2018.12.23
Шинэ он гарахаас өмнө 2018 оноо дүгнэх цаг ирлээ~ Жаахан эрт байсан ч хамаагүй ээ, монголд очоод энийг бичих зав шинэ жилийн үеэр олдохгүй байх.
Ер нь энгийн, уйтгартай, хийх юм олддоггүй байсан жилүүд 2016 оноос дэндүү гэмээр их өөрчлөгдсөн. 2016 зун KSA-н тухай мэдэж, анх удаагаа ямар нэгэн зорилгын төлөө өөрийгөө ялахын төлөө, залхуурлаа давж гарахын тулд хичээж эхэлсэн. 2017 онд харин анх удаа гэрээсээ хол ганцаараа бие дааж амьдрахаар болж, миний сэтгэл зүй, юмсыг харах үзэл, биеэ авч явах байдал гээд бүгд бага багаар өөрчлөгдөж, өөрийгөө "том хүн" болж байгааг мэдэрсэн. Харин энэ жил 2016 оноос эхлэж ирж эхэлсэн их асуудлууд, саад бэрхшээл, боломж, шалгалтууд ихэссэн үү гэхээс багассангүй.
Анх удаа л уйлтлаа хичээлд дарагдаж, цөхөрч, анх удаа л шалгалтын үеэр нулимс цийлэгнэж үзэв. Бүр зарим шөнө галзуурах гэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Толинд харах бүрт хангалттай шөнийн нойр авч чадахгүйгээс болж нүдний доод талын зовхи улам бүр харлаж, нүүрэн дээрх батганууд ихсээд байгаа мэт. Анх удаа л 10 сарын турш гэрээсээ хол байж үзэв.
2018.01
Зун явахад зориулж америкын виз хөөцөлдсөн үе. Яг ярилцлага авдаг хүнийх нь өмнө очтол зөндөө ууртай хүн байж таарсансан. Айсандаа буруу зөрүү яриад, бүр виз гарахгүй байх вий гэж сандарсандаа өөрийгөө дотроо баахан буруутгаж, хөөрхий ээждээ ч уураа гаргав. Уучлаарай ээж ээ... Солонгост дулаахан байдаг болохоор өвөл ирснээс хойш хаа нэг хүйтний харшил буюу чонон хөрвөс биеэр туурч, шөнөдөө бүр аймшигтай загатнана. Гэхдээ л жаргалтай байв, гэртээ байсан болохоор. <3
2018.02
Цаг хугацаа дэндүү гэмээр хурдан өнгөрч, нэг мэдэхэд л буцаад явах болчихсон ачаагаа бэлдээд эхэлчихсэн байлаа. Ээж аль 12 сараас хойш хэлж эхэлсэн үгсээ давтах давтамж нь улам нэмэгдчихсэн, "Тэнд очоод хэрэгтэй юмнуудаа жагсаагаад бичээрэй, Энхнарааан!" Солонгост ирснээс хойш нэг л цаанаасаа гомдсон мэдрэмж төрүүлээд байсан дотны хэдхэн монгол найзууддаа гомдмоор үгс хэлж орхив.
2018.03
Шөнийн 10 цаг хүртэл ордог газарзүйн хичээл. Дэндүү сонирхолтой судлагааны ажил. Лабраторид сууж баахан уусмалыг урвалд оруулж, шинэ шинэ уусмал гаргаж авах нь ид шидийн. Life in Korea-г эхлүүлээд хүлээж байснаасаа ч их хандалт авав. Хавар дэлбээлээд хэдхэн хоногийн дараа уначихдаг үзэсгэлэнт интоорын модод.
YOU ARE READING
Life in Korea
RandomСолонгос ахлах сургуульд сурдаг монгол охины тэмдэглэл~ P.S. Зохиомж, өгүүллэг биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Хичээлээ хийх урам, motivation хэрэгтэй бол, солонгост сурахыг хүсдэг бол уншаарай. Instagram: @enku__ Эхлэсэн: 2018 оны 2-р сарын 08