Миний талаас
Хэдэн өдөр өрөөндөө шигдэн энэ хүртэл юун төлөө явсан, сүүлийн үед надад юу болж өнгөрсөн гээд бүхнийг бодсоор 3 хоногийг ардаа үлдээлээ. 3 хоногийн турш утсаа унтраалттай байлгасан учир өнөөдөр л асаасанд маш олон дуудлага,болон мэдээлэл зэрэг ирсэн байлаа.
Чанёол залгасан юм болов уу?... Мэдээж шүү дээ, тэр юу гэж залгахав, энэ бол Бурам байсан юм. Би түүн лүү эргэн залгавал тэр шууд л авав.
"Хүүеээ,чи чинь яагаад утсаа унтраачихаад, хаалга үүднийхаа кодыг сольчихсон юм айнн, Хаагуур юугаа хийгээд яваад байгаан" гэж нэг амьсгаагаар дуржигнуулж орхив.
"Аяар лдаа, хэнгэрэг хагарах нь байна. Би яавал гэж. Ганцаараа байж бодох юм их байсан юмаа"
"Тэгсэн ч гэсэн, хүний санаа зовоогоод хаячих юм"
"Заазаа, чи одоо манайд хүрээд ирээ. Яг өлсөж үхэх нь ээ"
"Ойлголоо доо, одоо гэрээс гарлаа шүү. Хаалганыхаа кодыг хэвэнд нь оруулаарай чи муу"
"Заазаа" гэсээр таслалаа.
Үргэлжлүүлэн утсаа оролдон энд тэндхийн элдэв янзын мэдээлэл үзэж байлаа.
Нэгэн гарчиг, бишээ тэр мэдээний зураг нь нүдэнд ихэд тусав. Тиймээ Чанёол.. магадгүй түүнээс өөр нэгэн миний сонирхлыг татахгүй байх.
Гарчигийг нь ч уншилгүй мэдээ лүү орвол SM-н захирлын зураг мөн тавигджээ. Юу болсон болоод захиралынх нь хүртэл зураг тавигдсан байдаг билээ гэж санаад яг анхааралтай уншиж эхлэх гэж байтал гэрийн хонх дугарав. Кодоо сольчихсон болохоор онгойлгож чадахгүй Бурам л биз гэж бодсоор утсаа орон дээрээ тавин үүд рүү явлаа.
Хаалга онгойлгомогц л тэр намайг тэвэрч аваад биеийг минь бүрэн бүтэн,зүгээр эсэхийг нэгд нэгэнгүй шалгаж гарав.
Би түүнийг бага зэрэг түлхэн өөрөө ч түүнээс холдон "Ааааххх, Бурам-аа би зүгээр дээ,чи ямар миний ээж эсвэл бие байцаагч биш дээ. Алив орцгооё" гэсээр Бурам-ыг өрөөндөө орж ирэхийг урив.
Орон дээрээ од хэлбэрт орон хэвтээд эргэн утсандаа анхаарлаа төвлөрүүлэв. Бурам ч миний хажуугаар хэвтээд хамтдаа шинэхэн гарсан Эксо-н талаарх мэдээг уншихаар боллоо.
"Алдарт Эксо хамтлагийн майн реппер Пак Чанёол болон түүний өдгөө хүртэл нууж явсан эхнэр хүүхэд"
"Өнөөдөр буюу 2018 оны 1 сарын 14-нд ЭсЭм ent-н захирал И Сү Ман олон нийтэд мэдэгдэл хийлээ. Энэ бол тус энт-д харьяалагддаг Эксо хамтлагийн Пак Чанёол нь дэбүт хийхийнхээ өмнө найз охинтой байсан бөгөөд түүнийгээ өдгөө хүртэл нууж иржээ. Мөн тэд өнөөдөр 2 настай бяцхан хүүтэй юм. Үүнчлэн Чанёол "Айдол ч гэсэн хүн. Бид хайртай хүнтэйгээ хамт аз жаргалтай амьдармаар байна. Биднийг эерэгээр хүлээн аваарай. Миний ойрын хүсэл бол гэр бүлээрээ гадуур зугаалах. Та нар биднийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн захидлыг бидэнд хүргэлээ. И Сү Ман захирал ч гэсэн түүний энэ байр суурийг хүлээн авч байгаа бөгөөд фэнүүдийг нь дэмжээрэй гэж хүсэж байгаа хэлсэн юмаа. Заа ингээд шинэхэн гэр бүлдээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Удахгүй эхнэр хүүхдийнхээ хамт олон нийтэд Чанёолыг гарч ирнээ гэж бодож байнаа. Тэр үед эргэн уулзацгаая.
YOU ARE READING
|STAFF's LIFE|pcy✔️
RomanceYou don't know about Staff's life. Sometimes it makes me happy and..sad. In conclude, that makes me crazy af. |Completed|