Сайн байна уу? Намайг Анна Клара гэдэг. Би жирийн л нэг ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагч. Энэ сүүлийн төгсөх жил учраас хэн хүнээс илүү хичээх жил. Мэдээж дэггүй сурагч насандаа байгаа юм хойно хичээлээс өөр зүйлд сатаарах нь элбэг. Миний хувьд том байр суурь эзэлхүйц 3 сайн найзтай.
Нэг эрэгтэй л дээ. Түүнийг Баттэр Баярон гэдэг миний хайртай найз минь. Бусад охидуудтай ойртож дотно байхад нь хүртэл харамлдаг тийм сайн найзууд. Хөгжилдөх үедээ хөгжилдөж, хэрэлдэх үедээ хэрэлддэг.
Харин нөгөө 2 эмэгтэй найзуудтайгаа бид салахын аргагүй дотны найзууд болоод 2 жил болж байгаа юм. Бүр бидэнд тэмдэглэлт ойн өдөр хүртэл байдаг. Бид цаанаасаа учирах ёстой болоод тэр үү? Маш сонин гэнэтийн хувь төөргөөр найзлсан даа. Тэднийг Molly Nell, Susy Geller гэдэг.
Миний эрэгтэй найз маань ангийн нэг охинд сайн болсон бололтой. Надтай байхдаа үргэлж түүний талаар яриад, надад дандаа магтаад л...
Тэр охиныг Эмили Лаура гэдэг хэнд ч муу муухайгаа харуулж байгаагүй үргэлж бүгдтэй сайхан харицдаг үнэхээр хөөрхөн охин. Миний хувьд ч хааяа Молли, Суси 2оос ч илүү тавигдах үе ч байдаг.
Гэхдээ... Яагаад ч юм мэдэхгүй. Би тэр хоёрыг нийлүүлэх хүсэл алга. Битгий үерхээсэй гэж бодоод байх болчихлоо.
Энэ мэдрэмж өчигдөрөөс л эхэлсэн. Учир нь Эмили намайг Молли, Суси 2т "Бариг Аннагаас хол байлгамаар байна. Та 2 надад туслаач" гэсэн гэдгийг сонсоод минийЭмилигийн талаарх бодол эрс өөрчлөгдлөө.
Тэгээд...
YOU ARE READING
~•ONE DAY•~
Romance~Anna Clara~ Манай зохиолын гол дүрийн бүсгүй ~Batter Byron~ Манай зохиолын гол дүрийн залуу ~Emilly Luara~ Манай зохиолын бүх зүйлийн зангилаа гол дүр ~Morgan Byron~Манай зохиолын бас нэгэн чухал дүр