Бари чи юу гээд хэлчихэв ээ? Арай л...
Бари: Үгүй ээ. Аль дээр л ингэж салах ёстой байсан юм. Чи зүгээр үү?
Би: Би зүгээр дээ. Гэхдээ чи Эмили дээр очсон нь дээр байх аа. Үнэхээр нэг мөсөн салахаар шийдсэн бол одоо чи ухаан үйлдэл хийж эвээр хэлэх ёстой.
Бари: ойлголоо. Би тэгвэл буцаад явчихаад ирье. Чи ингээд явчихаж чадах юм уу?
Би: Би зүгээр ээ. Чи яв.Адгуус байтугай хүн хүртэл догширсон үе болж. Гэхдээ энэ хорвоод туйлын зөв зүйл гэж байдаггүй. Хэн нэгэнд зөв ч өөр хэн нэгэнд буруу байх тийм үйлдэл байдаг шүү дээ. Эмили, Хэллэн 2-ын хувьд надад ч гэсэн буруу байгаа. Бүгд миний талд үргэлж миний зөв байна гэж байхгүй гэдгийг би ойлгоогүй явсан байх. Урт замаар алхангаа би өөрийгөө буруутгасан олон егөөдөл гаргаж ирсээр бодолд автан явна. Гэртээ харих зам ч урт байна, надад бодож ойлгох зүйл ч их байна... Би гэртээ орж ирээд өрөө лүүгээ явж байтал ээж аавын яриаг санамсаргүй сонсчихлоо. Ээж уйлж аав аргадаж байгаа юм шиг байна. Би энийг сонсохыг хэрэггүй байсан юм.
Ээж: Бурхан минь одоо бид яах юм бэ?
Аав: Хүүхдүүд сонслоо шүү дээ! Чимээгүй.
Ээж: Яаж? Яаж би чимээгүй байх юм? Чи өөрийгөө хар, би яах юм бээ?
Аав: Би энийг туулаад гарч чадна. Чи минь надад итгэ. Харин хүүхдүүдэд мэдэгдэж болохгүй. Ялангуяа Аннад хэлж болохгүй шүү. Чухал жил, өөр юманд сатаарч болохгүй.
Ээж: Яахаараа ийм амгалан хүн байдаг байна!! Бие чинь үхлийн эрмэг дээр ирчихээд байхад уу?
Аав: Эмч шууд үхлээр төсөөлж болохгүй гэж хэлсэн шүү дээ! Эмчилгээ байгаа гэсэн.
Ээж: Гэхдээ батгүй гэсэн. Энэ чинь жирийн ханиад биш. Тархины үхжилт!!! гэж хэлээд ээж эхэр татан уйллаа.
Ю... Юу... Би... Би юу сонсчихов оо? Худлаа байлгүй дээ. Болохгүй ээ. Ааваа. 😨Би тэсэлгүй ээжээс бүгдийг асуулаа. Ээж ч надад бүгдийг хэлсэн юм. Дээр үеэс аав минь толгой өвдөж байна. Их ажилснаас болж гэдэг байж билээ. Шинжилгээгээр тархины үхжилт эхэлсэн байна гэж. Эмчилгээ байгаа хэдий ч энэ амьд гарах 30% л магадлалтай юм гэнэ. Заавал энэ заавал яагаад надад юм бэ? Бурхан минь гуйя...
~7 сарын хугацаа өнгөрчээ~
Амьдралыг минь үргэжлүүлэх нэгэн өдөр эхэллээ. Өнгөрсөн хугацаанд бүгд л хичээлээ. Би ч их хичээсэн. Аав маань өөд болоод 3 сар аль хэдий нь болчихож. Ээжийн маань сэтгэл санаа одоо л нэг дээрдэж байх шиг байна. 2 дүү маань хэтэрхий жоохон болохоор юугаа ч мэдэхгүй хааяа хааяахан аавыгаа хаашаа явсаныг асуух нь сэтгэлийн минь зүсэх шиг болдог. Ээж маань гаднаас орж ирэн "Хонгор минь, найзууд чинь ирчихэж." Би гарахад бэлэн болчихсон байсан болохоор тийм ч удсангүй.
YOU ARE READING
~•ONE DAY•~
Romance~Anna Clara~ Манай зохиолын гол дүрийн бүсгүй ~Batter Byron~ Манай зохиолын гол дүрийн залуу ~Emilly Luara~ Манай зохиолын бүх зүйлийн зангилаа гол дүр ~Morgan Byron~Манай зохиолын бас нэгэн чухал дүр