12. Хуурмаг дүр

1.2K 107 8
                                    

Лухан: АХАА! Та энд байж ээ.

Лухан шанааг нь даган урсах хөлсөө шудран арчаад гүйснээс болон чичрэх хөлөө гараараа тулан амьсгаагаа даран амсхийж байлаа.

Харин Жиёон түүнийг яах нь вэ гэсэн хүйтэн харцаар харж дээврийн төмөрнөөс аль хэдийн бариад авсан байх нь тэр.

Жиёон: чи юу хүсээв!

Лухан: та мэдэж байгаа! Би таныг амьд мэнд ээж эгч хоёр дээр чинь хүргэж өгмөөр байна.

Жиёон: хүсэхгүй байна! Би Сэхитэй цуг байна!

Тэр яг л жоохон хүүхэд шиг тэнэг зан гаргаж байгаагаа мэдэж байгаа болов уу. Энэ зүйл тоглоом биш гэдгийг ухаарч байгаа юм болов уу.

Лухан: та чинь яачихаа вэ! Ингэж болохгүй!

Жиёон: харин ч болно! Үхсэн ч биш амьд ч биш хоёрын хооронд гурвын дунд архиар гол зогоож тамхиар хоол болгож эм ууж судсаа ханаж нэг л хэвийн саарал өдрүүдийг арай чамай давж байснаас ингээд дуусгачихвал амар биз дээ!

Лухан: таны гэр бүл яах юм! Фэнүүд бас ах нар яах юм!

Жиёон: тэд яана гэж! ТЭД УГААСАА НАМАЙГ ХҮН ЧИНЭЭ БОДООГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ! Хайртай эмэгтэй минь үхлүүт эмнэлэгийн хүйтэн орон дээр хэвтэж байхад намайг тоож хэлэлгүй нууж байсныг чи өөрөө ч мэдэж байгаа!

Лухан: тийм биш ээ! Та үнэхээр буруу ойлго--

Жиёон: арилж үз! Намайг ахаа гэж боддог л бол намайг орхи!

Тэр хашлагнаас барьсан чигтээ тусгаарлагч дээр гишгэн давахаар эргэвэл Лухан зогсоож ч чадахгүй зөвшөөрч чадахгүй ацан шалаанд орон яахаа ч мэдэхгүй зогсоно.

Лухан: Сэхи таныг харвал баярлах болов уу?

Жиёон: юу?

Лухан: Сэхи таныг үхчихсэнийг хараад баярлах болов уу гэж байна.

Жиёон: тэр...

Амандаа бувтнан хэнд ч сонсогдохгүйгээр өөртөө хэлсэн үг нь түүний нүдийг онгойлгож чихийг нь нээв үү гэлтэй.

Хормын зуур хэд дахин өөрчлөгдөж суурин дээрээ хэд эргэлдэх түүний хувьд амьдрал яг л тоглоом бололтой.

**************

Дами: яаа муу новш минь! Чи тэнэг юм уу! Үнэхээр үхэхийг хүссэн юм бол тэр чигээрээ явахгүй яагаав! Яагаад ингэж бусдыг зовоогоод байгаа юм бэ!

Жиёон: эгч ээ.

Дами: муу тэнэг мал! Би яахаараа ийм тэнэг дүүтэй болчихдог байна аа! Муу адгийн новш!

Please, Forget Me /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora