Осол

151 10 2
                                    

Миний талаас

Чанёол: Өнөө өглөө бол хамгийн сайхан өглөө байнаа~өнөөдрийг зүгээр л ураад өгөх юм шиг санагдаад байнаа.

Би: Тийм сайхан байна уу?

Чанёол: Ааа найгүй!үгээр хэлж,үзгээр бичимгүй таатай байна.

Би: Өдөр болгон надтай хамт өглөөг угтмаар байна уу?

Чанёол: Угаасаа удахгүй ээ,зөвхөн зөв цаг хугацааг нь л хүлээх хэрэгтэй. Гэж хэлчихээд буцан хоолоо идэж эхэллээ. Өчигдөр бид хоёр болзсон юм лдаа. Мэдээж оройн цагаар,угаасаа өдөр гэгээн цагаан өдрөөр болзох юм бол бид хоёрыг бишээ намайг хэдэн мянган охид тасдаад хаячих байсан биз. Тэгээд л дэндүү оройтчихоор нь Чанёол манайд хоносон юм. Бид хоёр хоолоо идчихээд түүнийг арай эрт бараг хөөж энт рүү явууллаа. Хоёулаа хамт очвол хэн ч юу гэж ч бодох юм билээ. Хүүр чинь харин явахгүйэээ мммннн,хамт явъя гээд эрхлэн донгодоод болдоггүй шүү..Бид хоёр ер нь өдөр болгон л хүн амьтнаас дальдчиж явдаг,хэзээ нэг ил тод,хэнээс ч айж ичихгүй сайхан гар гараасаа бариад явах юм бол доо...


Бурамын талаас

Аав:Чи заавал сурах ёстой. Тэгж байж л чи миний суудлыг авч,компаниа үргэлжлүүлэн удирдах чадвартай болно.

Би: Яагаад,тэр хаа байсан хол газар сурах ёстой юм. Энэ улсад өчнөөн л сургууль байдаг биз дээ.

Аав: Чи энэ сургуулиудыг олигтой гэж бодоо юу? Гадаадад сурсан илүү ашигтай,ирээдүйд чинь хэрэгтэй гэж байна.

Би: Бусад захирлын хүүхдүүд энэдээ л сураад байдаг биз дээ,заавал яагаад намайг хайртай найз нөхөд,хайртай гэсэн бүхнээс минь салгаж цөлөх гээд байгаа юм бэ!!!

Аав: БИ ЧАМД ХЭД ХЭЛЭХ ГЭСЭН ЮМ. ЧИ НИДЕРЛАНДАД СУРАХ Л БОЛНО. ЧИНИЙ ИРЭЭДҮЙГ Л САЙН САЙХАН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙХАД ЧИ ӨӨРӨӨ ЯАГААД ОЙЛГОДДОГГҮЙ ЮМ. ХЭДХЭН ЖИЛ БОЛООД Л ИРЭХИЙН ОРОНД ЮУ ВЭ ЧИ АЙНН!!!

Би: ХАААНННН,МИНИЙ ИРЭЭДҮЙ ГЭСЭН ҮҮ,ВУУАААВВВ ГАЙХАЛТАЙ БИ ТАНЫГ ЗҮГЭЭР КОМПАНЫХАА ИРЭЭДҮЙД Л САНАА ЗОВЖ БАЙНА ГЭЖ БОДСОН ЮМСАН.

Аав минь багаас минь л энэг тэнэг компанийнхаа талаар ярьдаг байсан. Бараг миний талаар юу ч мэдэхгүй байх. Тийм байж одоо миний ирээдүйг бодож байна нтр.Ингэж өдөр болгоныг хэрүүл маргаантай өнгөрүүлж байхаар энэ гэрээс яваад өгье лдөө. Ийн бодсоор нэг мэдсэн ганц муу найз Юнагийндаа иржээ. Мэдээж би тэрний гэрийн кодыг мэдэх учир шууд л кодыг хийн орлоо. Хүн алга,тодорхой шүү дээ. Юна өдийд ажил дээрээ хөлсөө дуслуулаад зогсож байх ёстой.

|STAFF's LIFE|pcy✔️Where stories live. Discover now