2•Нэг л өөр

184 6 2
                                    

     Гэхдээ анх удаа надад Бариг сайн хүнээс нь ингэтлээ харамлах мэдрэмж төрж байна. Уг нь урд нь аль болох таалагдсан охинтой нь нийлүүлэх гээд хичээдэг байсан.

     Би маргааш өглөө хичээлдээ явахаас ч жийрхэж байна. Учир нь очихоор бас л Бари, Эмили 2ийн дотно байгаа дүр зургийг харна гэхээр л...

     *Маргааш
  (Сэрүүлэг дугарах) Новш гэж энэ чимээ хүртэл намайг дарамтлаад тэр 2ийг харуулах  гэж хүчиллээд байгаа юм шиг.

    Гэхдээ би иймхэн зүйлийн төлөө хичээлээсээ хүртэл хоцорч болохгүй. Явах хэрэгтэй. Доор гал тогоонд ээжийн хийсэн шинэхэн талх, шарсан  өндөгний үнэр сайхан үнэртэж байна. Бас аав дүү нар маань намайг л ганцааранг минь хүлээгээд хувцасаа өмсөөд зогсож байгаа байх. Бүр дургүй хүрмээр юмаа.

     Бари хажуугийн хөрш байшин болохоор өглөө болгон аавын машинаар хүргүүлээд сургууль дээр очдог. Гэхдээ энэ удаа Бари над руу "Би Эмилитэй явлаа. Чи хүлээх хэрэггүй түрүүлээд явж бай." гэсэн мсж илгээсэн.

   Энэ үед яг л бид 2ийн урьдны дотно харилцааг Эмили гэгч тэр өөдгүй новш булаагаад авчихсан мэт санагдаж байна.

(Сургуулийн хонх дугарах) Би ч бүр янз бүрийн юм бодож явсаар байтал золтой л хонхны дараа ангидаа орж ирсэнгүй шүү. Аз болж багш орж ирээгүй байна. Гэтэл яг миний араас Эмилигийн жаргалтай нь аргагүй инээж байгаа бас хүүхдүүдийн гүйх чимээ сонсогдлоо. Эргээд харахад Бари Эмилигийн гарнаас атгаад хоцорлоошдээ хурдлаарай гээд хөгжилтэй инээмсэглэн хэлээд хурдан гэгч нь гүйж байна.

Юу гээч нь вэ? Эмили муу новш минь миний найзаас савараа татаач гээд орилчихмоор л байна шүү.

Өнөөдрийн хичээл тэр чигтээ ямар ч зорилгогүй уйтгартай санагдаж байна. Биологийн цаг дээр багш 2 2оор нь хамтрагчид болгон хуваагаад судалгаат ажил хийх даалгавар өглөө.

Хар лайгаараа багш "Анна Клара Эмили Лауратай" гэж дугарлаа. Хараал идсэн өдөр ингэж эхлэх гэж. Эмили над руу хараад ёжтой аргагүй инээгээд толгойгоо дохино.

*Үдийн цайны цаг
Би яг одоо л Баритай Эмилигийн талаар ярилцах хэрэгтэй байх. Хоолоо авчихаад Бари бид 2ын байнга суудаг ширээн дээр очихоор хартал Эмили аль хэдий нь очоод суучихсан Бари луу гараараа далаад байж байна.

Би энэ үед бууж өгсөнгүй. Очоод явуулах хэрэгтэй.
-Эми би наана чинь суудаг шдээ
-ohh энэ удаа би суучихаж болох уу? Баритай хамт үдийн хоолоо идмээр байна.
-umm
-Тэглээч ямар заавал чи суух ёстой суудал биш дээ (толгойгоо гэлжийлгэн инээмсэглэх)
-okey гээд гайхсан харцаа салгаж чадахгүй эргэж харан зэргэлдээх ширээн дээр удаан гэгч нь очлоо.

Түүнийг би үнэхээр ингэж хэлнэ гэж төсөөлсөнгүй. Дуугүй босоод явах байх л гэж бодсон. Новш гэж. Муу өлөгчин.

*Хичээл тарав
-Анна. 2уулаа судалгаат ажилаа өнөөдөр эхлүүлсэн нь дээр байхаа.
-Тэгэе. Одоо сууж байгаад...

Хэсэгхэн хичээлээ ярисан хугацаа яасан ч удаан өнгөрдөг юм бээ дээ. Гэхдээ ядаж л Эми Баритай хамт явсангүй. Ийм зүйл бодож өөрийгөө тайвшируулах гэж. .

Эмили санаа алдан надруу хараад
-Анна би чамд нэг юм хэлэх үү?
-хэлээч дээ сүртэй юм бэ?
-Бари бид 2 үерэж байгаа. ЧИНИЙ УУР ЧИНЬ ХҮРЧ БАЙНА УУ?

Бурхан минь гэж энэ богинохон өгүүлбэр миний дотрыг зүсээд, зүрх рүү чангаар сийчиж орж байна. Хараал ид энэ муу охин яагаад миний Баритай...

Гэхдээ яагаад надад найзаа харамлаж байгаа биш шал өөр мэдрэмж төрөөд байгаа юм бол?

~•ONE DAY•~Where stories live. Discover now