- fifteen -

1.9K 159 9
                                    

Тэхёны бүлээн гар гэнэтхэн л миний гарыг атгахад цочихын хажуугаар гэдсэн дотор минь цунами болж байлаа. Удаан хугацаанд хайр халамж мэдрээгүй болохоор л ингэж жижигхэн үйлдэл бүрт ахлах сургуулийн жаахан охин шиг догдолж байгаа байх хэмээн өөрийгөө тайвшруулахыг оролдов.
Хэдий хөтлөлцөх сайхан байсан ч нэг л эвгүй санагдаад байсан тул гараа эвтэйхнээр салгаж аваад

"Хаачих юм?" гэж асуухад Тэхён над руу сэтгэл хангалуун инээмсэглэлээр инээмсэглээд эргүүлж гарыг минь хөтлөөд
"Очоод мэднээ" хэмээлээ.

Энэ удаа би гараа салгаж авсангүй, зүгээр л Тэхёнд хөтлүүлэв.

Анх таарсан өдрөөс хойш гурван долоо хоног өнгөрлөө. Бидний арван дөрөв эсвэл арван тав дахь уулзалт байх. Анхны албан ёсны уулзалтаа хийхдээ яг л ажлаар уулзаж буй мэт байсан ч уулзах тусам бид эрт урьд нь байсан шигээ болж эхлэж байлаа. Харин өнөөдөр тэр ахиц гаргахыг хүссэн бололтой, гарнаас минь атгаснйг бодвол. Гэхдээ энэ олон жил тэр намайг хүлээж амьдарсан гэдэг байж боломгүй хэрэг. Жиминтэй үерхэх хугацаа болон өнгөрсөн жил тэр хэдэн охидтой болзсон бол? Хэдэн охидтой унтсан бол?

Хөөх, би чинь хардаад байна уу даа? Бурхан минь, ямар тэнэг хэрэг вэ? Би ч тэнэг юм аа...Одоо энэ талаар бодохгүй байя.

Өвөл аль хэдийн эхэлчихсэн тул хүмүүс малгай ороолтоо зүүн, дулаан хувцаслана. Тэхёнтой уулзах байсан ч өчигдөр шөнө ажлаа хийсээр байгаад их оройтож орондоо орсон тул өглөө нь нам унтчихсан байсан юм. Сэрсэн даруй хам хум хувцасаа өмсөөд нүүрээ ч олигтой угаалгүй, хамаг юм аа мартаад зуузан пальтогоо  шүүрч аваад малгай ороолт гэх зүйлсээ орхиод гараад ирж. Азаар нүүрний будгаа мартаагүй тул таксинд байхдаа будаж амжсан юм.
Чих минь даарсандаа хатгуулахад бодлоосоо салан малгайгаа яаж мартаж чадав аа гэж өөрөөсөө асуун, өөрийгөө зэмлэв.

Гэтэл Тэхён чихийг минь улайхыг анзаарсан бололтой намайг өөр лүү гээ харуулаад ороолтоороо толгойг минь, дараа нь хүзүүг минь ороолоо. Тэрний ороолт үнэхээр том юм. Хажуугаар байх шилэн барилгын тусгалд өөрийгөө харахад яг л эмгэн шиг харагдаж байлаа. Даарснаас л дээр байлгүй дээ гэж бодоод нэг их тоосонгүй.

Тэхен хамрыг минь чимхэн
"Эгдүүтэй байна" гэхэд нь намжсан байсан сэтгэл хөөрөл минь ахин асаж гэдсэн дотор минь цунами л болох нь холгүй байв.

Сингапур дулаахан орон ч энэ өвөл их хүйтэн байх юм шиг байна.
Гэхдээ одоо би даарахгүй байна. Тэхёнтой..бас түүний намайг эмгэн шиг харагдуулах ороолттой... том халуун гартай нь би даарахгүй байна..
Дулаахан байна.

My Lost Star | kthWhere stories live. Discover now