- three -

2.6K 224 4
                                    




Өглөө эрт сэрэн, Тэхёнд гомдож байсан учраас шууд босон өглөөний цайг нь хийчихэд утсандээрээ чангаас чанга BIGBANG- BANG BANG BANG тавин чихрүү нь ойртуулан түүнийг сэрээв.

"Юу гээч нь вээ?" хэмээн Тэхён цухалдсаар босож ирлээ.

Би аль болох хөндий байдлаар "Цайгаа уу" гэхэд

"Өнөөдрийн өглөөний сэрүүлэг онцгой байлаа" гэсээр үнсэхээр ойртоход нь би бултан "Цай хөрлөө гялс уу"

Тэхён гайхсаар "Өчигдөрт гомдоод байгаа юм уу?"

"Үгүй, зүгээр л цайгаа уу" гээд өрөөнөөс гаран том өрөө лүү орон суваг эргүүллээ. Дөнгөж долоон цаг өнгөрч байсан тул олигтой зүйл гарч байсангүй. Уйдан утсаа асаан FB хаяг руугаа орход хэдэн сая жилийн өмнө сольсон profile аа харлаа. Энэ үед би Тэхёнтой үерхээд дөнгөж нэг сар болж байсан. Хамаагүй хөөрхөн байсан юм шиг санагдаж байна. Босон толиндоо хартал тиймээ би үнэхээр яагаа вэ? Тэр үед хөөрхөн, харин одоо? Ийм байхад Тэхёны шанаа болон хүзүүнээс уруулын будагны мөр олдсонд гайхах зүйл алга. Өрөөндөө ороход Тэхён угаалгын өрөөнд орж усанд орсон байв.
Час улаан Dior ийн уруулын будгаа аван уруула будлаа. Дээрдэж байна. Хөмсөгний харандаа аван хөмсөгөө будлаа улам дээрдэж байна. Инээмсгэлэлээ. Бүүр ч дээр юм. Контур аван нүдээ контурдан дээрээс нь хар хөх тэнээр будлаа.

''Гарах гэж байгаа юм уу'' гэх Тэхёны хоолойгоор түүнрүү харвал гайхсан нь илт.

"Тийм"

"Болгоомжтой яваарай" гэж хэлэн өрөөнөөс гарлаа, хэсэг хугацааны дараа үүдний хаалга дугарх сонсогдов. Тэр явчихлаа. Цайгаа ч уулгүйгээр...

Орой Тэхёныг ирэхийг дөхүүлээд үсээ буржийлган нүүрээ тодоор будан бариу богино, чимэглэлтэй бор даашинз дээрээ Gucciн хар өндөр өсгийтөө углан цүнхэндээ хэрэгтэй гэснээ хийн гарлаа.

Такси барин Gangnamд байрлах баячуудын Octagon Nightclub руу оров. Ороогүй их удаж. Бүжиглэж буй хүмүүстэй нэгдэн өөрийгөө сул тавин бүжиглэлээ.

Хэт их бүжиглэснээс ядран бармэний урд суун коктэйл захиаллаа. Удаанаар шимэн сууж байтал

"Уулзаагүй удаж, энд таарна гэж бодсонгүй"

"Би ч гэсэн чамтай таарна гэж мэдсэнгүй Чимии"

"Эээе намайг одоо наад хочоор чинь дуудахаа больсон"

"Xэн ч үү?"

"Тийм ээ Хэн ч" гээд инээлээ

"Тэгвэл ганцхан би л чамайг ингэж дуудах цор ганц хүн болье, ЧимЧимии" гээд чанга инээлээ.

My Lost Star | kthWhere stories live. Discover now