Miss you~

134 12 2
                                    

Каин талаас
Аавынхаа тэнэг аашнаас болоод ч тэр үү дандаа л юманд бухимддаг болчихсон хүн лдээ би. Гэхдээ үүнийг маань фэнүүд минь мэдэхгүй. Мэдээж би чинь айдол хүн шүү дээ. Тв,нэвтрүүлэг гээд бүхий л камерын өмнө инээж эелдэг өхөөрдөм байдалтай байх гэж хэрэндээ л хичээдэг. Гэхдээ миний бүгд хуурмаг гэсэн үг биш шүү,заримдаа би чин сэтгэлээсээ инээж байдаг юм шүү. Харин ойрын үед би дэндүү дэндүү их инээх болсон яагаад ч юм энэ бүхэн түүнээс болсон мэт. Тэр нэг л тийм бусдаас онцгой даан ч би түүнд ойртож чаддаггүй нь харамсалтай хэрэг.

Аааххх ядарч байна шүү. Япон дахь тоглолтоо нэг юм дуусгалаа. 3өдөр нь тоглолтоо хийнэ?3өдөр нь нэвтрүүлэг юманд орно,тэгээд л шууд Хятад руу хөдөлж байна даа одоо. Онгоцонд ормогц бүгд л нүдээ анин амрах нь харагдана. Олдсон ганц цагаа ч болов амар тайван өнгөрүүлэх хэрэгтэй биз дээ"гэж бодон тэднийг ажиглаж байтал Чанёол л ганцхан нүүр дүүрэн инээчихсэн утас руугаа орох нь уу гэлтэй сууж байлаа. Тэнэг юм чинь юугаа үзээд инээгээд байдаг байнаа"гэж саначихаад нүдээ анилаа...кадрр тас.

Юнагийн талаас
Өөөөхххх 7 хоног чинь ийм удаан өнгөрдөг бил үү?Бурхан минь. Өмнө нь зурс гээл өнгөрдөг байсан зүгээр,одоо болохоор яст мэлхий шиг л өнгөрч ядах юм. Ядаж байхад Чанёол гуай Японд их л маяглаж байна лээ. Бараг л хамаг хувцсаа тайлж шидчих гээл хүн амьтан луу ирмээд л ёооххх ирэхээр чинь тооцоо бодно доо. Ааа бас аягүү бол явахаас нь өмнө явуулсан миний эгёо бичлэгнүүдийг ч үзэх завгүй маяглаж байгаа даа хмм" гэх бодолдоо автан барьж байсан цаасаа нугачин цонхоор харан зогсож байтал Инжи " Хээеее ахлах өнөөдөр SHINee-хантай ажиллаарай гэж байна шүү. Одоо хоёр цагийн дараа албумны зураг авалттай"
Би:Тэгээд би ганцаараа очих юм уу? Та хоёроос явахгүй юм уу?
Инжи: Бид хоёр NCT DREAMнхантай өдрийг өнгөрүүлнээ.
Би:Ээээ зөөзөө,баярлалаа баяртай гэсэнд тэр хаалгаар гараад явчихав.
Би ч өөрийгөө болон авч явах юмнуудаа бэлдээд SHINeeханы өрөө лүү орлоо. Намайг ороход бас намба суусан гэсэн шиг бүгд чимээгүй,өөрсдийн хийх зүйлээ хийн сууж байлаа. Гэхдээ яг ч эд нарыг намбатай гэж хэлж болохгүй лдээ, хааяа харах нээ яг жаахан хүүхдүүд шиг байх юм байна лээ.
Би: Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэй хамтран ажиллах стафф Нам Юна байна."гээд бөхийв.
Унью: Сайн уу? Таатай байна гээд босч ирээд гар барьлаа. Үүний дараагаар тэд ээлж дарааллан над дээр ирж мэндэллээ.
Кибум:Хөөрхөн юмаа~ Заа тэгэхээр ахлах чинь хэлсэн л байлгүй дээ.
Би:Тиймээ, эхлээд нүүр будалтандаа орцгоох уу?
Жунхён: Одоохондоо чамаас өөр хүн байхгүй болохоор чи л бид нарыг дарааллаад будах нь дээ.
Тэмин: Би би би би эхлэе,надаас эхлэе тэгэх үү~~~
Мину: Чи дандаа эхлээд будуулдаг биз дээ, би эхлээд будуулнааа~ гэснээ тэр хоёр миний урд байх сандал руу орилон уралдаж гарлаа. Мэдээж Мину спортдоо сайн болохоор хэд харайлгаал суучихлаа.
Тэмин гоншигнон " Эээлдэээ муу хачин гонзгой тахийсан юм чинь"

|STAFF's LIFE|pcy✔️Where stories live. Discover now