Энэ юу вэ? Яагаад энд байгаа юм бэ? Энийг би аваагүй ээ. Ангийхан бараг бүгд л хэрэгт дурлаад сурагчдын шүүгээний дэргэд цугларцгаажээ. Миний шүүгээнээс Хэллигийн зүүлт унасанд бүгд л буруугаар бодоцгоож бие биенийхээ чихэнд юм шивнэцгээж байна. Би элдвийг бодон тонгойн савыг аваад нээж байтал Хэллэн миний гараас хүчтэйгээр булаан авж
Хэллэн: Чи ч миний бодсоноос тэс өөр охин юм даа.
Би: Үгүй ээ...Энэ...Би энийг аваагүй ээ. Яагаад энд байгаа юм бэ? Хэн нэгэн намайг зориуд хэрэгт унагах гэж байна.
Хэллэн: Чи битгий бузайруулах гээд бай. Бүгд харсан. Чи хичнээн гөлөлзөөд хэрэгээс мултарч чадахгүй. Ойлгосон уу!!! энэ үед би одоо л нэг ухаан орч эргэн тойрноо хартал ангийн ихэнх нь над руу хөмсгөө зангидан харцгааж байна.Би "Би зөвхөн үнэнээ л хэлье. Би аваагүй. Надад авах шалтгаан ч байхгүй." гэж хэлчихээд явах гэтэл хэн нэгэн миний гараас татан "Асуудалаа шийдчихээд яваач"
гэх дуулдан би гайхан харахад Баттэр нилээн ууртай харж байна.Би гайхсандаа ч тэр үү гүтгүүлсэндээ ч тэр үү Баригийн урдаас юу ч хэлж чадалгүй дэмий л түгдрэн "Чи чинь..." гэж амандаа бувтнана.
Бари: Яагаад зугтах гээд байгаа юм?
Би: Би зугтах гээгүй. Зүгээр л явах гэж байна.
Бари: Хэрэг хийсэн хүн л зугтдаг юм.
Би: Гэмгүй болохоороо л явах гэсэн юм. Чи арай... Намайг..хулгай хийсэн гэж бодоод байгаа юм биш биз дээ?! Бари??
Бари: эхний цагийн завсарлагаанаар шүүгээний энүүгээр эргэлдээд байсныг чинь би харсан. Яагаад ингэтлээ сандараад байгаа юм бэ?
Би: Чи арай ч дээ! Чи намайг хэр их мэдэх билээ? Хэр эртнээс таних билээ дээ?
Бари: Чи буруугүй гэдгээ нотолход болно биз дээ?
Би: Яаж? Би хангалттай хэллээ шдээ. Би ямар ч буруугүй
Бари: Чадахгүй гэвэл буруугаа хүлээ. Өөр сонголт чамд байхгүй....
Би итгэхгүй нь😤. Яг одоо миний гараас зуучихаад байгаа хүн миний дотны найз Баттэр мөн үү? Тэр над руу адгийн новш харж байгаа юм шиг зэвүүцсэн харцаар харж байна. Бурхан минь гэж.
"Бари миний гарыг тавь." гэж хэлхээс өөр үг надад орж ирсэнгүй. Нүдэнд нулимс цийлэгнэн би ингэж хэллээ. "Бари битгий ингэ. Би аваагүй. Амлая"😥
Баттэр миний гарыг улам өөр рүүгээ татан "ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА УУ?" гэлээ. Надад түүнийг өөрчлөгдөөгүй гэсэн бодол өчүүхэн ч болов үлдсэн юмсан. Гэвч одоо бүгд алга боллоо.
Энэ үед хэн нэгэн хүүхдүүд дундхас гарч ирэн "Анн нааш ир!" гэх дуулдлаа. Би түүнийг хэн гэдгийг нь мэдэх тийм ч сонин биш байсан болохоор эргэж хараагүй юм.Тэр миний хоёр мөрнөөс аяархан түлхэн шүүгээний өмнөөс, олон хүүхдүүдийн дундаас гарган авж явлаа. Хамаг итгэл урам хугарсан намайг өрөвдмөөр байдлаас гаргахыг хүссэн хэн нэгэн л байх.😔
??: Битгий уйл даа. Миний хажууд байхад хэзээ ч битгий уйл гэж хэлсэн биз дээ.
Би: hmm Морган чи юу хийж байгаа юм? Намайг тэнд нь хаяад явахгүй яасан юм!!! гэж ахад нь ууралсан уураа дүүд нь гаргаж байгаа нь энэ.
Морган: Зааа. Орил доо. Орил. Би тэвчье. Энэ байдлаас харахад чамайг гэмгүй гэдгийг би л мэдэх юм шиг байна.
Би гайхсан ч тэр үү? Горьдсон доо ч тэр үү? Түүн рүү нулимстай нүдээр бүлтийн харахад Морган ойлгосон бололтой
Морган: Санаа зоволтгүй. Би бүгдийг аргална. битгий ай! Чи буруугүй.
Би: ... Намайг Барид гэмгүй гэдгийг минь хэлээч гуйя. Би тэр зүүлтийг аваагүй.(уйлах)Морган намайг тэвэрч толгойг минь илээд"Гүнзгий амьсгаа ав" гэж аяархан шивнэлээ.
Үнэхээр энэ мөчид Яагаад ч юм Морган л намайг ойлгож байна. Амьдрал миний бодсоноос илүү новшийн юмаа❌
Энэ новшийн амьдралд түшиж байгаа Морганд дэндүү их талархсандаа нулимс гарч байна.🌊*Сүүлийн цаг
Хичээлдээ анхаарах ямар ч хэрэг алгаа. Хүсэл ч алга. Яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Хэн намайг хулгайч мэт харагдуулах гэж энийг хийсэн юм бол? Надад хэн ингэтлээ их муу санаад байгаа юм бол? Хэллэн ингэхэд яагаал ганц намайг ингэж аймар хардаад байгаа юм бол? Гэх мэт олон зүйл өөрөөсөө асууж байтал завсарлаж хүүхдүүд хөдөлгөөнд орон ном дэвтэрээ хураацгаана.🗣👀👁👣Гаднаас хэн нэгэн орж ирэхийг ч хэн ч анзаараасангүй. Би ч түүнийг мэдээгүй байхад миний ширээний өмнө нэг хүн алгуурханаар ирж ширээн дээр минь аяарханаар гараа тавилаа. Би ч бодсон юмгүй түүн лүү харахад Хэллэн толгойгоо бөхийлгөн зогсоно. Би гайхаж бас одоо юу хэлэх бол гэж айх шиг.
Би: Яасан? гэж өндөр дуугаар асуухад
Hellen: Юу... Уу...уучлаарай гэж өөртөө итгэлгүй нь аргагүй нүдээ цавчлан ийш тийш харан түгдэрлээ.
Би: Яасан гэнээ?
Hellen: Намайг уучлаарай анн😓
Би: Чи юу яриад байгаа юм бэ?
Hellen: Тэр зүүлтийг БИ чиний шүүгээ рүү хийчихсэн юм аа. Уучларай. 😨
Би: Юу!!! Чи чинь... Яагаад?? гэж хамаг байдгаараа түүн рүү ориллоо.
Hellen: Учрыг нь дараа тайлбарлая. Тэгэх үү? Энд хэтэрхий олон хүн байна.
Би: Энэ олон хүүхдүүдээс ичиж байхаар зүүлтээ миний шүүгээ рүү хийж байхдаа ичихгүй яасан юм?!!! Яах гэж хийсэн юм? Би чамд ямар муу зүйл хийсэн юм бэ?
Hellen: Юу нөгөө, Морган...~•~Манай зохиол маань ид дундаа явж байна. Удахгүй бүр илүү сонирхолтой болох болно. Цааш цаашдын партуудад +18 хэсгүүд гарах бөгөөд битгий гайхаарай. Ххэ ~•~
YOU ARE READING
~•ONE DAY•~
Romance~Anna Clara~ Манай зохиолын гол дүрийн бүсгүй ~Batter Byron~ Манай зохиолын гол дүрийн залуу ~Emilly Luara~ Манай зохиолын бүх зүйлийн зангилаа гол дүр ~Morgan Byron~Манай зохиолын бас нэгэн чухал дүр