Банкинд

968 125 7
                                    

Би та нартай нэг хөөрхөн юм Shinsegae ордог өдрөө хуваалцах гэж байснаа бүр таг мартчихсан байна шд. Би тэр өдөр Америк явахдаа авч явсан халаасны мөнгөнөөсөө илүү гарсан мөнгөө вон руу шилжүүлээд, гарт байсан бэлэн воноо карт руугаа хийх гээд Нунхёб банк руу орсон юм. Тэр өдөр миний анх удаа ганцаараа банкинд гүйлгээ хийх гэж орсон өдөр байсан. :)) Монголд байхдаа банкинд орохоор ажилтнууд нь насанд хүрээгүй, гүйлгээ хийлгэхгүй гээд хийлгэдэггүй байсан гээд бод доо... -_-

Энэ яг хүлээлгийн сандал дээр суугаад авсан зураг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ яг хүлээлгийн сандал дээр суугаад авсан зураг.

Эхлээд үүдээр нь ороход үүдэнд нь тусгай 2 ажилтан байсан ба, "Тавтай морилно уу" гэж хүн орж ирэх бүрт хэлж байлаа. Дараа нь харж байхад тэр 2 ажилтны ард бас нэг бэлдмэл зардаг хэсэг байсан, тэрийг худалдах нь бас өөр нэг үүрэг нь байх. Ороод жижигхээн машин дээр дараад, дээр нь дараалал бичсэн дугаартай цаасаа авна. Монголд бүр над шиг өндөртэй том дугаар хэвлэдэг машин байдаг, эндэхийнх зүгээр ширээн дээр тавьчихдаг жижиг машин байв. Тэгээд ороод суухдаа тэр дээд талд байгаа зургийг авсан юм. Хөөрхөн, инээмсэглэлтэй, шар өнгийн бөмбөлгүүд нь бүр хөөрхөн байгаа биз? 2 сандалтай болохоор тэр жижиг сандал дээр нь цүнхээ тавиад, нөгөө сандал дээр нь суугаад гүйлгээ хийхэд их эвтэйхэн. Тэгээд бас ширээн дээр нь нэг жижигхээн сагс байсан. Тэрэн дээр нь миний гүйлгээний баримт, мөнгө, хариулт, бөглөх ёстой материалууд гэх мэт зүйлсийг тавьж надад өгдөг. Миний гарт биш шууд тэрэн дээр тавьдаг болохоор газар унана нтр гэсэн юмгүй. Бас ямар нэгэн гүйлгээний материал дээр гарын үсэг зурах, утасны дугаар бичих, нэрээ бичих ч юм уу тиймэрхүү зүйлсийн хэрэг гарвал тэр яг бөглөх ёстой нүднүүдийг нь тодруулагчаар тодруулаад өгчихдөг. Тэгэхээр хаана зурах билээ, яах билээ гэж хайх, цээжлэх шаардлагагүй, шууд л тодруулсан хэсгүүдийг бөглөөд өгөхөд болно. Би эхний хэдэн минутанд маш амжилттайгаар солонгосоор ярьж, ойлголцож явсан ч, мөнгөө дансанд хийх бас банкны дэвтэр дээрээ бичилт хийлгүүлэх болоход маш амжилттайгаар бүтэлгүйтэв.😂 Тэгээд бодож байгаад, за англиар хэлчихье, бүр болохгүй бол дохиж зангаад гэж бодоод хэлсэн чинь нөгөө теллэр нь шууд англиар яриад эхэлсэн. :O Зүгээр тэр банкны жижигхээн салбар байж англи хэлтэй теллэрүүдтэй... Эсвэл би арай дутуу бодсон байх л даа:))

 Эсвэл би арай дутуу бодсон байх л даа:))

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зиа, энэ ёстой хөөрхөн. Тэр дэвтэр байгаа нүдний шилнүүдийг харж байна уу? Тэнд хүмүүс зогсоод бичиг баримтаа шалгана, бөглөх юмаа бөглөнө. Хэрвээ нүдний шилээ мартсан бол санаа зовох хэрэггүй, энд ингээд шилнүүд байж байна. Бас намайг сууж байх хооронд 3 өндөр настай хүмүүс энэ банкинд гүйлгээ хийх гэж биш зүгээр ус уух гэж, эсвэл ариун цэврийн өрөө хэрэглэх гэж орж ирсэн. Ус уухад ч усны сав хэрэггүй, хажууд нь цаасан аягатай, ариун цэврийн өрөө нь олон нийтийнх. Өө тийм, нэг юм нь би тэнд гар буутай эмэгтэй хамгаалагч харсан..

Өнөөдөр энэ тэмдэглэлээ оруулсан шалтгаан нь юу гээч?

Энэ постыг тэгсэн чинь нэг хүн share-лснээ "Банкинд баах гэж ордог юм уу?" гэчихсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ постыг тэгсэн чинь нэг хүн share-лснээ "Банкинд баах гэж ордог юм уу?" гэчихсэн...

Бас энэ коммент дээр нь "Дэлхийн бүх банк үйлчлүүлэгчдээ зориулсан нойлтой байхыг хориглодог юм аа" гэчихсэн байхаар нь гайхаад

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бас энэ коммент дээр нь "Дэлхийн бүх банк үйлчлүүлэгчдээ зориулсан нойлтой байхыг хориглодог юм аа" гэчихсэн байхаар нь гайхаад...

Өө нээрээ сониноос, гадаадууд монголчуудыг ариун цэврийн өрөөг "нойлын өрөө" эсвэл "00" гэж хэлдэг гэхээр гайхаад байдаг:)) Ер нь нээрээ яагаад тэгж хэлдэг юм бол оо🤔

Life in KoreaWhere stories live. Discover now