9•Чадах байх

80 5 0
                                    

Тэр намайг болзоонд урилаа. Энэ бүхэн хэрвээ зөв бол, хэрвээ би зөв замаараа явж байгаа бол, Морган сайн хүн гэдэг миний бодол зөв
бол би энэ сонголтыг хиймээр байна. Би итгээд үзэх хэрэгтэй. Миний толгой энэ мэт Эргэлзэсэн бодлуудад захирагдан нүүрээ будан тольнийхоо урд сууна.

  Гэрээсээ гараад такси барихаар алхлаа. Ааваасаа ресторанд хүргэж өгхийг гуйх нь эвгүй санагдсан. Морганы гэр манай хажуугийн байшин хэдий ч би өөрөө түүн дээр очихыг хүссэн юм. Гадаа салхи сэвэлзээд миний өмссөн богино даашинзын хормойгоор даадаж байна.

Хэт өндөр биш чамин туфли, өвдөгний дөнгөж дээгүүр татсан гүн улаан өнгийн багахан дэрвэгэр палаж, ардаа хөнгөн шууж боосон ч ганц хоёрхон үс гарсан нь намайг илүү эрхэмсэг харагдуулж байгаа нь таалагдаж байна. Ганц Өөрийгөө ямар харагдаж байгааг бодсонгүй Очоод би юу ярих вэ? Би их сандрах болов уу? гэх мэт хэрэгтэй хэрэггүй зүйлд санаа зовох нь намайг улам их биеэ барихад хүргэж байна.

Рестораны гадаа ирлээ. Би гүнзгий амьсгаа аваад хаалгаар орлоо. [Perfect- Ed Sheeran (Sax & Piano Cover) by Samuel Solís] дуу сонсоод уншаарай.😄

  Ормогц дулаан агаар, хүмүүсийн тайван хооллож ярилцацгаах чимээ, намуухан эгшиглэх жааз хөгжим... Нэлээн цаана цонхны дэргэд кофе цалиглан  суух Морганыг би төвөггүй олж харсан юм. Тэр үнэхээр гайхалтай харагдаж байна. Түүний байгаа байдал энгийн байгаараа л намайг өөртөө өөрийн эрхгүй татаж байна. Би түүнийг хараад маш дотно сэтгэл төрж сандарч байсан бүх мэдрэмж маань ор мөргүй ариллаа. Түүн лүү аажмаар алхан очлоо. Морган босоод намайг тэвэрч мэндлээд суудалд суулгалаа.

Морган: Оройн мэнд! Чи улам их хөөрхөн болчихож.
Би: Баярлалаа. Чи их жетлмэн харагдаж байна. Хааяа ч гэсэн иймэрхүү хувцас өмсөж байгаач.
Морган: Ххэ. Би бараг өмсдөггүй л дээ. Гэхдээ сая яахын аргагүй л өмсчихлөө. За чи захиалгаа өг.
...

Би: Нээрээ. Чи бүгдийн мэднэ гэсэн байхаа? Хэллэн үнэхээр Барид хайртай гэж үү?
Морган хоолоо идэж байснаа хэсэг чимээгүй болон гацаж " Тэр үү? Тиймээ. Аль эртнээс Хайртай байсан. Уг нь энийг чи мэдэх хэрэггүй байсан юм." . Хэдий би хүсээгүй хариултаа авсан ч надад муухай санагдахгүй байна. Магадгүй бүүр өмнө нь үүнийг сонссон бол надад ихээхэн л хэцүү байх байсан байх. Харин одоо бол үгүй шүү. Би түүнийг бага багаар мартаж байгаа юм байх даа. Тийм бол сайн байна.
...

Бид хоолоо идэж дуусаад, их зүйл ярилцсаар цаг аль хэдий нь 22:45.
Морганыг би илүү танилаа. Ямар хүн бэ гэдгийн илүү их мэдлээ. Эелдэг, тийм ч даруу биш өөрийнхөөрөө байгаа нь таалагдаж байна. Бид босцгоож ресторанаас гарлаа. Гадаа бороо орж байна. Их ширүүн байна. Би гадуураа хувцасгүй болохоор өөрийн эрхгүй санаа зовинолоо. Би яах учраа олохгүй зогсож байтал Морган " Би машинаа тэр хол тавьчихсан. Би очоод аваад ирье. Чи наанаа байж байгаарай!" гээд гүйчихлээ.

Гэхдээ энэ бороонд би хамаг биеэ норгоод алхмаар байна. Борооны дусал бүрийн мэдэрмээр байна. Энэ хүсэлдээ дэндүү их автан би бороонд гарч зогслоо. Борооны дусал бүр над дээр буугаад биед минь уусч байна. Сайхан юм бэ? Бүх зүйлийг мартуулж зөвхөн сайхан мэдрэмжүүд л үлдээж гэмээр. Миний бүх хувцас норжээ. Дэрвэгэр Богино даашинз маань норж биеэнд минь наалдчихаж. Биеийг минь илүү тодотгоод байх шиг байна.

Энэ мөч ганц надад зориулагдаагүй бололтой. Тэр миний мөрөнд хүзүүгээ наан бэлхүүсээр минь тэвэрлээ. Би эргэж, түүний нүд рүү удаанаас удаан ширтэж. Түүний нүдээс мэдрэгдэх хайрын харцанд би аль хэдий нь ховсдуулжээ. Тэр ч ялгаагүй миний татах зовинд эзэмдүүлсэн бололтой баруун гараараа миний бэлхүүсээр өөр лүүгээ татан, харин зүүн гараараа ирүүг минь дээшлүүлээд хүзүүг маань зөөлхөнөөр үнсэн тааллаа. Дээшлэх тусам миний зүрх хүчтэй цохилж эцэст нь уруул дээр минь үнсэхэд миний зүрх цагийн зүү 2 зэрэг зогссон мэт санагдаж байлаа.

Энэ үед надад урд өмнө нь төрж байгаагүй хамгийн гайхалтай бөгөөд хамаг биеийг минь эзэмдэх мэдрэмж төрсөн юм. 🌌

...

Гэртээ ирчихээд унтахдаа бэлээд орондоо орлоо. Нүдээ анихад л болсон бүх зүйлс дахин төсөөлөгдөж байна. Ххэ. Гайхалтай. Магадгүй би түүнд дасаж байх шиг байна. Ээжийг хэлдэг үнэн бололтой. Хүнийг хүн орлоно гэж байхгүй ч , хүнийг хүн л мартуулж чаддаг юм. Гэж байсан.
Би одоо жаргалтай байх болох уу? Тэр намайг жаргалтай байлгаж чадах уу?...

Тиймээ. Чадах байх...

~•ONE DAY•~Where stories live. Discover now