5. Үхэл сэхэл

806 70 1
                                    

Тэр энгэрт минь наалдсан хэвээрээ гүнзгий амьсгаа аван үнэрийг минь ханатлаа сорж тайвширан суулаа.

Хааяа нэг тэврэлтээ чангалан намайг өөртөө нааж нурууг минь илэх үед тэвдсэндээ юу ч хийж чадахаа болин дэмий л түүний духруу унжсан үсийг нь илбэн хойшлуулна.

Би: Жиёон?

Жиёон: би харамсаж байна~

Би: зүгээр дээ. Бүх зүйл зүгээр.

Жиёон: хэлээч чи надад хайртай юу?

Би: юу? Яагаад гэнэт?

Жиёон: чи өмнө нь үргэлж л гарыг минь атган хөнгөхөн үнсээд хайртай гэж шивнэдэг байсан. Цаг минут бүр утсаар ярьж эсвэл мэссеж бичин бүр олны дунд ч байсан хамаагүй хайртай гэж хэлдэг байсан.

Жиёон: гэхдээ би энэ эмнэлэгт ухаан орсноос хойш чиний тэгж хэлэхийг сонссонгүй. Миний мартчихсан ой санамж дунд ямар нэгэн зүйл болсон тийм үү?

Жиёон: би чамайг гомдоочихсон юм уу? Тийм болохоор л чи надад хайртай гэж хэлж чадахгүй намайг үнсэж тэвэрч гарнаас минь хөтөлж явахаа больчихсон тийм үү?

Түүний үг бүр гомдлыг дагуулж харууслыг тээж байлаа. Амнаас гараад агаарт замхралгүй улам эрчээ авсаар зүрхрүү минь хүчтэйхэн дайрч дотроос минь иднэ.

Ахиад л түүний өмнө харамсаж гэмшсэндээ нулимс цийлэгнэн яг хоолойн дээр нэг том хар зүйл тээгэлдэх үед би түүнээс холдон нүдрүү нь эгцэлж харж чадалгүй газар ширтлээ.

Жиёон: чи надад хайртай юу? Миний өвчин эсвэл энэ өрөвдөлтэй байдлыг минь мартаад зүгээр л үнэнээр нь хэлээрэй. Чин сэтгэлээсээ.

Би: би чамайг хуурахыг хүсэхгүй байна.

Жиёон: миний төсөөлж байгаа шиг муу зүйл биш гэж хэлээч дээ.

Хадан дунд хавчиулагдсан халиуны зулзага гэдэг үг яг одоогийн нөхцөл байдалд минь бүрэн таарч байна. Жиёонд бүгдийг хэлэх үү эсвэл түүнийг ч өөрийгөө ч хуурж луханыг хүртэл гомдоон худал хуурмагт живэх үү?

Хэрвээ Жиёон мэдвэл түүнд юу тохиолдохийг би мэдэхгүй байна. Ямартай ч цочирдсоноос болоод тэр үнэхээр их өвдөлт мэдэрнэ гэдгийг мэднэ.

Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт бүгдийг санах болно шдээ.

Сынри: ахаа!

Бидний бага зэрэг таагүй бөгөөд чимээгүй байдлыг эвдэн Сынри хаалга савсаар орж ирлээ. Бас амьсгаадчихсан байна.

Please, Forget Me /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora