7. Хоёр хоног

725 63 4
                                    

Би: хэрвээ намайг битгий сана гэвэл чи өмнөх мартсан дурсамжуудаа тэр чигээр нь хаяж чадах уу? Хэрвээ намайг шинээр эхэлмээр байна гэвэл чи бүх зүйлийг ор тас мартаад юу ч болоогүй мэт явж чадах уу?

Жиёон: чиний төлөө юу ч хамаагүй хийж өгье. Чамайг хий гэвэл би бүгдийг хийе.

Би: тэгвэл намайг мартаач Квон Жиёон. Хэсэг хугацааний амттай хийгээд аагтай зүүд байсан гээд мартчих. Амьдралдаа ганц удаа зүүдлэсэн аймшигийн зүүд байсан гэж бодоод л мартчих.

Би: намайг битгий үзэн яд битгий өрөвд битгий хайрла битгий дурсан сана. Зүгээр эрээчсэн цаасаа базаад хаяж байгаатай адил хөсөр хаячих~

Жиёон: Сэхи боль!

Би: нэгэнт чи бидний салсныг мэдэж байгаа юм хойно. Би удахгүй явна гэдгийг ч бас чи мэдэх хэрэгтэй~

Жиёон: Сэхи!

Би: эндээс явна. Ахиж солонгост тэр бүү хэл чиний өмнө ч үзэгдэхгүй. Чиний амьдралаас явна.

Жиёон: тэр залуутай цуг уу? Тэр залуудаа хайртай болохоор уу?

Би: хямдхан сонсогдож байгаа ч тэр залуу чамаас хөндийрөх нэг арга. Одоо тэр залууд учруулсан бүх хохирлоо барагдуулаад түүнд үйлдсэн бүх нүглээ наминчилахаар орхин явна.

Жиёон: хэлээч Сэхи~ чи надад хайртай юу?

Хацар дээр минь бөнжигнөн тогтож нарны туяанд гялалзан гялтганан байсан нулимсыг минь тэр эрхий хуруугаараа арчаад босож суун надруу гунигтай хийгээд гаслантай нүдээр ширтлээ.

Өнгөрсөн ирээдүй хоёрын огтолцол болох цаг хугацааны дээд хэмжүүр, оргил үе яг л энэ мөчдөө бие биетэйгээ ширтэлцэн суухад цаг хугацаа шулуун шугам шиг үргэлжилэн явдаг гэх томьёо бидэнд үйлчлэхгүй мэт.

Цаг хугацаа бидний аясаар хөдлөсөн. Анх уулзаж байсан мөч анхны болзоо анхны өдөр анхны үнсэлт. Энэ бүгдийг ахин мэдрүүлж зүрхэнд минь эргэн цэцэглүүлж байлаа.

Гэхдээ цаг хугацаанаас өнгөрсөндөө хэтэрхий их зүйл авчихсан болохоор одоо ирээдүй огт харагдахгүй байна.

Цуг аз жаргалтайгаар инээмсэглэж байгаа төрх. Биенээ үнсэн оройн хоол идэж байгаа нь. Үр хүүхдээ дагуулаад инээлдэн алхаж байгаа нь харагдахгүй байна.

Би: хайртай~ энэ амьдралд минь учирсан хамгийн төгс залуу чи болохоор магадгүй би чамаас өөр хүн хайрлаж чадахгүй байх.

Please, Forget Me /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora