14• Тэр хэн бэ?

72 2 0
                                    

Хэрвээ тэр бүхэн үнэн бол Мозүки үнэхээр адгийн хүн юм. Хоёрын хоёр хүний жаргалыг булаана гэдэг байж болох хэрэг гэж үү? Миний Мозүкиг гэх бодол тэр чигээрээ өөрчлөгдөж орхилоо.

  Завсарлагаанаар Мозүки шүүгээний хажууд зогсож байхыг хараад түүнтэй ярилцахаар дөхлөө. Гэтэл надаас урьтан Суси өөрөө очжээ. Тэдний харилцаа тийм ч ширүүн харагдаагүй болохоор би тэдний ярилцах боломж олголоо. Би эргэж хараад анги руугаа биш сургуулиас гарч агаар амьсгалахаар явлаа. Сургуулийн булан эргэхэд Баттер Эмили 2-ыг харлаа. Намайг анзаараагүй болохоор бушуухан нуугдан тэдний яриаг сонирхлоо.
Баттер: Чи миний хэлж байгааг ойлгохгүй байна.
Эмили: Чи тэгээд юуг хэлэх гэсэн юм?
Баттер: Чи надад хайртай юу?
Эмили: Яг одоо энэ чухал байгаа юм уу?
Баттер: Юу гэнэ ээ? Чухал юм уу гэсэн үү?
Эмили: Үгүй ээ, Би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр бид бие биендээ хайртай болохоор бие биенээ ойлгох ёстой биз дээ?
Баттер: Тийм ээ, хайртай хосууд өөрсдийгөө ойлгох хэрэгтэй гэхдээ би чиний өөр залуутай заваараад яваад байгааг яасан ч ойлгож чадахгүй.
Эмили: Юу??? Тэрийг Аннагаас сонсоо юу? Үгүй ээ, Бари ямар ч тийм юм байхгүй. Чи буруугаар ойлгосон байх.
Баттер: Чи сонголтоо хий. Би чамайг хүчлэхгүй. Тэрийгээ хаяад над дээр ирвэл би хүлээгээд авъя, харин чадахгүй гэвэл би чамайг хорихгүй явуулна!!
Эмили: Юу... Нөгөө...Би
Баттер: Яг одоо хэл гэсэн юм биш. Бодоод үзээд сонголтоо хийгээрэй.

Эмили уйлж байгаа бололтой. Бари бүгдийг мэдчихсэн болохоор л тэр өдөр манайд ирсэн байх нь. Бари гэхдээ үнэхээр шулуухан хатуу хэллээ шүү. Бари булан эргэж ирж байсныг би мэдсэнгүй намайг хараад  гараас татаад дагуулан чирээд явлаа. Нууцаар сонсож байсанд уурласан юм бол уу?

  Би: Бари намайг уучлаарай. Санамсаргүй сонсчихсон юм аа. Бари сургуулийн үүдэнд орж ирээд зогслоо.
Баттер: Чи мэдэж байсан юм бол яагаад надад хэлээгүй юм бэ?
Би: аан, Би тэрийг хэллээ гээд яах юм бэ? Та 2-ыг салгах гэсэн санаагаас өөрөөр чи яаж ойлгох байсан  юм? Надад итгэх байсан гэж үү?
Баттер: Би чамд юу юу хийснийг санахгүй байгаа юм уу?
Би: Мэднээ. Намайг ямар байсныг чи төсөөлөх ч үгүй. Чиний надад хэлсэн үгнүүдийг би одоо ч хүртэл мартаагүй байгаа.
Баттер: Тэгээд тийм байж намайг битгий зовоосой гэж бодсон болж байна уу? Чи тэнэг юм уу? Эсвэл намайг өрөвдөлтэй байдал оруулах гэсэн юм уу? Чамд муухай юм хийсэн хүнд санаа тавьж байдаг. Чи яг яагаад байгаа юм бэ?

  Чамд хэлэх гэж үү? Яагаад намайг тэгснийг мэдвэл чи яах бол? Чи үнэхээр сонсохыг хүсэж байнаа уу?

~•ONE DAY•~Where stories live. Discover now