Жиёон: Сэхи~
Би: мм?
Жиёон: би унтлаа.
Тэр гарыг минь зөөлнөөр атган өөрлүүгээ татаад уруулаараа илбэн үнэрийг минь ханатлаа сороод нүдээ анин жигдхэн амьсгална.
Би: сайхан амраарай Жиёон.
Жиёон: хайртай~~
Би ч бас хайртай шүү гэж хэлж чадахгүй нь. Хэлмээр байгаа ч сэтгэлээс минь ямар нэгэн зүйл зуураад зүрхрүү минь хутга зоон хэд хэдэн удаа цавчилах шиг.
Хэрвээ нэг л амнаас минь гарчихвал ахиад хэлэхийг хүсэх байх. Ахин дахин хэлсээр байвал би үнэхээр чамайг хайрлачих байх. Яг л өмнөх шиг ээ.
Ахиж салж хагацаж чадахгүй юм болно. Бүтэхгүйг нь мэдсээр байж үерхэж байснаас муу эмэгтэй болоод хажуунаас чинь холдсон нь дээр байх Жиёон аа.
Түүнээс гараа сугалан аваад хацар дээр нь зөөлхөн үнсэн түүнээс холдоход түүний үл мэдэг инээмсэглэл нь нүдэнд тусна.
Би: эмч ээ?
Эмч: өө ашгүй би яг тантай уулзана гэж бодож байлаа.
Тэр хонгилын нөгөө үзүүрээс намайг чиглэн алхсаар хажууд минь шахуу ирэн зогсоод их л өөдрөгөөр хэллээ. Эмч нар угийн ийм сэтгэл хатуутай сайхан энергитэй хүмүүс байдаг байх.
Би: юуны тухай? Жиёон зүгээр үү?
Эмч: тийм ээ тэр асуудалгүй. Эмээ сайн уугаад эмчилгээндээ тогтмол ороод байвал зүгээр болох болно.
Би: тэгвэл?
Эмч: таны талаар л. Надад эргэлзээтэй зүйл байна лдаа. Та одоо өвдөж байгаа уу? Хэр их өвдөж байна? Хэдэн цагийн зайтай? Гээд л...
Би: та чинь юугаа яриад байгаа юм бэ!
Эмч: таны ууж буй эм танд нөлөөлөхгүй байна гэж би таамагласан юм лдаа.
Би: би өвдөөгүй! Би эдгэчихсэн! Эм уухаа ч больсон! Би одоо цоо эрүүл! Би зүв зүгээр ойлгов уу!
Эмч: гэхдээ--
Би: зүгээр л бусад өвчтөндөө анхаарлаа хандуулаад намайг тайван байлгаад өг! Гуйя. Зүгээр л Жиёон болон бусдыг нь эдгээ. Би өвчтэй удаан явахын зовлонг мэднэ.
Эмч: гэхдээ таны өвчин--
??: Сэхи?
Бидний яриаг таслан хэн нэгэн ардаас минь дуудахад би эргэж харан түүнтэй толгой дохин мэндэлвэл өнөөх эмч надад болон Сынхён ахад баяртай хэмээн дохьчихоод эргэн явлаа.
YOU ARE READING
Please, Forget Me /ДУУССАН/
RomanceНамайг март гуйя. Зөрүүдлэх тусам би чамд улам уусаж дараа нь салж чадахгүй болно. Ганц л олдох амьдралдаа аз жаргалтай амьдарцгаая.