10•Урилгагүй зочин

65 3 0
                                    

Нэг сарын дараа*

Одоогоор миний амьдралд тулгамдсан асуудал байхгүй сайхан байна. Сэтгэл санааны хувьд ч бага багаар илүү аз жаргалтай болж байгаагаа мэдэрч байна.

Улирлын Амралт эхэлчихсэн байгаа болохоор гэрийнхэнтэйгээ хамт нагац эгчийндээ очиж амрахаар боллоо. Морган ч бас энэ амралтын өдрүүдээр Чикагод байхгүй гэсэн. Ангийнхантайгаа байгалиар зугаалах юм гэсээн. Уг нь Намайг энд үлдвэл явахгүй гэж байсан юм л даа.

Бид үерхээд аль хэдий нь  нэг сар өнгөрчихөж. Тийм ч их хугацаа биш ч бид бие биедээ үнэхээр их дасжээ. Тэр надад амьдралд миний мэдэхээс илүү сайхан зүйл олон байдаг гэдгийг харуулсан. Би өөрийн гэсэн энэ жижиг ертөнцдөө дэндүү их хайрцаглаад байсан гэдгийг маань зөвхөн тэр л ойлгуулсан. Би ч түүнд өдрөөс өдөрт дуралсаар байна.

Намайг ийн бодон хувцасаа цүнхлэж сууж байхад ээж орж ирэн "Бүсгүй минь болж байна уу? Миний охин гараад аавдаа эм аваад ир." гээд мөнгө өглөө.
Би: Аав яасан юм бэ? Бие нь өвдөө юу?
Ээж: Толгой нь бага зэрэг өвдөөд байна гэнээ. Эм уучих юм бол гайгүй болчих байхаа. Битгий санаа зов.
Би: umhh... okey. гээд босон доош буулаа.

  Явах цаг дөхөж байгаа учраас Дугуйтайгаа авлаа. Гадаа сайхан байна. Цэлмэг тэнгэрээр шувууд дураараа нь аргагүй хөгжилдөөд л... Өнөөдөр яг л Моргантай өдөржингөө гадуур алхмаар байх юм гэж хэсэгхэн хугацаанд Морганыг үгүйлээд амжлаа. Эмийн сангийн гадаа очоод дугуйгаа ч зогсоож цойжлохгүй хурдхан шиг л гүйж ороод "Толгой эм" гээд мөнгөө өгөөд, өгсөн эмийг нь шүүрэн аваад гараад дугуйтайгаа эргэн замдаа орон жийж гарлаа.

Гэрээс энэ хүртэл дугуйтай явах зориулалтын зам байхгүй болохоор заавал машин замаар явах хэрэг гардаг. Бодож санасан ч зүйлгүй гэр лүү нэг их яарсан ч үгүй давхисаар. Хажуугаар хурдтай өнгөрөх машинуудын цуваа тасрахгүй нь. Гэнэт ардаас сигналаа орилуулсаар том машин ирж яваа бололтой. Би сандран арагшаа харахад автобус зам хөндлөн гарч яваа хүүхдүүд рүү сигналдаж байна. Би ч миний ардаас сигналдаж байна гэж хичнээн их айваа!! 😮

Ингэж бодон нэг амьсгаа аван урагшаагаа харахад би зам хажуу руу далийчихсан явжээ. Сандран хажуу тийшээгээ бариулаа дархийн завдалгүй дугуй маань тэнцвэрээ алдан замын хажуугийн уруу унчихлаа.😱

~•ONE DAY•~Where stories live. Discover now