Problem

124 9 5
                                    

Юнагийн талаас

Нэг гараараа хөлсөө арчаад нөгөө гараараа хүн амьтанд хэрэгтэй гэсэн бүхнийг нь зөөж өгнө. Их ядарч хэдэн өдөр ингэж аймшигтай цаг хугацаатайгаар ажилваа? Ядаж байхад энэ нь ЭКСО биш NCT 127 болохоор хайртыгаа харж энергиэ нөхөж харамсалтай нь чадахгүй юм. Заа яахав энэ аялан тоглолт удахгүй дуусна гэдэгт найдья даа."гэж өөртөө багахан ч болов урам өгчихөөд буцан ажилдаа мэрийн орлоо. Ийш тийшээ гүйгээд л..

Дараагийн үзүүлбэрийнх нь хувцсыг бэлдэж байтал хойноос нь нэг нь миний нэрийг дуудах шиг боллоо. Заазаа нэг нь гэж ярвигтай Тэюун..

Тэюун: Нүүнааа~~ ааххх хөлс их гарчихлаа,арчаад өгөөч. Бас хувцас өмсгөөд өг" гэж нилээн эрхлэнгүй хэлэв. Би залхсан царай гаргасаар түүний урд очин алчуураар нүүр,хүзүүнийх нь хөлсийг арчиж,дээрээс нь ахиад жаахан будалт хийв. Эргэж өлгүүрээс хувцсыг нь авах гээд эргэтэл тэр гараас минь татаад өөр лүүгээ харуулаад тэвэрчихэв. Би ч гацаж орхилоо. Яг үнэндээ тэр аялан тоглолтын эхний өдрөөс эхлээд л надад яршиг удаж байгаа. Өчнөөн олон стафф байхад зөвхөн намайг л гэж ирээд наалдаад л зөвхөн надаар хувцсаа янзлуулна,нүүрээ будуулна,хөлсөө арчуулна,ус авчруулна гээд л ааахххх үнэхээр ядаргааны туйл тэгэх үү!Энэ амьдралдаа стафф хийхдээ би анх удаа л айдолыг ядаргаатайгаар дуудаж,залхаж байна. Гэхдээ одоо түүний хийж байгаа үйлдэл их шинэлэг юм. Өөө юу вэ? шинэлэг ч гэх шиг. Найз залуутай юм байж яасан завхарсан дурак вэ?!

Тэюун: Нүүнаа, би танд хайртай. Намайг хайрлаж болох гэж үү?

Би түүнээс мултарахын тулд их тийчигнэлээ гэвч тэр бол эрэгтэй,харин би эмэгтэй хүн. Яалтачгүй түүний хажууд сул дорой юм.

Би: Тэюунаа галзуурчихаа юу? Алив намайг тавиач. Одоо дараагийн үзүүлбэртээ бэлд. Хүмүүс харах нь байна.

Тэюун: Би таныг цаг бүр минут секунд бүрт ингэж тэврэхийг хүсдэг. Жаахан л ингээд..

Би: И ТЭЮУН!!! гэж намайг чангаар орилоход тэр айсан бололтой хурдхан надаас холдов. Би түүн лүү уурлан "Дахиж иймэрхүү үйлдэл гаргах юм бол би тэвчихгүй шүү. Одоо тоглолтынхоо хувцсаа өмс" гэж хэлж дуусахтай зэрэгцэн гишүүд гүйлдсээр орж ирлээ. Би хийх ажлаа л хийнэ. Харин энэ үед Тэюун над руу дахиж нэг  ч харж зүрхлээгүй юм. Энэ ч надад амар байв.


Заа ингээд Япон дахь аялан тоглолт нь дууслаа. Одоо тэд 2 хоног эндээ амрах учир би ч сайхан 2 өдөр унтахаар болов. Одоо л нойроо авахгүй бол дараагийн тоглолтууд дээр уначихаж магадгүй шүү дээ. Буудынхаа өрөөнд орж ирээд хувцсаа гялсхийн тайлж унтлаганы хувцсаа өмсөөд шууд л хөнжил рүүгээ шургалаа. Инжи нүүр цэвэрлэж,ногоон цай нтр гээл өөртөө их арчилгаатай хүн болохоор бараг надаас цагийн дараа орондоо орсон биз. 

|STAFF's LIFE|pcy✔️Where stories live. Discover now