8•Гоё хэсэг

85 4 0
                                    

Хэллэн: Нөгөө. Морган. Морган ч их адтай юм аа. Тэр бүхнийг мэдсэн...
                          Flashback~
2-р цагийн завсарлагаанаар Морган ариун цэврийн өрөө лүү алхаж явтал охидын ариун цэврийн өрөөнд хэн нэгний "Чи юу яриад байгаа юм бэ?" гэх дуу гартал сониуч зандаа хөтлөгдсөн Морган чагнан зогслоо.
??: Чи боддоо. Чамайг хайртай хүнтэйгээ сайхан байхад чинь хэн гай болоод байгааг.
??: Хэн гэж? Анна Клара юу?
??: Чи өөрөө ч мэдэж байгаа. Тэр Баттэрийн хажуугаас салахгүй наалдаад байгаа хүнийг ингэж л холдуулах хэрэгтэй.
Ингэж ярихад Морган аль хэдий нь хэн болохыг мэдлээ.
Эмили: Тэгээд л чи Анныг гүтэгчихсэн юм уу? Яах гэж?
Хэллэн: ЧИНИЙ ТӨЛӨӨ!!! гэж чанга дуугаар хашгирлаа.
Эмили: Би энийг хүсээгүй шдээ.😖
Хэллэн: Аль хэдий нь болчихсон. Бари ч тэрийг одоо нэг нүдээрээ ч харахгүй. Амлаж байна.
Эмили үүнийг сонсоод Хэллэнг өөрийнх нь төлөө ийм зүйл хийсэнийг бодож найздаа баярлах биш харин ч улам бүр түүнд урам хургарч байлаа. Тэр Хэллэн лүү санаа алдан харсаар юу ч дугаралгүй хажуугаар зөрөн гарж анги руугаа алхлаа. Ёр нь ч тэр Хэллэнд юу ч хэлэх билээ.

Хэллэн ариун цэврийн өрөөний толинд харан Аннаг мэхлэж чадсандаа бахдан инээмсэглэл алдан өрөөнөөс гарлаа. Хаалгаар гарч эргэн явах гэж байтал угаалганы өрөөний үүдэнд Морган хана налан зогсож байгаад Хэллиг хараад түүн рүү халаасандаа гараа хийн алхаж тулан ирэв.

Хэллэн гайхан "Чи энд юу хийж яваа юм? Охидын ариун цэврийн өрөөгий гадаа??" гээд асуудтандаа хариулт нэхэлгүй хажуугаар нь зөрөн явах гэтэл Морган түүний замыг хаан зогсоод "Чамайг хүлээж байлаа." гэж инээмсэгллээ.
Хэллэн: Чи юу? Яах гэж хүлээгээв?
Морган: Юм асуух гээд.
Хэллэн: Юу??
Морган: Би чамд таалагддаг уу? гэж Хэллэн лүү нэг алхам ойртов.
Хэллэн: Юу? Чи чинь юу яриад байнаа? Алив холд!
Морган: Хариулаач. Би чамд таалагддаг биз дээ. Гэж Хэллэнгийн хацрыг зөөлөн илэв.
Хэллэн: Яа... Яагаад байгаа юм бэ? Түгдрэн үгээ олон хэлж түүнээс нэг алхам холдов.
Хэллэн: Үгүй ээ. Ийм байдлаар таалагддаггүй. 😰
Морган: Яагаад? би ахтайгаа их адалхан шүү дээ! Чи манай ахад хайртай биз дээ?????
Хэллэн: what???? Чи яаж мэдсэн юм бэ?
Морган: uhmm. Чи бас Баттерт хайртай. Тийм байж бас найздаа туслаж байна гээд байгаа юм уу?
Хэллэн: Чи мэдэж байгаа юм бол өөр хүнд битгий хэлээрэй. Энэ чамд огт хамаагүй. Ойлгосон уу?
Морган: Найзаараа шалтаглаж найзыгаа хуурч байна. Энэ чинь тэгээд найзыгаа гэсэн сэтгэлтэй хүний зан мөн гэж үү? Бас хүнийг гүтгэсэн. Дараа бас Эмилиг чи гүтгэж Баригаас холдуулах уу? Ххаха. Сайн бодсон байна.
Хэллэн: Дуугүй бай. 😟
Морган: Одоо завсарлагааны хонх дугархаар Анн дээр оч. Очоод уучлалт гуй. Бүх хүүхдүүдийн өмнө!! Үгүй бол чиний энэ бүхнийг бүгд мэднэ шүү. Баттер ч бас...

Flashnow~
Бид сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд суун Хэллэн надад болсон бүх зүйлийг ярьж өглөө. Яг одоо надад гайхах, баярлах, гомдох бүх мэдрэмж зэрэгцэж байна. Сэтгэл уужраад ч байгаа юм шиг, харин Хэллиг бодохоор эсрэгээрээ үхтэлээ гомдож уйлмаар ч юм шиг. Гэхдээ Морганд үнэхээр их баярлаж байна. Морган чамд баярлалаа.

  Ингэж иймээ тиймээ юм бодох хооронд Хэллэн босож "Би анги руугаа явлаа. Ариун цэврийн өрөө орохоор гарсан. Бараг цаг болчихлоо."  гэсээр намайг үг хэлхийн задалгүй яваад өгөв. Энэ хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй байхаа. Намайг ингэж бодсоныг сонссон мэт зогтусан Хэллэн эргэж хараад "Юу гээч? Би чамд бууж өгөж байгаа юм биш. Харин хийсэн хэрэгтээ л их харамсаж байгаа болохоор хэлж байгаа юм шүү. Юу..." гэж их л өөртөө итгэлтэй байснаа толгойгоо гудайлган доош харж "Юу... На...намайг уучлаарай. Энэ удаа миний буруу байсан. За тэгээд уучлана биздээ?" гэж хэлчихээд маш хурдан цаашаа алхаад өглөө.

  Би чинь баярлаад байна уу даа? Энэ хүнийг ингэж хэллээ гээд сэтгэл минь ингэж их уужрах гэж.😇

Хичээл тарав*
Би дэвтэр номоо хураан, цүнхлчихээд цүнхээ үүрэн ангиас гарсан. Моли, Суси 2 араас хурдан хурдан алхсаар намайг гүйцээд ирлээ. Суси мөрөн дээр минь гараа тохон "Өнөөдөр чамд үнэхээр хэцүүхэн, муухай болж өнгөрлөө. Одоо эртхэн харьж амар даа. Okey" гэж над руу харан инээмсэгллээ. Би үүнээс их урам аван толгойгоо дохихоос өөр юу ч хийсэнгүй.

Нээрээ ч тийм дээ. Надад өнөөдрийн хувьд хангалттай. Дэндүү их зүйлс болоод бүр толгой минь ачаалалаа дайхгүй нь. Их ч юм мэдлээ...

Сургуулийн хаалгаар гарах гэтэл араас хэн нэгэн "Анн!!" гэх дуулдлаа. Намайг Анн гэж дууддаг ганц л хүн бий. Морганыг энэ бүхний дараа харахад надад үнэхээр сайхан байна. Тийм дээ ч би энэ сэтгэл хөдлөлөө нуулгүй Морганыг хэлэх гэсэн үгийг нь ч сонсолгүй шууд очоод тэвэрчихлээ. "Морган. Үнэхээр их баярлалаа. Чи дандаа намайг аврах юм аа." гэж улам чангаар тэвэрхэд Морган нурууг минь илэн " За зүгээр дээ." гэв.
Би: Чи юу хэлэх гэсэн юм?? Ххэ
Морган: Аан. Нөгөө... Чамаас юм асуух гээд.
Би: Юу асуулдаа.
Морган: Чи надтай оройн хоол идэх үү?
Би: Чи намайг болзоонд уриад байгаа юм уу?
Морган: ☺️

~•ONE DAY•~Where stories live. Discover now