1. Намайг явуул!

2.9K 144 5
                                    

Сөүл 2016 оны 5 сарын 25 12:38 Инчоны онгоцны буудал

Сөүлийн агаар нь хүртэл нэг л дотно. Онгоцон дотор таван цаг сэгсчүүлж дөжиртлөө хөдөлгүүрийн чимээг сонсож ниссэний эцэст эх орондоо эргэн ирэх сайхан байна.

ВИП суудалд суусан зочидыг эхэлж гаргадаг ч энэ удаад тэгсэнгүй. Магадгүй үйлчлэгчид алдаа гаргасан байх.

Түр зуур зүүрмэглэн байсан нойрноосоо арай ядан сэрээд хөнжлөө аван нойроо сэргээхээр нэг сайн суниавал онгоц аль хэдийн газардсан нь харагдаж байлаа.

Бусад бүх зорчигчид буун бараг л ганцаараа үлдэж хамгийн сүүлд гарч байсан тул чимээгүй л онгоцноос бууна.

Онгоцноос гаран үйлчлэгч нарт бөхийн баярласнаа хэлээд буудалруу орох нарийхан хонгил шиг замаар алхах явцдаа унтраасан утсаа асаан ирж авна гэж том том дуугараад байсан ахруугаа утас цохив.

Би: ахаа~ та хаана байна?

: өө чи ирчихсэн үү?

Би амьсгаагаа уртаар авсаар ахин: тийм ээ ахаа та хаана байна аа?

: ах нь арай л амжихгүй нь. Миний дүү ганцаараа хүрээд ирэх үү?

Би: юу вэ ахаа. Муу дүү чинь хүний газар бүтэн нэг жил байж байгаад ирж байхад яаж хөсөр хаяж байна аа!

: заза ах нь хуралдаа орлоо. Хэрэв хүсвэл би эндээс одоо дуудлагын жолоочоор-

Би: хэрэггүй ээ! Би такси бариад очъё!

Би олонд төвөг удаж чанга чанга орилж яриагүй ч хэт нам гүм байсан болохоор ард минь явж байгаа хэсэг хүмүүст хангалттай сонсогдож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Би надаас өөр хүн үлдээгүй гэж бодсон юм сан.

Хальт харсан ч гял цял хувцас, том нүдний шил байсан учир гадаад хүмүүс биз гэсэн бодол тээн чимээгүй л урагш харан алхсаар л.

Зорчигч гарах хаалга нээгдэн олон нийтийн танхим руу орж ирэхэд олон янзын гэрэл анивчин бүгд шуугилдаж эхэллээ.

Зураг авах чимээ гаран, нүд сохлох нь уу гэлтэй анивчих гэрэлнүүд гялалзах нь гайхширал төрүүлнэ. Камернууд барин "Ахаа" хэмээн хоолойгоо шахан орилолдох охид, өнгийн балаар бичэн өндөрт өргөн барих том том пайзнууд нүдэнд тусан сая л нэг юм харж чадахтайгаа болоход тэд одоо л биш гэдгийг нь ухаарав уу гэлтэй "Өө" хэмээн уулга алдаж дуугаа намсгана.

Тэднийг тоолгүй хажуугаар нь зөрөн алхаад гарахаар эргэвэл "Хүн андуурчихаж" хэмээн ам амандаа бувтнан түрүүн авсан зургуудаа устгаж байсан охид ахин орилолдон шуугилдах нь тэр.

Please, Forget Me /ДУУССАН/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ