6. Худлаа биз дээ?

840 68 1
                                    

Би чадахгүй болов уу гэж айж байна. Жиёонийг эдгэтэл хажууд нь байж чадахгүй болов уу гэхээс айж байна. Надад итгэж надад найдаж байгаа хүмүүсийн урмыг хугалах вий гэсэн бодол дотроос минь намайг иднэ.

Цаг минут бүр хичнээн үнэтэй болохыг надад ухааруулахад заавал ийм том золиос авах хэрэг байсан гэж үү?

Лухан: юу бодож байгаа юм?

Би: Лулу

Лухан: царай чинь цонхийчихож.

Би: зүгээр л өөрийн азгүй хувь тавилангаа бодож байна. Ямар гэм хийчихээд бурханд шийтгэгдэж байгаагаа мэдэх гээд л.

Лухан: магадгүй чи хэтэрхий сайн байсан болохоор зовлон жаргалыг чинь тэнцүүлж байгаа байх.

Би: хүнд дааж чадах л зовлонг нь үүрүүлдэг юм гэсэн. Тэгэхээр би үнэхээр мундаг хүн байх нь ээ л гэж өөрийгөө хуурья даа.

Лухан: чи онцгой шүү дээ.

Тэр орондоо нозоорон хэвтэх намайг татан духан дээр минь үнсчихээд гартаа атгаж байсан эмээ аманд минь хийн өрөөнөөс гарч одлоо.

Түүний ардаас би хувцсаа өмсөн гарвал тэр буйдан дээр тухлан зурагт үзэн утсаа оролдоно.

Би: аль нэгийг нь оролдооч~

Лухан: зурагтаа ч үзнэ утсаа ч оролдоно~

Би: мөн тэгнэ дээ!

Үсийг нь арзайлгачихаад цайгаа уухаар галын өрөөг зүглэвэл франц маягийн өглөөний цайг бэлдсэн ба миний дуртай жимсний шүүсийг аягалан ганц хоёр цэцэг ваараанд хийн тавьсан байх нь харагдлаа.

Би: энэ романтик залууг хараач ээ~

Лухан: би ч иймэрхүү зүйлдээ сайн шүү~

Би: ядаж үнэ наасан шошгыг нь авчихгүй.

Лухан: зүгээр л идээч дээ!

Том өрөөнөөс муухай орилон дэр нүүлгэхэд нь би түүнийг шоолон талхнаас нь хазлан нарны туяанд гялалзан тодоор мишээх цэцэгсрүү ширтэнэ.

Чи яагаад ийм үзэсгэлэнтэй юм? Үзэсгэлэнтэй хэрнээ яагаад ингэж богинохон насладаг юм? Хүн бүрт өөрийн үзэсгэлэнг гайхуулах гэж амьдрах хугацаагаа золиослон дэлбээлээд л.

Ядаж л чи үр бүтээлтэй амьдрах юм. Гэтэл надад хийсэн зүйл ч алга~

Лухан: чамайг явахаас чинь өмнө харамсуулахгүйн тулд бүгдийг хийж өгмөөр байна.

Please, Forget Me /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora