3•Хүлээн зөвшөөрч чадахгүй нь

151 7 2
                                    

Яг найз гэж ямар байдаг билээ? Энэ зүгээр л эрэгтэй найзаа найз охиноос нь харамлах мэдрэмж гэж хэн нэгэн надад хэлээч гуйя. Арай би Баттерт...

  (Утас дугарах) Аваад хартал

Би бүр хараад баярлаад догдлоод байх шиг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би бүр хараад баярлаад догдлоод байх шиг. Яаран утсаа авлаа.
-Байна уу?
-Байна байна. Анн уу?
-Тиймээ. Юу болсон? Бари
-Чи одоо завтай юу?
-(инээмсэглэн) Чи заваар яах нь уу?
-Хамт кино үзэх үү?
Энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй миний нулимс цийлэгнэлээ. Яг л цаг хугацааг ухараачихсан юм шиг. Би ингэтлээ их Барид гомдсоноо сая л анзаарлаа.
-Хамт явъя. Би одоохон бэлэн болоодхий [уучил буруу бичсэнд 🙏🏻]
-Гэрийн чинь гадаа очоод залгахаар гараад ирнэ биз.

Би бүр догдлоод үхэх нь. Хувцасаа сонгож толиний өмнө маяглах цаг алга. Тийм учраас гарт таарсан хувцасаа эвтэйхэн тохируулаад өмсөх хэрэгтэй.

Утас дугаарав уу үгүй юу шууд л хаалган дээрээ үсрэн очоод аяархан онгойлгож гарав. Харанхуй байгаа болохоор хашааны цаана хэн нэгэн байгаа нь бүдэг бадаг л харагдаж байна. Би дотроо ингэтлээ их догдлож баярлаж байгаагаа илт гарахгүйг хичээн тайван алхаж хашааны хаалганы тэнд очоод хаалгаа нээнгээ "Гэнэт чи юу болоов. Хүнийг кинонд уриад л" гэж ёжлонгуй асуутал өөдөөс эмэгтэй хүний шингэн хоолой "Баригийн дүүд хань хэрэгтэй биз дээ" гэх дуулдлаа.

Юу билээ? Бари надруу залгасан биздээ? Хэсэг шоконд орж хашааны хаалганаас барьж хөдөлгөөнгүй зогслоо. Баттер "Морган чамайг дагуулж явъя гэсэн юмаа" гэлээ.

Түүний дүү Морган нь Баригаас 2насаар л дүү учраас яг л үеийн юм шиг харицдаг. Морган надад их сайн би ч бас төрсөн дүүгээсээ ялгалгүй үздэг. Гэхдээ энэ үед үнэхээр цагаа олоогүй учрал байна.

Попкорны үнэр үнэртэж байна. Гэхдээ энэ удаа энэ үнэр огт сайхан үнэртэхгүй байх юм. Бүр дургүй хүрч байна.

Кино эхэллээ. Бари, Эмили 2 хамт үнэхээр дотно харагдаж байна. Эмилиг үсдээд унагаачихмаар байна.

Арай хийж энэ хараагдсан киноны цаг дууслаа. Ариун цэврийн өрөө лүү явж жаахан ч болов уу амьсгаа авъя. Өөрийгөө толинд хартал огт сэтгэлд нийцэхээр дүрс олж харсангүй. Дахиж хэзээ ч энэ кино театрт ирэхгүй байхаа би.

Ариун цэврийн өрөөнөөс гартал хаалганы гадаа Морган хүлээж байна. "Хамтдаа гарцгаая" гээд инээмсэглэн харлаа. Тэгээд гарах гээд алхаж байхад театрийн шилэн хаалганы цаана Баттер,Эмили 2 үнсэлцэж байхыг хараад би гартаа барьсан гар утсаа газар унагааснаа ч мэдсэнгүй.

Би өнгөрсөн 18 жил хэзээ ч ингэж их шоконд оруулам зүйл харж байсангүй. Гэхдээ энэ шоконд оруулахаас илүү урам хугарч байна. Миний гэх зүйл үлдээгүй мэт. Новш. Миний хацараар даган хүйтэн зүйл даган урсах нь мэдрэгдэж байна. Би чинь уйлж байна уу даа?

~•ONE DAY•~Where stories live. Discover now