Хуульч: гэхдээ хатагтай энэ чинь-
Би: зүгээр л үүнийг батлуулчих.
Хуульч: ойлголоо. Би үүнийг баталж өгье бас бус асуудлуудыг тань ч бас чадах ядахаараа шийдэж өгөх болохоор та санаа амар байж болно оо.
Би: баярлалаа танд.
Хуульч: та гэр бүлийхэндээ дуулгасан уу?
Би: аав ээж хоёр минь нас бараад удаж байгааг та мэднэ. Харин ах минь мэдчихээд золтой л ухаан алдчихаагүй шүү. *инээх*
Хуульч: найз залуу чинь?
Би: юу?
Хуульч: би чамайг бөгж зүүсэн байхыг анзаарлаа лдаа.
Би: аан. Мэдээгүй ээ. Мэдэх хэрэггүй гэж бодож байна.
Хуульч: яагаад?
Би: тэр шархална.
Хуульч: гэхдээ хожим мэдэлгүй алдаж явуулсандаа бүр их харамсана.
Би: үгүй дээ. Би түүний уйлж байгааг хармааргүй байна. Зүгээр л түүнийг орхиод явчихвал тэр хаа нэгтээ аз жаргалтайгаар амьдарч байгаа л гэж бодох байх.
Хуульч: чи буруу бодож байна. Түүнд салах ёс хийх цаг өгөх хэрэгтэй.
Би: би өгөх болно оо. Явна гэж хэлээд түүнтэй салах ёс хийж түүнээр үдүүлэх болно.
Хуульч: гэхдээ тэр дараа уулзахаараа хэлэх болно гээд жинхэнэ сэтгэлээ нуучихна шдээ. Харин чамд дараа гэх хугацаа байхгүй.
Би: тийм ээ. Таны зөв байх гэхдээ би айж байна. Тиймээс энэ зөвхөн бидний хооронд л үлдэх ёстой гэж бодож байна.
Хуульч: Чүэ Сэхи!
Би: танд баярлалаа. Би ингээд явья даа. Аавын минь найз байсан болохор л би танд итгэж нууцаа хэллээ шүү. Тиймээс та сайн хадгалж өгөөрэй.
Хуульч: ойлголоо өөрөө л мэд. Чиний л амьдрал шүү дээ.
Би: аан нээрээ.
Хуульч: за?
Би: дахиад баярлалаа. *инээмсэглэх*
Түүнд бөхийн мэндэлчихээд өрөөнөөс эргэн эмнэлэгрүү зүгээ буруулан хурдан хурдан алхаж эхэллээ.
Гэхдээ дотор бачуураад байх чинь.
Жоохон л амарчихвал зүгээр болох байх гэсэн бодол толгойдоо тээн ядарсан хөлөө зөөн аажим аажмаар алхаж дайвалзан хөдлөх замаар бага багаар урагшилсаар. Хөлөрсөн гар минь цүнхээ дааж ядан чирж нуруугаар минь хүйт даан хамаг бие минь арзайна.
![](https://img.wattpad.com/cover/138456934-288-k945137.jpg)
KAMU SEDANG MEMBACA
Please, Forget Me /ДУУССАН/
RomansaНамайг март гуйя. Зөрүүдлэх тусам би чамд улам уусаж дараа нь салж чадахгүй болно. Ганц л олдох амьдралдаа аз жаргалтай амьдарцгаая.