:Сэхи~
Би: Лулу!
:Чамайгаа хараагүй хичнээн удчихсан юм бэ!
Тэр холоос гүйн ирэн намайг тэврээд өндөрт өргөн эргүүллээ. Түүний нүд үргэлж гялтганадаг ч одоо бол гэрэлтэж байна.
Ам нь урагдах нь уу гэлтэй томоор инээмсэглэж намайг чангаар тэврэнэ.
Лухан: энэ хөөрхөн охиныг ээ~
Үсийг минь үнэрлэн чихэнд минь шивнэхдээ түүний гар хэлхгэр цамцан доогуур минь гүйн гэдсийг минь эрвэгнүүлнэ.
Би: боль Лухан!
Лухан: уучлаарай даа. Гэхдээ чи таргалчихаа юу даа?
Би: Лухан!
Лухан: энгийн хэмжээндээ орсонд баярлалаа. Бүр цонхийчихоод байсан юм.
Би: Лухан боль лдоо.
Лухан: за тэгэхээр намайг энд ирсэн гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа. Захирал хүртэл. Тиймээс болзоцгоох уу??
Гарнаас минь зөөлөн атган нүүрэндээ ойртуулаад гарыг минь үнэрлэн уруулаараа илбэхэд хачин гэмээр мэдрэмж биеийг минь бүрхэн нүүр минь улайж эхэлнэ.
Би: Лулу~
Лухан: чи ичихээрээ хичнээн хөөрхөн гээч.
Би: уучлаарай. Би чадахгүй нь. Эмнэлэг явах ёстой.
Лулу доош харан: харамсалтай байна.
Тэр бүгдийг мэднэ. Миний өвчнийг ч тэр худал хуурмагийг ч тэр. Жиёон гэмтэж бидний гунигтай дурсамжийг мартсанийг ч тэр бүгдийг мэднэ.
Тэр миний хувьд тийм л чухал хүн. Бүх нууцыг минь мэднэ. Бүгдийг илэн далангуй хэлж бүх нууцаа хуваалцдаг дотны минь хүн.
Би: чамайг цуг яваач гэж хэлмээргүй байгаа ч очиж мэнд мэдэх үү?
Лухан: үгүй дээ. Хэрэггүй. Аягүй бол би түүний өмнө очоод өвдөг сөгдчих биз.
Би: чи түүний өмнө буруутай гэж бодохоо болих хэрэгтэй.
Лухан: гэхдээ би түүний амьдралын жаргалыг булаачихсан.
Би: чи түүнийг насны зовлонгоос нь ангижруулсан!
Би түүнд явах болохоо хэлэхэд тэр намайг эмнэлэгийн үүд хүртэл хүргэж өгөөд өөрөө гэрлүүгээ буцан явлаа.
Эмнэлэгийн үүдээр ороход л эмийн хурц үнэр зүү тариур өвчиндөө ёолох энгийн ард яаран гүйлдэх эмч сувилагч нар нүдэнд тусан сэтгэл үймрээнэ.
YOU ARE READING
Please, Forget Me /ДУУССАН/
RomanceНамайг март гуйя. Зөрүүдлэх тусам би чамд улам уусаж дараа нь салж чадахгүй болно. Ганц л олдох амьдралдаа аз жаргалтай амьдарцгаая.