- ten -

1.9K 161 4
                                    

Бэлтгэлийн өрөөнд Тэхён бид хоёр л чимээгүй сууна. Бусад нь хийсэн хоолыг минь идэж нэг нэгнээ шоглон, дуу шуутай сууцгаана.

Жимин инээн хааяа надад эрхлэн ам руугаа хоол хийлгэж нэг үнсээд л, нэг тэврээд л ёстой маяглаж өгч байв. Эгдүүтэй мангар вэ.

Гэхдээ Тэхёнтой үнсэлцсэн минь толгойд орж ирэн түүний өмнө гэмтэй мэт санаглаж өөдөөс нь харах надаа хэцүү байлаа.

"Яасан бэ Ханыл аа? Зүгээр үү? Бие нь өвдсөн юм уу? Мм?"
гэсээр хацраас минь барин санаа зовсон харцаар харна. Ахх, ингэж хараад байхаар чинь надад хэцүү байна шүү дээ.

"Яагачгүй ээ" би гарыг нь авахыг оролдлоо.

"Дуу муутай байх чинь?"

"Жимин аа, хоолоо ид. Би зүгээр за юу. Шөнөжингөө драма үзчихсэн юм аа"

"Яах гэж үзэж байгаа юм. Өөрийгөө ядраагаад зүгээр"

Харин энэ удаад түрүүнээс хойш бид хоёр луу харын харц шидлэж байсан Тэхёны нүүрэнд ёжтой,бассан инээмсэглэл тодорж над руу харав. Уруулынх нь баруун өнцөг нь өргөгдөн, мушилзан над руу харчхаад буцан хоол руу гаа анхаарлаа.

Би ч нааш харж байхад нь муухай харчихсан тул түүнийг тоохгүй байхаар шийдэн Жимины аманд мах хийж өглөө

"Ашш, та хоёр яагаад ийм нялуун байдаг байна" гэж хэлээд  худлаа огиж эхэллээ. Энэ жаахан хүүхдийг хараад байгаарай.

A/N: Би энэ өгүүллэгийг Жонгүгийн арван естэй байхад нь бичиж байсан. Тэр үедээ надад яг л жаахан хүүхэд шиг санагддаг байсан болохоор тухайн үеийн юм явж байна шүү найзуудаа 😹

Жимин нүдээ томруулан тоглоомоор "Айн?Бид хоёр нялуурж ч эхлээгүй байсан шүү дээ, миний дүү" хэмээн Жонгүгийг шоолон инээлээ.

"Миний дүү ч гэх шиг би таниас өндөр шүү,Хён!".

За ингээд энэ хоёрын хүүхдийн хэрүүл эхлэлээ...Бусад гишүүд ч бас санаа алдаж, толгойгоо сэгсэрч байгаа харагдана.

"Би тэгэж яривал чамаас хоёр жилээр их амьдарж, 2130 аяга будаа илүү идэж-"

"Жимин, ядаж наад аманд хаа дуусгачхаад хэрүүл хийж болох уу? Амандхаа дуусгаагүй байж л будаагаа үсчүүлээд хэрүүл хийгээд байх юм аа. Жаахан хүүхэд байгаа биш дээ"

Жимин надруу өөрийг нь дэмжсэнгүй гээд гомдлын ч гэх үү эрхэлсэн ч гэх үү нэг тийм харц үе үе шидэлж чимээгүй л хоолоо идэж байв.

My Lost Star | kthWhere stories live. Discover now