- five -

2.3K 187 3
                                    

Цахилгаан шатанд суун гадаа гарч ирсэн хойно оо хаачхаа мэдсэнгүй...

Эцэг эх дээрээ очвол гайхаж мөн санаа зовох нь мэдээж. Яамаар ч юм...Найз гээд байх хүнгүй, бүгд гадаадад байдаг.

Өө! Жимин....

Түүн рүү залгахал тэр нилээн дуудуулж байж утсаа авав.

"Байна уу?"

"Байна, юу болоов Ханыл?"

"Жимин аа, намайг уучлаарай. Удаан хугацааны дараа уулзчихаад ийм үүйл гуйж байгаад"

"Юу юм?"

"Би танайд хэд хоног байж болох уу?"

"Юу болсон юм?"

"Тэхёнтой муудчихлаа..."

"Тэр тэгээд чамайг гэрээсээ гаргачхаж байгаа юм уу?" түүний хоолой ууртай сонстох аж.

"Болох юм уу?"

"Болно оо, чи хаана байна? Би очоод авъя"

Бид ойролцоох кафед уулзахаар болон тасаллаа.

Нэг их удалгүй Жимин орж ирэн хувцастай цүнхийг минь аваад
"Удаан хүлээв үү?" хэмээн асуулаа.

"Үгүй дээ, баярлалаа Жимин"

"Юуны төлөө бид найзууд билээ дээ"

Бид түүний машинд суун сүүлийн өдрүүдэд болсон зүйлийг Жиминд ярьж өглөө. Тэгтэл Жиминий хөмсөг зангиран

"Ямар эргүү новш нь вэ?" гэж хэлэв. Тэхёныг хараасанд дургүй хүрэн уурлах гэсэн ч гэртээ хонуулж байгаа тул би дуугүй л явлаа.

taehyung's point of view

Орой гэртээ ирэхэд Ханыл уурласан хэвээр байлаа. Ер нь хэн ч гэртээ танихгүй залуу дагуулж ирээд тэврэлдээд зогсож байхад нь хардана биз дээ?
Би түүний найз залуу. Хардах эрх надад бүрэн бий!

8 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд би олон аргаар уучлалт гуйж аргадахыг оролдсон. Цалин эрт буухад баярлан Ханылдаа юм авч өгнө гэсээр инээмсгэлэн харьлаа.

Дуртай дэлгүүр лүү нь дагуулан оров. Тэр минь хэзээ хамгийн сүүлд дэлгүүр хэссэн бол? Би түүнтэй үерхсэнээрээ Ханылын эрх чөлөөтэй амьдралыг дуусгавар болгоод хаячихсан бололтой.
Янз янзын хувцас үзүүлэн явж байтал тэр нэг зүйл рүү тогтон харсан байв.
Харцыг нь дагуулан хартал бvдэг ягаан өнгийн сул, цулгай ч чамин цамц байлаа. Түүнд хэрэгтэй, хэрэггүй хувцас өгөн хувцасны өрөө рүү чирж орхиод, хурдхан шиг буцан явж тэр цамцыг нь аван буцан хувцасны өрөө рүү очин яг гарж ирж байхад нь тааран түүндээ "үзэсгэлэнтэй байна, зохиж байна" гэж хэлээд дараагийн хувцас өмсөх үед нь буцан гүйлээ. Кассан дээр бичүүлэн орхиод буцаж гүйн дахин нөгөө үгээ л давтан дахин гvйж мөнгөө төлөн гялс торлуулаад буцаж гvйн "зохиж байна,дараагийхыг нь" хэмээн хэлчхээд буцан хамаг хурдаараа гүйн машиныхаа багаж руу цамцаа шидэх шахам хийн буцан явахдаа түгжихээ санан буцаж гvйлээ...

Бэлтгэлээ хийж байтал Хёнжүү орж ирлээ, бас яах гэсэн юм бол доо?

"Тэхён аа, би хоол бэлдсэн иднэ биз дээ?" гэж хэлэн хоолны сав урдаа барин харуулав. Хоолны савыг нь аван онгойлгоод идтэл тэр
"Чи яачхаа вэ?" гэж асуулаа.

"Би ядарч байна Хёнжүү"

"Тэхён, би ийм харилцаатай байх гэж энэ эрсдэлийг гаргаагүй шүү!"

"Тэгээд яах гээд байгаа юм" ядаргаатай юм, Ханылтай муудчихаад ааш муутай байхад өөрөө хүрж ирчхээд яршиг удаад байх юм.

"Магадгүй би зарим нэг зүйлийг Ханыл руу илгээж болох юм"

"Юу хүсээд байгаа юм?"

"Өөдөөс минь инээмсэглэ, хайртай хүн рүүгээ харж байгаа юм шиг"

Хэлснээр нь хийн, дуртай дургүй инээмсэглэн хоолыг нь идэх гэтэл савхдаж өгнө гэж маягласаар аманд минь хийж өглөө. Им Хёнжүү, чамайг яаж зайлуулах вэ?

Удалгүй түүний хоолыг нь идэж дуусаад түүнийг яв гэсэн ч шулганасаар байгаад үлдэхээр болов. Яршигтай юм.

Бэлтгэлээ хийчхээд тарах цаг болсонд усанд орчхоод хувцасаа сольж байтал ороод ирлээ.

"Гар"

"Тэхён аа, бид удаан хийсэнгүй шүү дээ"

"Би гар гэж байна" би уурлан хэлсэнд тэр ашгүй үгэнд орон гарав.

Ханыл, намайг үнэхээр уучлаарай...

My Lost Star | kthTempat cerita menjadi hidup. Temukan sekarang