- eight -

2K 174 1
                                    

Бид замдаа дэлгүүр орон авсан шилтэй пивоноосоо ахин балгаад худал инээн 

"Тэнэгтээд байгаач" гээд түүнийг нударлаа. Гэхдээ энэ тэнэглэл биш үнэн сэтгэл гэдэгийг Жимиий нүднээс харав. Тэр урьд нь хэзээ ч харж байгаагүйгээрээ над руу нухацтай харж байсан юм.

"Энэ тохиромжтой биш байх...Би тохиромжтой үеийг хүлээсэн ч дахиж тэсэхгүй нь бололтой"

Би түүний юу ярьж байгааг ойлгож байсан ч хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй дээ болж ойлгоогүй царайлан

"Ю-юу яриад байгаа юм бэ?" хэмээн асуув.

"Минийх болооч? Би чамайг уйлуулахгүйн тулд бүхнийг хийнэ. Тэхёныг мартахад чинь туслая. Намайг ашигла, харин оронд нь миний эмэгтэй болооч? Би түүнийг мартуулж чамайг өөртөө дурлуулж чадна" хэмээн өөртөө хэтэрхий итгэлтэй хэлэх аж.

Би яахаа үл мэдэн дэмий л шүдээ хооронд нь тас хазан доош харан юу ч хэлэлгүй зогсоно. Зарим зүйлс хэтэрхий хурдан өрнөөд, давхцаад байна...Энэ бүхнийг дийлж гарах аргагүй юм.

Жимин намайг өөртөө татан тэврээд "Минийх болж болохгүй гэж үү?" гэж асуув.
Түүнийг түлхмээр байвч гомдоохыг хүссэнгүй...гэсэн ч энэ чинь буруу...
Жимин зөөлөн түлхэж өөрөөсөө холдуулаад түүн рүү харсан ч найдлага тээсэн харц руу удаан ширтэж чадсангүй...хэтэрхий зүрх зүсэм юм.

Эргэн тойрноо харангаа
"Жимин, би чамайг гомдоомооргүй байгаа ч энэ чинь буру-" гэтэл Тэхён хэдхэн алхмын цаанаа нааш харан зогсож байв.

Нүднийх нь доор нь хөх туяа татаж, сахал нь бага зэрэг ургасан байх бөгөөд миний түүний дуртай жинсийг өмсөн, дугуй унахаар явж байхдаа Nike-руу орон хослуулан авч байсан хар малгаатай цамцаа өмсчихсөн зогсож байлаа. Над руу хоосноор ширтэн Жимин рүү нэг харчхаад над руу эргэн харав. Намайг явчихсан болохоор ийм байдалтай байгаа юм болов уу? хэмээн бодол орж ирсэн ч, үл мэдэгдэх хүнээс явуулсан бичлэг санаанд буун уур, гомдол, эрхлэн тунирхалт давхцан Жиминийг шууд үнслээ.

Бидний үнсэлт ширүүн болоход одоо л нэг юм би юу хийснээ ухааран Жиминийг өөрөөсөө түлхээд эргэн тойрноо харахад Тэхён аль хэдийн явсан байв.

Би юу хийчих вэ? Уусан юм минь нөлөөлөв үү? Сэтгэл хөөрөлдөө хөтлөгдсөн үү? Ямартай ч би маш буруу зүйл хийснээ мэдэж байлаа.

Жиминийг үнссэн нь том алдаа. Түүнд хоосон итгэл найдвар бий болгочихлоо шүү дээ.

Мөн дотор минь Тэхён дээр очин түүнийг уучлан бүхнийг шинээр эхэлмээр тэр мэдрэмж одоог хүртэл байсаар байтал би яагаад ийм тэнэг үйлдэл хийчих вэ?

Одоо би яах ёстой вэ?

Хэтэрхий драма шиг юм...Одоо зүгээр л бүх асуудлаас зугтмаар байна.

taehyung's point of view

Гэртээ ганцаараа байхад эвгүй санагдаж гэрээр дүүрэн Ханылын үнэр шингэсэн бөгөөд тэр нь намайг хөдлөх бүрт амьсгалах бүрт улам хурц үнэртэн яг л ИНГЭЭД ЧИ ТҮҮНИЙГ ИЛҮҮ ИХЭЭР САНА гэж байгаа мэт байв. Хэд хоног ходоодондоо олигтой юм хийсэнгүй. Хөргөгчөө нээхэд байсан хэдэн ногоо аль хэдийн муудсан байх ба савтай хачирнууд харин гайгүй байв. Ханылын хийсэн хачир...Түүнийхээ гарын хоолыг идээгүй удсан надаю энэ хачирнууд хэтэрхий нандин мэт санагдана...Бүгдийг нь гаргаж идчихээд гэрээ хальт цэвэрлэв. Түүнийг явсан гээд ингэж унжийх чинь тэнэг хэрэг. Эцсийн эцэст бүгд миний буруу.

Гэсэн ч өюэнэ гэрийн өнцөг булан хүртэл Ханылыг бодогдуулж байв...
Гэрт байх хэцүү санагдаж гадуур хувцасаа өмсчхөөд машиндаа суун зөн совин минь хаашаа татна тийшээ л явлаа. Танил болсон замаар явж удалгүй хотоос гарахад далай руу явах зам руу эргэв.

Ирсэн хойно оо эргэн тойрноо ажин Ханылыг сургуулиа төгссөн жилийн зуны амралтаар хүссэн их сургуульдаа тэнцсэнийг тэмдэглэсэн амралтын газар нүдэнд тусахад бидний анхны шөнө санаанд бууж өөрийн эрхгүй инээмсэглэлээ.

Хөл минь намайг удирдан байнга тархийг минь  дүүргэдэг Ханыгыг бодон далайн эрэгээр алхаж эхэллээ. Тэр өдөр нартайд өдөржингөө далайд тоглож, элсээр цамхаг барих зургаа дарж байснаа санав.

Хэдэн чулуу аван далай руу шидэн ойлгон тоглож байтал танил инээд чихэнд минь цуурайтан инээд гарсан зүгрүү хурдан алхан тэдний дүр зураглалыг харахад зүрх минь тэсэхгүй мэт базлан өвдөв.

Жимин гэх залуу түүнийг тэврэн ямар нэгэн зүйлс шивнэнэ.

Харин Ханыл түүнээс холдон

"Жимин, би чамайг гомдоомооргүй байгаа ч энэ чинь буру-" гэж хэлж байхдаа намайг олж харан хэсэг гацчихав. Юу буруу гэж, яагаад тэр түүнийг гомдоомооргүй байгаа гэж? 
Бид  хэсэг ширтэлцсэний эцэст тэр Жиминий цамцнас зууран үнслээ. Яваандаа тэр нь ширүүхэн үнсэлт болж эхлэхэд би яг л удахгүй  үхэх мэт мэдрэмж төрөн нүд минь бүрэлзэж эхлэв. Би ер нь яагаад тэднийг харж зогсоод байгаа юм бэ?

Тэднийг удаан харахад өрөвдөлтэй зүрх минь хэтэрхий эмзэг байсан тул цааш харан хурдтайгаар алхан явандаа алхалт минь гүйлт болон хар хурдаараа гүйсээр машиндаа суув. Урсах нулимсаа арчаад арчаагүй байдлаа шооллоо. Арчаагүй юм..

Тэр намайг ийм хурдан мартчихаж байгаа хэрэг үү? Эсвэл тэр Жимин гэх хшндээ анхнаасаа хайртай байсан юм уу?

Больж үз, Тэхён. Энэ бүхэн миний буруу байхад түүнд гомдох эрх байхгүй.

Энэ хараал идсэн драма шиг амьдралаас гарж Ханылтай байсан жаргалтай үе рүү очмоор байна.

My Lost Star | kthWhere stories live. Discover now