The End.

148 10 11
                                    

Миний талаас
Аль хэдийн 2 долоо хоног өнгөрчээ. Өрөөндөө шигдсээр аль хэдийн 2 долоо хоногийг ардаа үлдээж. Үхдэл шиг хөнжилдөө шигдэнэ. Хааяа нэг түүнийг, бидний гэх бүхнийг бодон нулимс дуслуулна.

Сэтгэл зүрх минь хэдэн тийшээ таран зүсэгдэх шиг болж байна. Одоо бид биш тэр болон би гэх л зүйл болсон байна тийм үү? Үүрд гэж амласан амлалт бүр худал байдаг юм байна. Одоо тэрний миний хажууд байгаа нь хаана байнаа? Хэцүү үед минь дэргэд минь байна гэсэн хаана байна аа?
Өөө тийм лдээ. Би нэгэнт шийдвэрээ гаргачихсан байж одоо ингэж гуниглаад л. Өрөвдөлтэй ч юм аа даа...

Хэдэн өдөр хоол ундыг минь Бурам л зайлуул зөөж өгөөд л, намайг аргадаад л тэр болгонд би гэдэг хүн ямар ч хариу үйлдэл өгөөгүй юм даа. Харин өнөөдөр л өрөөнөөсөө цухуйхаар шийдэж байна. Амьдрал ингээд дуусчихгүй байхад би яагаад энд ингээд байж байх ёстой гэж?

Гал тогоо ортол Бурам цааш харан хоол бололтой хийж байснаа намайг харснаа инээд алдаад л "Вууаааххх, хатагтай амьд үхдэл эргээд хүн болоо юу? "

"Хүн болноо~ Амьдрал ингээд дуусчихгүй биз дээ айн" гэсээр ширээн дээрээс алим авч идэв.

" Зааа баярлалаа танд" Бурам ийн хэлчихээд эргэн хоолоо хийв.

Түүний хийж өгсөн амтархан хоолыг идчихээд Тв үзэхээр буйдан дээр тухлан суулаа.

Бурам: Одоо бүх зүйл өнгөрсөн болохоор өөрийнхөө ирээдүйд л анхаар заа юу! Ямар Чанёол л энэ дэлхий дээр байгаа ганц залуу нь биш дээ.
Би:Ойлголоо. Гэхдээ би түүнийг хэзээ ч мартахгүй гэдэгтээ бат итгэлтэй байнаа.
Бурам: яагаад?
Би: Бараг л дэлхий тэр чигээрээ түүгээр дүүрэн байхад би яаж мартах болж байнаа.
Бурам: Цаг хугацаа бүхнийг харуулна даа...

Өчигдөр шөнөжингөө Бурамтай сэтгэлээ онгойтол ярилцаж, уйлж дуулсан болохоор өнөө өглөө арай л дотор уужим сэрлээ.

Өдөрхөн тийшээ ажлаас гарах өргөдөл өгөхөөр энт-н зүг хөдөллөө. Сэтгэл түгшээд нэг л зовиуртай энт- рүү оров.
Ашгүй ахлахын өрөөнд орох хүртэл Эксо-гийнхонтой таарсангүй. Хүүүххх...

Ахлах барьж байсан цаасаа цааш тавиад "Өөө манай Юна ажилдаа буцаад ирээ юү? "

Би бөхийн мэндлээд ширээн дээр нь халагдах өргөдлөө тавив. Ахлах гайхаж байснаа төв царайлан "Чи шийдвэртээ итгэлтэй байна уу,уг нь би чамайг улам өсөн дэвших чадвартай болохоор чинь ахиулах гэж байсан юмсан"

|STAFF's LIFE|pcy✔️Where stories live. Discover now