- nine -

1.9K 177 10
                                    

- ДАРААГИЙН ХЭСЭГ 10 comments,80+ vote-ЫН ДАРАА.
Im busy guys, sorry.

few months later

Жимин тайзнаас буухад нь би чангаар алга ташихад эргэн тойронд байсан бүх хүн түүний сайхан хоолойг бишрэн мөн адил алга ташив. Жимин багаасаа л сургуулийн тэмцээнд, урлагийн үзлэгт орон дуулж нэгт ордог учир би түүний дуулах чадварыг хангалттай сайн мэднэ.

Тэр миний урд ирэн өвдөглөн суухад нь л юу болж байгааг ухаарав. Тэр намайг гуйх гэж байна, тийм үү? Үнэндээ би Тэхёныг мартсандаа итгэлгүй байна.

"Ханыл аа, надтай үерхээч?"

Яах ёстой вэ?
Эргэн тойрно суух бүх хүмүүс дэмжин шуугиж, зарим нь зөвшөөр ч гэж ориож байв. Хэрэв үгүй гэх юм бол тэр эвгүй байдалд орно-

"Би чамайг эргэлзэж байгааг мэднэ ээ, гэхдээ зөвшөөрчих би чамайг гуниглуулахгүй гэдгээ амлаж байна" тэр цэцгээ надад сунгах аж.

Хүмүүс рүү харвал бүгд л найдлага тавин нэг ч чимээ гаргалгүй над руу ширтэх аж...Жиминийг бодоод, өөрийгөө ч бодоод зөвшөөрчихье...

Нүдээ анин гүнзгий амьсгаа авчхаад сунгаж буй цэцгийн нь итгэлгүйхэн автал хүмүүс алга ташиж, ахин шуугиж эхлэлээ. Жимин огцом босоод намайг тэврэн

"Баярлалаа, Ханыл" гэж хэлээд намайг чангаар тэврэв. Удалгүй эргэн тойрон дахь хүмүүс "үнсэлц" гэх мэтээр ориож эхлэлээ. Бурхан минь.

Жимин тэврэх гараа салгаагүй ч толгойгоо үл ялиг холдуулан нүүрний минь өмнө ирэв. Аажим аажмаар ойртоход нь дотор минь энэ бүхэн буруу, дараа нь харамсана гэсэн бодлууд орж ирж байлаа. Гэвч энэ олон хүний нүдэн дээр Жиминийг түлхэхийг хүссэнгүй.
Элдэв юм бодож байтал Жиминий уруул миний уруулыг бүрхэн авахад нь бүх бодлууд минь холын хол үргэн явчих шиг болов.

Энэ удаа л амиа бодчихъё?

Түүнийг хариу үнсэхэд түүний урууланд үл ялиг инээмсэглэл тодрох шиг боллоо.

Чихэнд минь алга таших чимээ сонсогдож биднийг салахад хэсэг шуугиг байгаад хоолоо идэцгээв. Жимин намайг ширээнд урин хоол идэхэд түүний царайнаас инээмсэглэл огт арилаагүй юм.

Түүнд дасаж дурлах хэрэгтэй...бидний хэн хэнд нь хэрэгтэй шүү дээ.

Бид хооллож дуусчхаад тэндээс гарах гэтэл нэг эрэгтэй хүн хойноос дуудав. Гайхан эргж хартал Жиминд нэрийн хуудас шиг юм өгөөд

My Lost Star | kthWhere stories live. Discover now