ЭНЭ ЧИНЬ ХЭН БЭ??? Би буруу хараагүй байгаа даа? Хаалганы цаана Баттер байна. Би хаалгаа бушуухан нээн түүнийг оруулах гэтэл тэр хөл дээрээ ч тогтох чадалгүй согтуу хүн над руу унаад ирлээ. Миний хөл хөндөгдөн доош унахад Бари намайг даран дээрээс уначихлаа.
Би: Баттер! Hey!! Сэрээчээ. Чи энд юу хийж яваа юм бэ?
Бари: Анна. Би буруу шийдвэр гаргачихсан юм уу?
Би: Юу яриад байгаа юм бэ? Ямар шийдвэр?
Бари: Хмм... Чи юу гэж бодож байна? Би хэтэрхий их түүнд найдаж байсан юм шиг байна.
Би: Чи хэнийг яриад байгаа юм бэ? Арай... Эмилиг яриад байгаа юм биш биз дээ??
Бари: Гэх.. гэхдээ... би хайртай.. гээд үгээ гүйцээлгүй чимээгүй болчихлоо. Унтчихаж.Юун тухай ярьсан юм болоо? Сэтгэл санаагаар унасан юм байх даа. Ингэтлээ архи уух шалтгаан байсан байх. Түүнээс биш архи тасарталаа уух хүн биш шүү дээ. Одоо юу ч гэсэн амраая даа. Би түүнийг мэдээж өргөж дийлэхгүй. Тийм болохоор яаж ийж байгаад сэрээж зочны өрөөний буйдан дээр унтуулах хэрэгтэй байна.
"Бари, Бариии чи буйдан дээр хэвтэх хэрэгтэй байнааа. Бари сэрээрэй" ингэж хэлэн гарнаас нь зуурахад Бари толгойгоо дохин босож ирээд гуйван буйдан луу алхан очиж хүчтэй суув. Ашгүй дээ гэж бодон хэвтүүлэх гэтэл Баттер намайг цээжиндээ наан тэвэрлээ.
Энэ байдлыг ойлгох гэж би нилээн удаан хугацааг өнгөрүүллээ.
Би: Юу... Бари. Чи яаж байнаа? Алив хэвт. гэж би түүнийг түлхсэн боловч тэр улам чангаар намайг өөр лүүгээ нааж байсан юм.
Бари: Байж бай. Түр... Түр ингээд байж бай тэгэх үү? Юу гээч надад одоо маш хэцүү байна. Одоо би юу хийхээ мэдэхгүй байна.
Би: (гараараа нуруун дээр нь аажуухнаар цохин) Чамд юу тохиолдсоныг би мэдэхгүй ч юу ч болсон тэр зүйл түр зуурыг гэдгийг ойлгоорой.😇Яг энэ мөчөд ойрын үед нэг ч мэдрээгүй тэр мэдрэмж Баригийн үнэртэй хамт миний санаа бодолд гүн шумблаа. Өнгөрсөнд болсон бүх зүйлүүд баяр хөөр, уйтгар гуниг, гомдол цөхрөл гээд л бүгд он цагийн дараалалтайгаар нүдэнд зурагт ном мэт жирэлзэн өнгөрсөн юм.
Өөрийн эрхгүй санаа алдсан би Бариг түлхэн "Чи одоо ч гэсэн миний найз. Тийм болохоор би чамайг зөнд нь хаяхгүй ээ. Сайн найз гэж боддог хүн харанхуй хавцал руу өөрийн гараар түлхэн унагаах ямар байдгийг би маш сайн мэднэ. Чамайг ч бас тийм байдалд битгий ороосой гэж би хүсэж байна. Найз минь..." би нүдэндээ дүүрэн нулимстай түүнд энэ үгээ арай ядан хэлчихээд түргэн босоод өрөө лүүгэж алхлаа.
YOU ARE READING
~•ONE DAY•~
Romance~Anna Clara~ Манай зохиолын гол дүрийн бүсгүй ~Batter Byron~ Манай зохиолын гол дүрийн залуу ~Emilly Luara~ Манай зохиолын бүх зүйлийн зангилаа гол дүр ~Morgan Byron~Манай зохиолын бас нэгэн чухал дүр