Surprise

120 8 3
                                    

Бурам-н талаас
EXO-н байгаа хувийн эмнэлэгт ирэв. Эмнэлэг ч гэж дээ, бараг л манай гэр шиг хороолол дундах байшин байв. Би ч уйлж унжин,гүйн орлоо. Яагаад зогсоо зайгүй уйлаад байгаагаа ч мэдэх юм алга.

Намайг хаалга тогшиход Юна урвагар царайлчихсан хаалга нээж өглөө. Би хурдхан ороод "Юу болсон юм бэ?ммннн~"

Юна: Тэд нэвтрүүлэгт орчихоод буцаад явж байсан чинь нэг ачааны машин хажуунаас нь ирээд мөргөчихсөн. Тэдний машин бүтэн эргээд тэгээд тэд...

Би: Каи хаана байна? 

       Яагаад Каиг хайснаа ч мэдэх юм алга?

Юна: Тэр тэ-н-дд *уйлах*

Би түүнийг мөрлөн хар хурдаараа заасан өрөөний хаалгыг нээн хүчтэй нээлээ. Үнэхээр..үнэн байж. Тэр амьсгалын аппарат зүүчихсэн хэвтэж байна. Хэлэх ч үг олдохгүй хий дэмий нулимс урсган өрөөний үүдэнд зогсоно. Юна хаалга онгойлгон "Одоо л хэлэх гэснээ хэлэхгүй бол дахиж хэлж чадахгүй байж магадгүй шүү" гэж хэлчихээд хаалга хаачихав. Тэрний хэлсэн үнэн ч байж магадгүй гэж бодоод түүний орны хажууд сандал татан суулаа. Яагаад ч юм түүний хөнжлөөсөө цухуйн гарсан гарыг нь атгаад илэв.

Би нулимсаа арай хийн барин "Муу хэрүүлч амьтан минь,босооч үхсэнээ хийгээд наанаа хэвтээд байгаа юм. Яасан жаргацан амьтан бэ чи айнн. Хэрүүл хийгээд үхчих гээд байдаг хүн чинь энд чиний хажууд гөлөлзөөд байхад босч ирээч хэрэлдээч.." ..дахиад л уйлчихав. Илүү чангаарр..

Нүүрээ тэрний гаранд наагаад "Каи Бурамд зөндөө сайн гээ биз дээ. Одоо тэгээд хэр их сайн гэдгээ харуулах хэрэгтэйм биш үү. Хүн хариугаа ч өгөөгүй байхад чи ямар өөдгүй юм...*уйлах* Бурамд Каи үргэлж л таалагддаг байсан мэдэв үү. Үгүй ээ хайртай.." дахиад л цурхиран уйлж эхэллээ. Гэтэл хэн нэгний гар үсийг минь зөөлхөн гэгч нь илбэв. Удаанаар өнгийн харвал..тэр.тэр байна.. Бүр өндийгөөд суучихсан амьсгалын аппаратаа авчихсаан,инээд алдаад сууж байх нь тэр. Миний бүр уур хүрсэндээ ч тэр үү гомдсон уу яасан мэдэхгүй босоод хаалганы зүг эргэн явлаа. Яг хаалга нээх гэж байхад тэр босч ирээд миний араас тэврэчихэв..

Каи: Бурамд Каи таалагддаг..үгүй ээ Бурам Каид хайртай гэсэн биз дээ. Хайртай хүн чинь босоод ирцэн байхад яагаад уурлаад гарах гээд байгаа юм.

Би: Ч-чи-и муу *нулимсаа арай хийн тэвчиж байв* Надаар тоглосон юм уу,ийм юмаар тоглодог гэж хэн чамд хэлсэн юм.

Каи намайг эргүүлж харуулаад "Бурамаа,би чамд хайртай. Анх харсан цагаасаа л чамд татагдчихсан. Хайрын тал дээр тийм ч туршлагатай биш болохоор хайраа яаж илэрхийлэхээ мэдэхгүй чамд муухай аашилж байсанд уучлаарай. Бас саяны явдалд уучлаарай. Юна чамайг гарцаагүй байдалд орсон тохиолдолд л үнэн сэтгэлээсээ ярьдаг гэсэн болохоор бид хэд ийм санаа гаргасан юм, уучилна биз дээ хайрыгаа~" Би түүнийг түлхэн "Хэн чиний хайр юм хнн. Бид хэд гэж арай?" гэж хэлэв үү гүү юү хаалгаар дуу шуу болсоор хэсэг бүлэг хүмүүс орж ирлээ.  Мэдээж тэд бол Эксогийнхон болон Юна юм. Тэд ч галзуу юм даа,ийм юмаар тоглодог. Бас дээрээс нь одоо болохоороо шаар бариад л, цаас үлээгээд л их л баясгалантай байх шив дээ. Байз.. тэд бас нэг нэг цаас барьчихаж түүн дээрхийг уншвал " КАИ БУРАМД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРТАЙ. БУРАМАА~ МИНИЙ НАСАН ТУРШДИЙН МИНЬ ГЭРЭЛ ГЭГЭЭ БОЛОХ УУ?" гэсэн байв. Үүнийг хараад дахиад л уйлчихав.

 Каи намайг тэврээд чихэнд минь "Надтай үерхээч,Бурамаа~" гэх нь тэр. Бусад маань сонссон бололтой "OOhhhhoooo зөвшөөрөөрэй" гэж орилолдож байв. Энэ дундаас  мань Юнагийн хоолой илүүтэйгээр сонсогдож байлаа. Би хэсэг байж байгаад түүнээс бага зэрэг хөндийрөөд нүд рүү ширтэж байгаад аажим аажмаар ойртсоор уруул дээр зөөлхөн үнсэв. Мэдээж энэ үзэгдлийг харсан бусад маань хамгийнаараа орилолдон алга ташиж байв. 

Бэкхён: Заа ингээд шинэхэн хосуудыг үлдээцгээе~~

Сэүн: Зааа хөл бөмбөгийн баг хүсье хонгоруудаа.

Сухо: Сэүнээ битгий том хүний юм яриад бай.

Сэүн: Хүүее, би тийм юм хэлээгүүшд. Зүгээр л хөл бөмбөгт зөв багаа сонгож дэмжээрэй л гэж хүссэн шд. Пааххх та ийм утгаар нь бодоод байхдаа яадгийн,пээхххх. Гэхэд нь бүгд нир хийтэл инээсээр гарч явав. Одоо бид хоёр л үлдлээ.

Каи намайг буйдан дээр суухыг урив. Би ч очин сууж хэсэг эндхийг ажив. Гэхдээ энэ хувийн эмнэлэг биш харин Каин гэр бололтой. Ханан дээр нь гэр бүлийн зураг,мөн Каин багийн зурагнууд байв. Би ч гэнэн байна даа" ийн бодон сууж байвал Каи жүүс барьсаар надад нэгийг өгөн өөрөө нэгийг аван хажууд минь суулаа. Бидний хооронд хэсэг чимээгүй орчин үүсэв. Энэхүү байдлыг эвдэн 

Каи: Айсан биз дээ.

Би: Юунд?

Каи: Намайг осолд орчихлоо гээд айсан биз дээ *над руу цоо ширтэх*

Би ичингүйрсээр "мммнн" гэлээ. Яг одоо миний нүүр улайссан плитка шиг л болсон гэдэгт итгэлтэй байна. Ядаж байхад тэр ингэж харахаа больмоор юмаа.

Каи: Каи Бурамд зөндөө сайн." гэхэд нь би түүн рүү шийдэмгий хараад нүүрэндээ бага зэргийн мишээл тодруулан

Би: Бурам ч гэсэн Каид зөндөө сайн.








~~Дараагийн хэсэг 10 вот&5сэтийн дараа~~ Ta nar jinhneesee osold orson gej bodson uu hha

|STAFF's LIFE|pcy✔️Where stories live. Discover now