3өдрийн дараа
Миний буюу Юнагийн талаас
Аааахх 3 хоног сайхан амарлаа шүү.Бүр эрч хүч дүүрэн өнөө өглөөг угтан одоогоор би ажил дээрээ хамгийн түрүүнд ирчихсэн,ойр хавиархаа цэвэрлээд байж байна. Энэ тэрүүхнийг цэвэрлээд байж байтал хаалгаар дуу шуу болсоор Эксогийнхон орж ирлээ.
Би:Өглөөний мэнд залуусаа *инээмсэглэх*
Сухо:Өглөөний мэнд Үри Юна~
Чэн:Гүүддд мооррнинг~
Чанёол:Өглөөний мэнд Үзэсгэлэнт минь~*дуулах*
Чанёол ингэж дуулахад нь би ямар их догдолсон гээч,миний нүд рүү эгцлэн харж хэлсэндээ ч тэр үү..Чэн: Зааазаа~ тэр яахвээ залуусаа өнөөдөр MUSIC BANKтай гэдгээ мэдэж байгаа биз дээ.
Сухо: Тийм шүү, одоо эндээс хэрэгтэй будаг шунх,хувцас хэрэглэлээ аваад MUSIC BANK болох газарт очно шүү. Хурдалцгаая~ гэхэд бүгд өөрсдийн тоглолтын хувцсыг бэлдэн Хэми болон Инжи нарт өгч байлаа. Харин би нүүр будалтын хэрэгслээ бэлдэн цүнхэлж байсан юм. Ийн бид цаг гаран юм хумаа цэгцэлж байгаад гарлаа.
Энтээс би хамгийн сүүлд гаран ажилчдын машинд суух гээд очтол
Инжи:Өөө Юна эртхэн ирэхгүй дээ~ажилчдын машин дүүрчихлээ,чи араас таксидаад ирэх юм уу?
Би:Өөөө тийм үү заазаа тэгвэл яахав дээ,би.. гэж үгээ дуусгаагүй байтал урд талд байх бас нэгэн хар өнгийэ машины цонх нээгдэн Бэкхён "Хээее~Юнаши наашаа суучихаа,энд зөндөө зай байна" гэхэд нь би хэсэг яах ийхээ мэдэхгүй зогсож байсанд машин сигналдах дуугаар яаран Эксогийнхны машинд суухаар гүйлээ. Машинд ормогц хамгийн хойно суух Бэкхён нааш даллалаа.Би ч угаасаа өөр суух зай байхгүйг мэдээд тийш суулаа.Бэкхён Чанёол хоёрын голд...Биеэ барин явсаар очих газраа ирлээ.Бэкхён үнэхээр хөгжилтэй шүү,цаг минут бүрт л биднийг инээлгэдэг.Харин Чанёол өнөөдөр нэг л өөр байна.Юу гэмээр юм бэ дээ? Нэг тийм дуугай,эмо байна тэгэх үү! Ингэхэд би яагаад үүнд нь бухимдаад байгаа юм болдоо...
MUSIC BANK дээр өдөржин тэд нарыг дагаж будгийг нь сэргээж өгч,хөлсийг нь арчиж,хувцсыг нь янзалж өгч байлаа. Одоогоор ядарсан би сандал дээр яалхаагаад сууж байна..нүд нь хагас нээлттэй..үс нь арзайчихсан..хувцас нь хайш яаш болчихсон хагас унталтын байдалтай байж байтал хаалга онгойх чимээнээр ухас хийн босоод нүдээ нухлан чимээ гарах зүг рүү харвал Чанёол..
Би: б-би харинн~
Чанёол:Мэднээ~чи ядарч байгаа би ойлгож байгаа болохоор одоо эргээд тэр буйдан дээр унт гэж хэнэгчгүй хэлчихээд сандал дээр суун утсаа оролдож эхэллээ. Өнөөдөр энэг юм чинь яачихаад байгаа юм.Өмнөхөөсөө нэг л өөр байгаад байхын буруу хөл дээрээ босчихсон юм уу хайшаа юм гэж бодсоор буйдангийн нэг талд тухтай эвээ олон суувуу гүүюү кадрр тасс...
Чанёолын талаас
Буруу хөл дээрээ боссоных ч биш шүү!Нам Юна гуай...яг үнэндээ чи сая тархин дахь бодлоо аман дээрээ гаргаад ирлээ. Чамаас л болж өнөөдөр би ийм байдалтай хором мөчийг өнгөрүүлж байна ойлгож байна уу?!! Аааахххх...
FLASHBACK
Өнөөдөр бидний хамгийн сүүлийн амрах өдөр болохоор өдөржингөө хөнжилдөө шигдэн унтмаар санагдан улам л шигдэн байж байтал Бэк орж ирэн миний хөнжлийг хуу татан намайг босгосноо "Чани~би хүнд дурлачихлаа..анх танилцсан өдрөөсөө хойш харах бүрт догдлоод,хараад л баймаар санагдаад аааххх хэцүү байнаа~би одоо яах вэ?" гэсэн юм.Тэр үнэхээр дурлачихаж.Анх бас Тэёон эгчид сайн болж байхдаа ингэж байсан юм.Энэ нь түүнийг жинхэнэ гэдгийг илтгэдэг.НЭГ ТИЙМ ХАЙРАНДАА ҮНЭНЧ БАЙХЫГ...
Би:Заа тэгээд тэр чинь хэн юм бэ дээ? гэхэд тэр ичингүйрэн "Ттэр ннөгөө...манай Стафф Юна" гэх нь тэр энэ л үед надад бачимдал гэх нь сэтгэлд хүрч,уурлангуй Бэкхён луу харан байж байсныг тэрний гар намайг нудраснаар зогсоож "Мэдэхгүй ээ~ би ядраад байна,би унтмаар байна,одоо өөрөө гарчихгүйюү гэж уурлангуй хэлчихээд буцан хөнжилдөө орлоо.Бэк ч хэсэг гайхаж байснаа гарах шиг болж хаалга хаагдах чимээ сонстлоо. Тиймээ надад ч бас Юна таалагддаг. Гэхдээ миний хамгийн сайн найз түүнд дурлачихаад байна шүү дээ. Би одоо яг яах ёстой юм бэ? Бас би яагаад анзаарч байгаагүй юм бэ?Бэкхён Юнад ямар сайн хандаж байгааг...
FLASHBACK END
Аааххх мэдэх юм алга.Ийм л юм болсон учраас би ингэж сонин ааш гаргаад байгаа юм шдээ.Би одоо яах юм.Магадгүй тэрнээс түрүүлээд Юнад сэтгэлээ илчлээд өөрийн болгох хэрэгтэй юм болов уу?Тэглээ ч Энт-с биднийг зөвшөөрөх гэж үйл тамаа цайна гэдгийг мэдэж байна.Гэхдээ Юна намайг үнэхээр өөртөө донтуулж чадаж байгаа.Ааааххх унтаж байгаа нь хүртэл хөөрхөн юм гээч...
Миний талаас
Хэсэг унтаж байгаад сэрэн тэдний бэлдэж байгаа тайз руу явж туслах зүйл байвал асуухаар явлаа.Орой яг тоглолт нь болно,харин одоо зүгээр бэлдэж бас бичлэгэнд орж байгаа юм. Тайзны наахан ирж явтал нэг л танил хоолой сонстлоо.Тэр зүг рүү харвал...өөө муу өмхий булдруу Бурам чинь Каитай их л сүрхий хэрэлдээд байгаа муу яагаад байгаа юм,биен рүүгээ үхлийн харцыг бол хайр найргүй шидэлцэж байнаа.Өнөөдөр надтай нэг ч холбогдоогүй Бурам гуай чинь одоо ингээд байж байдаг юм биз дээ гэж бодон тэдэн лүү сэм дөхөн яриаг нь нууцаар сонслоо.
Бурам:Ёоооо чи чинь одоо тэнэг юм уу!Өглөө өдөртөө нэг өөр ааштай,оройдоо нэг өөр ааштай болчихдог мэдрэл муутай юм уу!
Каи:Зааа тиймэээ тийнн~ би өглөө өдөр нь их ядардаг тэгээд л муухай ааш гаргадаг,тэгээд орой арай гайгүй болоод л чам руу смс бичнэ эсвэл залгахаар чи ерөөсөө тоодоггүй биз дээ!
Бурам:Хүүхэд шиг яг юунаас ч болоод ингэж утсаар ч нэг хэрэлдээд,уулзаж ч нэг хэрэлдээд тэгснээ дараа нь уучлалт гуйгаад л ххнн~
Каи:Чи намайг тоодоггүй,дээрээс нь би өглөө чамайг өнөөдөр бидэнтэй хамт байгаач Юнатай хамт хүрээд ир гэсэн чинь чи юу гэлээ,Надаар яах гээд байгаа юм.Аааа байз тэнд Бэкхён байна тэ?очдог ч юм билүү,ааа тэгэхээр чи бас тэнд байна гэсэн үгшдээ,заазаа очмооргүй санагдчихлаа гэсэн биз дээ чи.
Би:Энүүхнээс болж хэрэлдэх гэж намайг энд дуудуулсан хэрэг үү тэ?бүр намайг хуурч!!!би чамайг буруу дүгнэж явсан бололтой гээд тэр нааш ирэх шиг болсон ч түүнийг Каи зогсоочих шиг боллоо.
Каи:Тэр Бэкхён чинь надаар юугаараа илүү юм,би юугаар дутагдаад байна..~ийн тэдний яриаг сонсох Х ажиллагааг минь Инжи цаанаас "Юнааа~~~гурван ус аваад ирээч" гэж орилон бусниулчихлаа. Би ч хурдхан усыг нь аваачиж өгчихөөд сандал олон суулаа.
Каи Бурам хоёр одоо,ийм хурдан ингэж харицах хүртлээ дотносчихсон юм байхдаа.Ямар хурдан юм бэ?...Энэ үед Каи болон Бурамын дунд
Каи:Тэр Бэкхён чинь надаар юугаараа илүү юм,би юугаар дутагдаад байна"гэхдээ тэр Бурамыг хананд шахан баруун гараа түүний толгойны хажууд тавилаа. Мэдээж энэ үед Бурам үнэхээр их сандарч байсан юм.
Бурам сандран "Бэкхён бол төгс нэгэн,харин чи ннөгөө мэдэхгүй ээ" гэж хэлэхдээ Каин харцнаас зугтан өөр тийш харж байсан юм. Үнэндээ тэрний хувьд Каи үргэлж төгс төгөлдөр байсаар ирсэн шүү дээ.
Каи:Заа битгий хулдаа ярьллаа~би чиний хувьд үргэлж төгс нэгэн биз дээ,би мэдэж байнаа~ гэж хэлэхдээ тэрээр түүний үсээр оролдож байлаа.
Каи:Би яагаад зөвхөн чамтай ингэж харьцдагийг,чамайг л уурлуулж чамтай л хэрэлдэж,өдөж дараа нь уучлал гуйдгийг,зав гаргаж чамтай одоо ингээд уулзаад байгааг мэдмээр байна уу?...~Удаасанд уучлаарай үри күүтисс~~❤️Одооноос өдөр болгон оруулахыг хичээнээ~
Вот&Сэт💕✨
YOU ARE READING
|STAFF's LIFE|pcy✔️
RomanceYou don't know about Staff's life. Sometimes it makes me happy and..sad. In conclude, that makes me crazy af. |Completed|