First DAY

163 8 2
                                    

Миний талаас

Яагаад ч юм өнөөдөр бие сульдаад нэг л биш байна. Чөлөө авна гэхээр өгөхгүй л байхдаа,энэ их ажлын хажуугаар юун чөлөө мөлөө гээд л унах байхдаа аахх..

Ядарч байсан ч гэсэн би ажил руугаа явж байна. Энтийн ажилчдын хаалгаар орохын даваан дээр сульдаад уначихлаа.Толгойгоо барьсаар арай ядан босох гэтэл нэг хүний сүр сар хийсээр нааш ирэх нь сонстсоор над дээр ирэн "Зүгээр үү,алив би тусалъя" гэв. Тиймээ би энэ хоолойг хэзээ ч хаана ч танина. Пак Чанёол...
Тэр намайг түшин явсаар ажлын буюу тэд нарын өрөөнд авч ирлээ. Хаалгаар дөнгөж ормогц л Бэкхён "Хүүеээ,Манай Юна зүгээр үү?Бие чинь өвдөө юу? Ммнн~" гэсээр над дээр гүйн ирээд нөгөө талаас түшсээр буйдан дээр эвтэйхэн суулгалаа. Тэд нар над руу яанаа!? гэх өрөвдсөн сандарсан харцаар ширтэх нь намайг баран үхээрийн сульдаа харагдаж байгааг харуулж байна.
Лэе:Чи өнөөдөр ирэх хэрэггүй байсан юм биш үү? Биеэ бодоод гэртээ сайхан амрахгүй яагаав?
Би:Уг нь гэрээс гарахад гайгүй байсан юм аа тэгсэн сая л гэнэтхэн толгой өвдөөд л гэхэд Чанёол гэнэт босож ирээд "Би чамайг гэрт чинь хүргээд өгье,алив" гэснээ над руу гараа сунгалаа. Би ч яахаа мэдэхгүй тэдэн лүү нэг харж Чанёолын гар луу нэг харж байсанд Сухо "Тэгдээ,би ахлахт чинь хэлчихнэ санаа зоволтгүй,Харин нэг өдөр өөрийгөө сайн тордоорой"
Би:Баярлалаа,тэгнээ гээд инээмсэглэчхээд Чанёолын гараас зууран босох гэж байтал Бэкхён Чанёолын гарыг хойш савчхаад "Чи одоо зураг авалттай биз дээ,би хүргээд өгчихье" гэснээ намайг түших босгох гэж оролдоход нь Чанёол "2цагийн дараа болохоор зүгээр" гэж Бэкхён луу нэг хяламхийчхээд миний мөрөөр тэврэн түшсээр гарлаа.
Бид хоёр манай гэрийн урд ирэхэд би "Баярлалаа,би одоо ингээд орчихъё,чи хурдан явж зураг авалтандаа ор доо" гэж хэлчхээд гэр лүүгээ орох гээд хаалганыхаа кодыг хийн зогсож байтал хойноос хэн нэгэн тэврээд авчихлаа. Заазаа энэ хэн нэгэн биш байна энэ бол мэдээж Чанёол...
Чанёол: битгий дахиж өвдөөрэй за юу!Үнэхээр үнэхээр их санаа зовоод байна,хажууд чинь ингээд байж байгаа ч гэсэн..
Энэ л үед би таг гацаж орхисон юм.
Чанёол:Би чамайг хайрлаж болох уу? Одоо л хэлэхгүй бол өөр хэн нэгэнд алдчих гээд байгаа юм шиг санагдаад шөнө ч нойр хүрэхгүй байна. Чи ер нь надад ямар гээчийн ховс хийсэн болоод чамайг ирсэн цагаас хойш би чамд ингэтлээ уусаад байгаа юм Юнаши~"гэхдээ тэрээр тэврэлтээ улам чангалж байсан юм. Энэ нь намайг өвтгөж байсан ч би өвдөж байна гэж хэлэхийг хүссэнгүй.
Бид хэсэг ийн зогсоод тэр намайг өөрөөсөө түлхээд эргүүлж өөр лүүгээ харуулаад "Би чамд 2 хоногийн хугацаа өгнөө,харин чи сайн бодоорой заа юу ммннн~" гэчихээд яваад өглөө. Би хэсэг гүн шок гэдэг юманд нь орчихоод зогсож байгаад гэр лүүгээ хөлөө зоож ядан орлоо. Ороод шууд л өрөөндөө орон хөнжилдөө шурган ороод өглөө. Яг үнэндээ надад саяны болсон явдлыг бодох сөхөө ч алга,бие минь намайг унтаж амар гээд шахаад байна.

|STAFF's LIFE|pcy✔️Where stories live. Discover now