Өглөөний нар цонхоор тусахад би өрөөнийхөө оронд дулаахан хөнжилдөө сэрлээ. Гэхдээ энэ удаа ганцаараа биш Моргантой. Өчигдөр болсон зүйлсийг бодон хөнжилөөрөө нүүрээ даран хэвтлээ. "Би юу хийчих вэ?" гэсэн асуултанд хариулт нэхэн өөрийгөө зэмлэнэ. Морган Гарыг маань татан үсийг минь хойшлуулаад " Сайхан амарсан уу?" гэж духан дээр минь үнслээ.
Би ичсэндээ хацар минь улайж "Сайхаан" гэж сулхан дугаран цааш харан хэвтэв.Миний бие үнэхээр хөндүүр болж. Сонин байна. Энэ мэдрэмж намайг өөр хүн болгочихсон мэт санагдаж байна.
2 хоногийн дараа*
Цаг 7:50 болчихлоо. Новш гэж Хоцрох нь. Би ангидаа яаран орж ирэхэд хичээл аль хэдий нь эхэлчихэж. Ядаж байхад эхний цаг ангийн багш орно. Гэхдээ багшийн дэргэд нэг хөөрхөн ази охин зогсож байлаа. Би багшаас зөвшөөрөл аван ороод суув. Арагшаа харан Мoly-оос "энэ хэн бэ?" гэж асуухадМоли: Манай ангид шилжиж ирж байгаа шинэ охин.
??: Сайн байна уу? Намайг Мозүки Катана гэдэг. Би Японоос ирсэн. Америкд ирээд 4 жил болж байна. Энэ ангид суралцах болсондоо баяртай байна.
Моли: За яахав. Дажгүй ааштай охин юм шиг байна. гэж амандаа бувтнав.Үдийн цайны цаг*
Бид ширээндээ сууцгааж хоолоо идэнгээ элдэвийн юм ярьцгааж байлаа. Шинээр ирсэн охин жаахан учраа олохгүй яваа бололтой хоолоо авчихаад ийш тийш харан зогсоно. Би түүнийг дуудан хамт хооллохыг асуулаа. Бид танилцан Мозүкигийн талаар баахан зүйлс ярин суув.
Би: Тэгээд. Чи хаанаас ирсэн юм дээ?
Мозүки: umm. Би Лас Вэгасд амьдардаг байсан юмаа.
Би: ohh, тийм гэж үү?
Моли: Гайхалтай юм аа.
Мозүки: Тийм ээ. Сайхан хот шүү. Би: Чи англиар их сайн ярих юм аа.Мозүки: Тийм ээ. Би багаасаа л америкд их ирдэг байсан юм. Юу... Ээж аав маань энд байдаг байсан юм л даа. Тэгээд би 4 жилийн өмнөөс хамт амьдрахаар ирсэн.
Моли: ohh, Тийм гэж үү?
Мозүки: Тийм ээ.😄
Ингэж бид бие биенээ сайн мэдэлцэж эхэлж байхад Суси гэнэт юу ч дугаралгүй босоод явчихлаа.Моли бид 2 гайхан бие биеэн лүүгээ харахад Мозүки "Тэрэнд би таалагдахгүй байгаа юм шиг байна." гэж хэллээ.
Би: Юу гэсэн үг вэ?
Мозүки: Би Суситэй ярих гэж оролдсон. Гэхдээ тэр надтай нэг ч үг дугараагүй. Тийм байгаа хүнд хамт хооллох ч хэцүү байгаа байлгүй.
Би: Яаж нэг ч ярьж үзээгүй байж шууд дүгнэж болох юм бэ?...
Хичээл тараад бид дэлгүүр хэсэхээр явлаа.
Моли: Энэ даашинз ямар байна?
Суси: Дажгүй ээ. Энэ илүү гоё юм байна. Энийг үз.
Би: Тийм байна. Гэхдээ маргаашийн үдэшлэгт тохирно гэж бодохгүй байнааа.👗
Моли: Тийм гэж үү?
Би: тиймээ... Суси, шинээр ирсэн охин чамд таалагдахгүй байгаа юм уу?
Суси: Дөнгөж саяханаас л таалагдахгүй байгаа юм биш. Анхнаасаа л би тэрэнд дургүй байсан.
Би: Юу? Анхаасаа гэнээ? Та 2 урд нь уулзаж байсан юм уу?
Суси: Нэг тийм юм аа. -,-Тэр биднээс нэг юм нуугаад л байна даа. Өнөөдөр л уулзаж байгаа хүнийг анхнаасаа таалагдаагүй гэнэ үү? Хмм... Бид даашинзаа сонгочихоод их дэлгүүрээс гарч явлаа. Миний бие тэр чигээрээ хөндүүрлэж байна, гэхдээ анхныхаа бодвол арай дээрдэж. Үүнийг Суси Моли 2-оос аль болох нууцлахыг хүссэн юм. Миний бодлоор энэ бол тийм ч их бүгдэд дэлгээд байх зүйл биш шүү дээ. Тийм үү?
...
Сусиг сургуулиас дуудаад эрт явчихлаа. Моли бид 2 манайд очиж авсан зүйлсээ дахин нэг харан сууж байлаа.
Би: Суси тэр шинэ охиныг яаж танидаг юм болооо?
Моли: Би ч бас гайхаад л байна. Ямар ч байсан бие биенийгээ мэддэг байсан нь лавтай. Мозүки ч бас Сусиг аль хэзээний танидаг хүн шиг ярьж байна лээ.Ахлах ангийханы үдэшлэг*
Сайхан залуучууд ч нүд эрээлжлүүлэм их байх чинь. Тэр дундаас Морган л тодрон гарч ирнэ. Би ингэж бодон түүн рүү харан инээмсэглэн суув. Моли намайг хамт ариун цэврийн өрөө явахыг хүслээ. Биднийг ариун цэврийн өрөөний хаалгыг нээх мөчид дотроос "Амаа тат" гэх дуулдана. Цочиж сандарсан бид 2 хэсэг зогслоо.
?: Сонс, анхнаасаа чинийх биш байсан.
??: Би чамайг амаа тат гэж байна!!
?: Ойлгохгүй байна уу?
??: Буруугаа хүлээж чадахгүй бол тэр хэргийг битгий сөхөөд бай. Замаас зайл. Гэж хэлж дуусахад нэг нь нөгөөгөө алгадчихаад гараад явахад л хэн байсныг мэдлээ. Шинээр ирсэн охин Мозүки ууртай нь аргагүй гараад явчихлаа. Өрөөнд ороход Суси нүдэндээ нулимстай зогсож байна.Би: Чи зүгээр үү? Юу болсон бэ?
Суси: ...
Моли: Нилээн ширүүхэн байх шиг байсан. Та 2-ын хооронд яг юу байгаа юм бэ?
Суси бидэнд бүх зүйлийг ярилаа.Суси 2 жилийн өмнө амралтаараа Лас Вэгас руу явсан юм. Нэг япон охинтой их дотносож найзлсан. Бас Тэнд нэгэн залуутай танилцаж бие биедээ богино хугацаанд их хайртай болсон юм билээ.. Тэд 2 сар гаруй байнгын харилцаатай байж үерхсэн гэсэн. Гэвч үүрд гэж андуурч байсан дурлал нь нэгэн эмэгтэй орж ирснээр төгсгөл болсон. Хайртай залууг нь өөрөөс нь булааж авсан тэр
хүн бол Мозүки Катана. Энэ үнэхээр гайхмаар гэвч үнэн байсан юм.~•~ Анхны зохиол маань удахгүй дууслаа даа. Төгсгөлийг нь таамаглаж байна уу? Ёр нь их энгийн бас аз жаргалтай төгсгөх бодолтой байна.~•~
YOU ARE READING
~•ONE DAY•~
Romantik~Anna Clara~ Манай зохиолын гол дүрийн бүсгүй ~Batter Byron~ Манай зохиолын гол дүрийн залуу ~Emilly Luara~ Манай зохиолын бүх зүйлийн зангилаа гол дүр ~Morgan Byron~Манай зохиолын бас нэгэн чухал дүр