2017 оны 4-р сарын 2"Хавар болоод ч тэр үү хүйтэн салхи үсийг минь илбэнэ, би энэ л мэдрэмжинд хайртай. Болдогсон бол дөнгөж дэлбээлж буй цэцэг мэт дахин төрж үзэх юм сан... Магадгүй хэзээ нэгэн цагт үзэх болов уу?"
Автобусны буудал руу алхах завдаа нэг зүйлийг санан зог тусав.
Түрүү долоо хоногт өгөх ёстой байсан бие даалтаа санан буцан гэр лүү очлоо.
"Шина? Энэ чи юу?"
Унтлаганы өрөөнөөс гарч ирэх Жонни уббагийн хоолой чихэнд минь сонстов.
"Тиймээ. Би буцаад гарлаа. Эрт ирнээ!"
Гүйсээр, арай гэж автобусандаа амжиж суув. Өнөөдөр хураалгах сүүлийн өдөр бас би үргэлж өлөгчин шиг аашлан ангийн даргын ажилийг баллаж болохгүй шүү дээ.
Johnnie Oppa~ to Me
"Шина өнөөдөр Сэра ирнэ. Надад юмнуудаа бэлдэхэд туслахгүй биз? "
07:29AM
Үнэхээр үү? намайг тэр өлөгчинд дургүй гэдгийг мэддэггүй хэрэг үү?
Me to Johnnie Oppa~
"Мэдээж! :) "
07:31AM
- "Шина юу гээч? би энэ удаад чамд тусалж чадахгүй ээ, энэ чинь бүхэл бүтэн хүний амь насыг хариуцсан ажил. "
"Хм. Үнэхээр үү? Эцэст нь хамгийн эгзэгтэй мөчид чи надаас нүүрээ буруулж байгаа хэрэг үү? Тийм үү Ким Мингюү? "
-" Бусад зүйлийг чадах ч нууцаар, хуваарилагдсан эмнэлгээ сольно гэдэг чинь хүний амь нас мөн бидний ирээдүйтэй холбоотой асуудал! Битгий ийм амархнаар төсөөл! "
Үнэхээр үү? Сөүлийн төв эмнэлэгт дадлагажилт хийх үнэхээр хэцүү, би чадахгүй байх гэхээс айж байна.
Үнэндээ ангийн дарга баян айлын хүү учраас өөрөө дадлагажих эмнэлгээ сонгосон. Тэр нь түүний аавын охин компаны эмнэлэг байгаа юм.
14:01PM
Өхх...Өлсөж байна шүү. Дараалласан 3 цагийн лэкц нэмээд зүрх судасны хэвийн үйл ажиллагаа гэх семинар сая л өндөрлөлөө.
Бугуйн цагаа харвал аль хэдийн 14 цаг болчихжээ. Одоо гялс очихгүй бол ч...
Johnnie Oppa~ to Me
"Xina xxi?"
14:23PM
Тэрний найз бүсгүй ирэх болсон юм байх даа?
YOU ARE READING
~Миний Халуухан Эзэд~ [+]
RomantizmБи 18 насны төрсөн өдрөөрөө хойд эцэг болон ээжийгээ алдсан. Энэ нь миний амьдралын хамгийн том бэлэг байлаа. Тэд машинтай явж байгаад осолд орсон. Одоо би 2 ахындаа амьдарч байгаа. Өөрөөр хэлвэл... Биднийг дайрсан машины эзэдийн гэрт. Тэд намайг хо...