"Хайраа~ битгий уурла лдаа, юу идмээр айн? Би аваад ирье"
"Гүээ гүү, цаашаа бай." гэж Юна миний бие түүнд уурлан элгээ тэврэн өөр тийш харан сууна.
"Юна~~намайг уучлаарай. Дахиж тэгэхгүй ээ"
"Тлл,тэгээд яваач дээ. Яваач тэр хуучин найз охин луугаа явахгүй чи. Бие нь өвдөөд үхэх гээд байна гээ биз дээ"
"Аргагүй байдалд ороол,надаас өөр таньдаг эмч байхгүй гээд л явсан шдээ хайраа"
"Ким Дунён гуай ,өнөөдрөөс хойш чи бид хоёрт ойртохгүй 7 хоног байгаарай мэдэв үү!"
"ААА хайраа,яаж дээ би яаж та хоёргүйгээр 7 хоног байна гэж"
"Хөөе би ямар чамайг гэрээсээ яв гээчээ юу? Бид хоёрт хүрэхгүй л гэсэн байх шүү"
"Тэр чинь тэгээд л,та хоёргүй л гэсэн үг шд" гэж тэрээр хошуугаа унжуулан суух аж.
Тэрнийхээ энэ эгдүүтэй байдлыг хараад тэсгэлгүй хажууд нь очин суугаад араас нь тэврээд "Заазаа,уучиллаа даа! Харин дараа чи бид хоёрыг орхиж явж болохгүй шүү."
Дунён ч инээмсэглэн эргүүлэн намайг тэврээд "Ойлголоо,дахиж хоёр бяцханаа хэлэлгүй орхиж явахгүй ээ" гээд намайг үнсэв.
Хэдийн 2 жил өнгөрчээ. Та нар гайхаж байна уу? Үхчихлээ гэж бодсон хүн чинь ингээд амьд мэлтийгээд байж байдаг вууаахх!!!
Яг үнэндээ би тэр үед ослын дараа маш хүнд хагалгаанд орсон тэгээд хагалгаа амжилттай болсон боловч бие минь сульдаж миний зүрх цохилохоо больсон. Мэдээж тэр үед намайг бүгд нас барчихлаа л гэж бодсон байх. Гэхдээ 3 хоногийн дараагаас миний зүрх гэнэт л цохилсон. Магадгүй өвөө маань сүнсийг минь тэнгэрээс хөөгөөд явуулчихсан биз.
Тэр үед би амьдралаа цоо шинээр эхлэхийг хүсч эмч нараас намайг зүгээр нас барсан чигээр байлгаж өгөөч гэж гуйсан юм. Мэдээж тэр эмч нар дунд миний хань Дунён байсан.
Бид өдөр ирэх тусам дотноссоор жилийн өмнөөс хамтдаа амьдрах болсон. Нам Юна одоо үнэхээр жаргалтай байгаа шүү. Бид бяцхан Юнатай болох гэж байгаа дөнгөж 2 сартай бяцхан амьтан.
Үнэндээ одоо ч би Чанёолыг санадаг. Гэхдээ одоо би тэрнийг зүгээр л анхны хайр минь л гэх нандин бодлоор л санагалздаг. Одоогоор би хамгийн сайн найзаа л их санаж байна даа...
Дунёны цайны цагаар бид хоёр эмнэлэгтэй нь ойрхон кафед суув.
"Юу идмээр байна ханиа" гэж Дунён асуухад нь эрхлэнгүй
"Жөндөө их гоё юм иднэ" гэж хариу өгөв.
YOU ARE READING
|STAFF's LIFE|pcy✔️
Storie d'amoreYou don't know about Staff's life. Sometimes it makes me happy and..sad. In conclude, that makes me crazy af. |Completed|