- eleven -

1.7K 159 1
                                    

Жиминтэй холбоо барилгүй өнгөрөөсөн гурван долоо хоног.
Үнэхээр хэцүү юм. Санаж байна. Түүнийгээ ханатлаа хармаар байна. Тэвэрмээр байна.

Хэдий гүйгээд очиход бэлэн байгаа ч Японд тоглолттой байгаа. Хуваариас нь харахад нөгөөдөр ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь л ярилцахаас биш.

Хувцасаа өмсөөд гэрээсээ гаран ажил руугаа такси барин явлаа. Гэрт дэмий суух надад уйтгартай байсан тул өнгөрсөн долоо хоногоос эхлэж ажил хийж байгаа минь энэ. Английн виз гаргах газар.

Тарах цаг болоход ажлаа дуусгачхаад ганц аяга цай уув. Өдөржин компьютерын ард суучихсан тул нуруу бага зэрэг чилж байлаа. Гэхдээ энэ их сайхан юм, ажил хийчхээд ядарна...энэ мэдрэмжийг мэдрээгүй удаж. Халуун цайнаас савсах уурыг ширтэхэд Жимин хоол сайн идэж байгаа болов уу, хэмээх асуулт толгойд минь орж ирэв. Ингээд л би гучаад минут Жимин болон Тэхёны талаар яг л тэр ширээгээ налсан байрлалтайгаа бодоод зогсчихсон байв.

Гэртээ орж ирэн хувцсаа солиод, нүүр гараа угаачхаад орондоо орлоо. Жаал Жиминийг бодож байгаад нойрондоо дийлдэн унтаад өгчхөв.
Гэтэл шөнө дунд хэн нэгэн намайг тэврэн, үсийг минь илээд үнсээд байгаа юм шиг санагдлаа. Гэвч хэтэрхий их нойр хүрж байсан болохоор яг юу болоод байгааг ухаарч чадахгүй, зүүд эсвэл бодит байдлаа ч ялгаж чадахгүй байсан тул тоохгүй унтав.

Нар нүүрэн дээр минь тусан сэрээхэд нэг суниачхаад нүдээ нээхдээ золтой л орилчихонгүй. Жимин хажууд хэвтэж байв.

"Жимин...би чамайг маш их санасан" гэж хэлээд түүнийгээ чангаар тэврэн авлаа.

Жимин маш их нойрмог байгаа ч зөрүүлэн тэврээд "Орилсонд уучлаарай хэтэрхий уурлачихсан байсан" гээд үсийг минь илбэн хүзүүнд нүүрээ наалаа.

"Зүгээр дээ, би гомдоогүй"

"Миний гүнж айсан уу? Мм?"

"Аяга шидэхэд пал гээд л явчихсан" хэмээн хэлээд хошуугаа унжуулан түүндээ эрхэллээ.


"Жимин аа" гэсээр цайгаа бэлдчихээд сэрээхээр зорихдоо утсаар ярьж байхыг нь санамсаргүй сонсчхов.Гэхдээ солонгсоор биш Японоор ярьж байлаа. Би ч Япон хэлэндээ муугүй болохоор гайгүй ойлгож байв.
"...Сонс Манака тэр зvгээр л осол байсан..."
"...Хэлээд байна! Тэрийг март...Намайг хүсээд байвал миний зургуудыг харж өөрийгөө ханга. Чамтай ахиж унтах ч битгий хэл уулзах ч хүсэл алга"

Сонссон зүйлээ буруу байгаасай гэж үнэхээр их хүсэв...

Анхнаасаа нууцаар сонсоогүй байгаасай хэмээн xvcнэ...

Бурхан минь...Би vнэхээр азгvй юм...

"Өө өглөөний цай бэлэн болчихсон уу?" хэмээн Жимин юу ч болоогүй мэт хэлэв.

"Тийм ээ болчихсон, харин болчихсон уу?"

Жимин гайхан "Юу болчихсон уу гэж?"

"Манака та хоёр ярилцаад"

Жимин ээрж муурсаар "Ю-юун Ма-ман-н-нака?"

"Сая утсаар ярьж байсан шдээ...зааза ярь ярь цай бэлэн болсон шvv...би ажилдаа явлаа"

"Байз, юун ажил?" хэмээн цааш явахад минь гарнаас минь зууран намайг зогсоов.

"Битгий Манака-гийнхаа биеийг илж таалсан гараараа надад хүрээд бай!"

Урсах нулимсаа арчин инээмсгэлэн сууна.
Англи руу явах хvний анкетыг уншин судалж дуусаад дараагийхыг нь авлаа. Нөхөр, хүүхэдтэйгээ аялалаар долоо хоног явна...
Атаархаж байна...
Хэзээ би ингэж явах бол?
Ер нь хүүхэд байтугай нөхөртэй болох ч юм уу хэмээн бодоход дахин ямар ч удирлаггүй урсах нулимсаа арчлаа...

Гомдож байна!
Тэхен ч тэр,
Жимин ч тэр хэрэггүй амьтад!

Угаалгын өрөө орон газар суун өвдгөө тэврээд өөрийгөө сул тавин уйллаа. Нулимс хяналтгүй урсаж. Эхэр татан, хэсэгхэн зуурт өөрийгөө өрөвдөн угаалгын өрөөний шалан дуур уйлан суув.
Гэхдээ дотор минь бага ч болтуйгай уужирч арай дээр болсон нь сайн хэрэг...

Саяхан Жиминийг санаад үхэх гэж байсан би, одоо Жиминийг гомдсоноосоо болж үхэх нь...

...өөрийгөө ч үзэн ядах шиг...

Дахин уйлмаар байсан ч ажилаа хийх ёстой тул газраас босон угаалтуурын урд ирлээ. Хүйтэн усаар нүүрээ шавшчихаад толины тусгал руу харан

"Чи ч азгvй амьтан юм даа...Сун Ханыл..." хэмээн өөртөө хэлэв.

My Lost Star | kthTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon