2019.10.20
Сайн уу? Инста, ватт 2 дээрээ хоёулан дээр нь идэвхгүй, бүр ватт дээрх life in korea-г unpublish хийснийг анзаарсан уу? Үнэндээ зунаас хойш сэтгэл санаа тогтворгүй болоод, стресстээд, том том шийдвэр гаргах насан дээр ирснээ ухаараад, ер нь л жаахан интернетээс хол байж ганцаараа, өөртэйгөө байх боломжийг өөртөө өгсөн юм. Одоо сэтгэл санаа хамаагүй дээрдсэн, шийдвэрүүдээ гаргачихсан болохоор буцаад ирж байна. Бас удахгүй, 2 сарын дараа, солонгост өнгөрүүлсэн 3 жилийн хугацаа дуусч би ахлах сургуулиа төгсөх нь ээ.
Ахлах сургуулиа төгснө гэхээр нэг тийм жаргалтай ч юм шиг гунигтай ч юм шиг. Хэчнээн их хичээлээр булж, нойргүй шөнүүд, нулимстай өдрүүдийг надад өгсөн ч гэсэн энд л ирснээр би илүү тэвчээртэй болж, хэл сурж, comfort zone-оосоо гарч, "том болсон" шүү дээ. Одоо дахиад comfort zone-оосоо ч гарахыг хүсч байна. Бас 3 жил хамт сэтгэлээр унаж, баярлаж, ихэнх цагаа хамтдаа өнгөрүүлсэн найзууддаа баяртай гэж хэлэх болжээ. Энэ семестер бага кредит авсан болохоор сул цаг их гарч, би онлайн ажил хийдэг болж, хичээл гэхээсээ илүү хөгжилдөж өнгөрүүлж байгаа болохоор бас life in korea шинэчлэл хийгдэхгүй байсан юм шүү. Гайхуулж байгаа юм шиг санагдаад байсан болохоор:(
Амьдралдаа хийсэн шийдвэр нь юу байсан бэ гэхээр, би энэ жил KAIST юм уу өөр нэг их сургуулиудад бүртгүүлээгүй. KAIST-н бүртгэлд хүсвэл одоо ч орох цаг, боломж нь байгаа ч хүсэхгүй байна. Gap year буюу жилийн чөлөө аваад, монголдоо гэр бүлийнхэнтэйгээ тайван байхаар болсон. Ээж харин бүтэн жил зүгээр суухын оронд монгол их сургуульд ороод сураад үз гэсэн болохоор та нар надтай монголд таарч магадгүй шүү хха:)) Бас мэргэжлээ солих санаатай байгаа. Миний мэргэжил биологи, нанотехнологич байсан юм. Одоо харин бодоход би үнэхээр насанд хүрээд, ажлын талбарт гарахаараа лабораторид амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөдөг, доктор хүртлээ сураад их сургууль дотор л байдаг нэгэн болохыг нээх их хүсэхгүй байгаа юм шиг ээ. Энэ тухай сайн бодоод, нэг жилийн турш дахин эргэцүүлсний дараа мэргэжилдээ бүр баттай итгэлтэй болно байх. KAIST чинь тэр чигээрээ ШУ шүү дээ.
Мөн түүний дээр, солонгост аль хэдийн 3 жилийг өнгөрүүлсэн болохоор солонгос одоо аль хэдийн бараг 2 дахь гэр шиг л санагддаг болж. Дахиад л comfort zone-доо ороод ирсэн юм шиг мэдрэмж. Боломж нь олдвол би өөр улсад их сургуулийн 4 жилээ өнгөрөөхийг хүсч байна. Хэрвээ эндээ дахиад их сургуульд сурна гэвэл солонгост 7 жил амьдарсан болчихно шүү дээ. Бас гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх цаг маш багасна. Тиймээс тэр 1 жилийн хугацаагаа аз жаргалтайгаар өнгөрүүлээд, өөр улс руу явж сурахыг хүсч байна.
Тэр 1 жилийн хугацаандаа надад эхлүүлэх life in korea, life in america 2 шиг төстэйдүү, гэхдээ арай илүү сонирхолтой, та нарт илүү гоё санаа, урам өгсөн бичвэр эхлүүлэх санаагаа аль хэдийн боловсруулаад, төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа. Ихэнх уншигчид маань монголд байдаг, надтай ойролцоо насныхан болохоор бас илүү дөхөм, хэрэгтэй байх болов уу. Одоо хэлчихмээр байгаа ч, wattpad дээр life in korea-тай төстэй маш олон зохиолууд гараад ирсэн болохоор санаагаа хэлчихвэл хулгайлагдчих болов уу гэж санаа зовоод:(
Одоо надад монгол руу буцаад явахад 2 сарын хугацаа үлдсэн байна. Энэ хугацаандаа угаасаа өмнө жил шиг тийм их хийгээд байхаар хичээл байхгүй учраас янз бүрийн study tips орохгүй, харин сургуулийн фестивал SAC, найзуудтайгаа өнгөрүүлсэн дурсамжтай өдрийн тэмдэглэл, Сөүлд өнгөрөөсөн 2 өдөр, ахлах сургуулийн сүүлийн өдөр, төгсөлтийн баярын хэсгүүд ороод л дуусах болно оо.
Түр баяртай~💓 Инста дээрээ маш идэвхгүй байгаад уучлаарай:( Ямар гунигтай ч юм шиг сонин хэсэг болчихов оо:( Зүгээр биз дээ, тийм ээ?😊 Дахиад л бүтэн жил дуусах нь ээ, бурхан минь.
VOCÊ ESTÁ LENDO
Life in Korea
DiversosСолонгос ахлах сургуульд сурдаг монгол охины тэмдэглэл~ P.S. Зохиомж, өгүүллэг биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Хичээлээ хийх урам, motivation хэрэгтэй бол, солонгост сурахыг хүсдэг бол уншаарай. Instagram: @enku__ Эхлэсэн: 2018 оны 2-р сарын 08