Жиёон: ЧИ НАМАЙГ ОРХИОД ХААШАА ЯВАХ ГЭЭД БАЙГАА ЮМ КВОН СЭХИ!
Би: Жи-ёон~
Жиёон: чи намайг орхиод хаашаа явах гээд байгаа юм! Ганцаараа яаж явах гээд байгаа юм! Намайг яаа гээв!
Лухан: ахаа боль тэр өвчтэй байна.
Жиёон: чи мэдэж байсан биз дээ! ЧИ ТҮҮНИЙ ӨВЧТЭЙ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙСАН БИЗ ДЭЭ!
Жиёон хажууд минь суун гарнаас минь атгаж байсан Луханийг заамдан дээш босгоод сэгсчиж эхлэхэд тэр сандарсандаа үг ч дугарч чадалгүй ээрэн түгдчинэ.
Нүд нь улаанаар эргэлдэн халуун нулимс хацар дагуулан урсгахад хорсох хайрах зэрэгцэн өвдөх ч түүний сэтгэлийн өвдөлтийг гүйцэхгүй биз.
Түүнийг нулимсаа ч тоолгүй хашгиран уурсахад өрөөн дотор толгой гудайлган сууж өрөвдөж уярсандаа усан нүдэлж байсан хүн бүгд түүнрүү гайхширал тээсэн харцаар цоо ширтлээ.
Лухан: ахаа би-
Жиёон: надад хэлэлгүй түүнийг явуулчихаад нуруу тэнэгэр амьдарч чадна гэж бодоо юу!
Топ: ЖИЁОН!
Жиёон: та нар ч бас мэдэж байсан байх нь ээ! Ганцхан би мэдээгүй байж тийм үү! ГАНЦХАН БИ! Намайг шархална гэж бодсонгүй юу! Намайг хүн гэж тоож болсонгүй та нар!
Жиёон: харин чи! *надруу заах* надад ч хэлэхгүй ганцаараа бүх зовлонг үүрэх сайхан байсан уу! Тэнэг юм шиг чамайг алдаж явуулж хайрлаж чадаагүйдээ харамсан нус нулимстайгаа холилдож өвдөг сөхрөн унахыг минь хараад инээдтэй байсан уу!
Жиёон: ХЭЛЭЭЧ СЭХИ! ХЭЛЭЭЧ! Тэгвэл яагаад надад бүх зүйл дууссан хойно хэлж байгаа юм? Үхэлтэйгээ нүүр тулчихаад надад хэлээд амьд үлдэнэ гэж бодоо юу! Яагаад надад хэлж намайг шар махтай минь хатаасан юм! Төлөвлөж байсан шиг ээ ганцаараа үхээд өгөхгүй яасан юм!
Жиёон: үхээд өгөх нь яасан юм! Үхээд өгөөч. Зүгээр л яв. Намайг хэн ч гэж боддоггүй байсан шигээ хоргодох юмгүй үхээд өг.
Гарнаас минь барин толгойгоо ч өндийлгөлгүй надад шигдэн уйлах түүний үйлдэл үгнээсээ зөрөөд байна.
Хэдий шархалж уурлаж шаналж байгаа ч тэр намайг санах болно. Хайрлах болно. Цаг хором мөч бүрт дурсах болно. Цаг хугацаа эдгээж чаддаггүй зүйл гэж байдаг. Нэг нь миний биений өвчин нөгөө нь Жиёоний сэтгэлийн өвчин.
Түүний хайр ийм л агуу байтал би амиа бодон түүнийг шархлуулж л байдаг мөн таарч дээ.
![](https://img.wattpad.com/cover/138456934-288-k945137.jpg)
KAMU SEDANG MEMBACA
Please, Forget Me /ДУУССАН/
RomansaНамайг март гуйя. Зөрүүдлэх тусам би чамд улам уусаж дараа нь салж чадахгүй болно. Ганц л олдох амьдралдаа аз жаргалтай амьдарцгаая.