- twelve -

1.8K 158 7
                                    

Утас руу минь хэн нэгэн залган, авахад хоолойноос нь Жонгүг гэдгийг нь танив

"Байна уу?"

Жонгүг маш хурднаар "Ханыл нүүна, танд би танд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй...Би үнэхээр тэсэхгүй нь. Та надад их сайн ханддаг болохоор гэмтэй санагдаад, дотроо хадгалаад байж чадсангүй... Ууг нь ах нар хэлж болохгүй гэсэн ч би танд хэлэхээр шийдлээ" хэмээн хэлэв.

"Юу юм?". Би хэлэх зүйлийг нь бараг л гадарлаж байлаа.

"Жимин хён Японд болсон тоглолтын үеэр нэг загвар өмсөгчтэй нөгөө...та нар яадаг билээ...Ашш, энийг хэлэхэд жаахан ичмээр юм аа..."

Гадарлаж байсан зүйл минь мөн байна...Хэрэв Жиминий тэр завхай үйлдэл байгаагүй бол Жонгүгийг улайтал нь шоолох байлаа...

"Эгч нь ойлгочихлоо"

"Та зvгээр үү, нүүна...?"

Би аль болох цоглогоор

"Тийм ээ зүгээр, би аль хэдийн мэдчихсэн" хэмээн юу ч болоогүй мэтээр хэлэв.

Жонгvг ээрж муурсаар

"Гэхдээ танд хайргүй дээ биш шүү...Танд маш их хайртай...Таныг л гэдэг...тэр бүр яаж байхдаа таны нэрийг л дуудаад байсан..." гэж сүүлд шивнэх шахам хэллээ.

"Чи яаж мэдэж байгаа юм?"

Жонгүг хоолойгоо засчхаад

"Жимин хён миний хажуугийн өрөөнд орсон болохоор..."

"Юутай ч хэлсэнд баярлалаа, тоглолтынхоо дараа их ядарсан биз дээ? Сайн унтаж амарч байгаарай" гэж хэлээд шуудхан л тасалж орхив.

Яагаад уйлахгүй байгаа юм бол? Сэтгэл давчдаж, дотор минь цахилгаан цахиж байгаа авч...Уйлахгvй байна...
Нулимс алга...зvгээр л инэмээр санагдаад байна....

Цvнхэндээ ойр зуурын хувцсаа хийн, саарал Hoodie, бэлтгэлийн хар өмд болон Nike-ийн цагаан пүүзээ өмсөв.

Энэ цагаан пүүз бол Тэхен бид хоерын хос пүүз юмсан. Их үнэтэй авсан болохоор хаях гэсэн ч үнэд нь болоод хаяж чадаагvй.

Тийм учир энэ нь одоо хүртэл түүнд хайртай гэсэн үг биш!

...

Хаачхаа мэдэхгүй дэмий л алхаж тамираа барна.

Зvгээр л урагшаагаа алхан хаашаа ч явж байгаагаа үл мэдэн хөлөндөө найдан алхана...Алхах...алхах...алхах...тийм ээ алхаж байна...
Инээд ч хүрэх шиг...
Би алхаж байна...
Инээдтэй юм...Би алхаж байна...Алхаад л алхаад д... гэж бодсоор хөлөө нэг нэгээр нь өргөж vзлээ...Тиймээ хөл алхах л vvрэгтэй...

My Lost Star | kthWhere stories live. Discover now