Цагаан өдөр!?

4.9K 371 57
                                    

Өнөөдрийг Солонгосчууд цагаан өдөр гэж тэмдэглэдэг гэсэн. Солонгосчууд ч гэлтгүй, Япон, Вьетнам, Тайвань, ХонгКонг, Хятадад тэмдэглэдэг. 2 сарын 14нд Валентинаар эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүст, 3 сарын 14нд эрэгтэй хүмүүс нь эмэгтэй хүмүүст, харин 4 сарын 14нд ганц бие, хосгүйчүүд нь жантай гоймон иддэг. :))

Би ч яахав, сургуульдаа 3 цагийн хичээлтэй өнжив шд. Бэлэг өгч, авалцсангүй, өгч авалцаж байгаа хүн ч харагдсангүй. Харин сургууль дээр энгийн өдрүүдээс нэг л гоё тайван байв. Хавар болоод, цаг агаар ч гэсэн халуун ч биш, хүйтэн ч биш энгийн.

 Хавар болоод, цаг агаар ч гэсэн халуун ч биш, хүйтэн ч биш энгийн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнөөдрийн өдрийн хоол. Тэр цагаан "шөл" нь их гоё, мөөгтэй. Зөөлхөн амттай. Тэр хөөрхөн нохой шиг хэлбэртэй нь цагаан шоколадаар бүрсэн жижигхэн бялуу. Бусад өдрүүдэд ихэвчлэн Солонгос хэв маяг их шингэсэн хоол өгдөг ч өнөөдрийнх "онцгой" гэж хэлж болохоор байлаа. Сингапур улсаас ирсэн солилцооны сурагчидтай ч холбоотой байж магадгүй, дасгах гээд.

 Сингапур улсаас ирсэн солилцооны сурагчидтай ч холбоотой байж магадгүй, дасгах гээд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үдээс хойш 2 цагийн хичээлтэй байсан нь Биологийн лабратори байв. Ер нь "хэвийн" лабраторийн цагт хичээлийн цаг хүрэлцэхгүй, бодисууд хэмждэг ч өнөөдөр микроскоп(?)-той танилцана гээд баг багаар хуваасан юм. Нэг багт нь тайлбарлаж байхад нөгөө багууд нь хийх юмгүй байна гээд багш бид нарт зүгээр хүссэнээрээ буд гээд тосон харандаа, будах зураг өгсөн кк. Би угаасаа будах мэдрэмжгүйгээ мэднэ ээ:))

 Би угаасаа будах мэдрэмжгүйгээ мэднэ ээ:))

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Life in KoreaWhere stories live. Discover now