10. Худлаа

715 65 1
                                    

Толиор хүрээлэгдсэн өрөөнд Жиёон ганцаараа сэрлээ. Гарах хаалга, цонх, шал, дээвэр гээд юу ч үгүй толин тусгалаар бүрдсэн бяцхан өрөө.

Толгойн өвдөлт нь намжсан болохоор хүссэнээрээ босон гарах хаалгыг хайн эндээс гарахаар тэмцэх ёстой ч Жиёон тэгсэнгүй.

Толинд туссан өөрийн тусгалыг харан хөшсөн мэт зогсоно.

Энд тэндгүй. Хаа сайгүй түүний тусгал харагдаж өрөөг хэдэн мянган Жиёон дүүргэсэн ч бүгд аз жаргалтай харагдаж байна.

Хачин гэмээр ч жинхэнэ Жиёоний сэтгэлд хадгалагдан өөрөөс нь нуугдчихсан байсан аз жаргалтай үзэгдлүүд толинд харагдаж байх нь тэр.

Дурсамж гэдэг нь байх.

Хэрхэн инээхийг, хэрхэн хайрлахыг, хүний итгэл дааж урам хугалахгүйн тулд яаж хичээж ажиллахыг тэр мэддэг байсан.

Харин одоо бол...

Эмч: одоо зүгээр дээ. Бүх ой санамжаа эргүүлэн авсан байх. Үүнээс хойш хааяа хааяа жижиг сажиг зүйлүүдийг мартах уймрах шинж тэмдэг гарах болохоор сард нэг удаа ирж үзүүлж байгаарай. Одоо айлтгүй.

Эмч ахин нэг удаа Жиёон болон бусдыг нь энхийн үгээр тайтгаруулчихаад Жиёоний ээжийн мөрөн дээр зөөлхөн цохин эмгэнэл илэрхийлэн гарч одлоо.

Энэ үйлдлийг зөвхөн Жиёоний ээж л харсан гэдэгт итгэлтэй байна.

Ж.ээж: хүү минь хэлээч чи үнэхээр зүгээр гэж үү? Одоо өвдсөн зүйл байхгүй биз дээ?

Жиёон: ээжээ~ би танд тавдахаа хэлллээ шдээ. Хүү нь одоо эв эрүүл сав саруул эргэн ажилаа хийгээд таныхаа хажууд үхэн үхтлээ байх болно.

Дами: чи ч ийм маягтай үхдэл шиг амьдраад байвал тэр үхэн үхтэл гэдэг хугацаа ч мөдхөн бололтой дог оо.

Ж.ээж: Дами!

Дами: яасан? Үнэн л биз дээ. Жиёон биендээ арчаатай байж зөв амьдарч байж урт удаан насална! Тэрнээс биш та залбирч өмнөөс нь санаа зовлоо гээд шийдэгдэх асуудал биш.

Жиёон: за за ойлголоо доо-

Дами: юуны чинь заза гэж! Хүн чамд үг хэлж байхад юундаа ярзайтлаа инээгээд байгаа юм!

Нүүр дүүрэн мишээлтэй суух Жиёонийг цохихоор гараа далайлган дайрвал Жиёон хурдхан шиг гарыг нь шүүрч аваад өөртөө ойртуулан гаран дээр нь үнсчих нь тэр.

Дами: яа--

Жиёон: би таныг өмнө нь хөөрхөн гэж хэлж байлуу?

Please, Forget Me /ДУУССАН/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang