Удахгүй гэртээ харьлааааа

861 130 39
                                    

2018.12.19

Шалгалтуудаа өгөөд завгүй л.. :(( Гэхдээ бараг дууслаа, хагассайнд солонгосын түүх, 1 дэхь өдөр солонгос хэл, 2 дахьд calculus, өнөөдөр биологи general chemistry өгсөн. Маргааш англи хэл, нөгөөдөр computer science тэгээд ллл боллоо. Ойрд тэмдэглэлээ сайн, ойрхон ойрхон, идэвхтэй хөтлөөд байж чадахгүй байгаад уучлаарай.. Та хэдээр юу байна даа? Утаа аймар байх шиг байна тийм ээ? Улирлын шалгалтуудаа өгч эхэлсэн үү?

 Та хэдээр юу байна даа? Утаа аймар байх шиг байна тийм ээ? Улирлын шалгалтуудаа өгч эхэлсэн үү?

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

Манай сургуулийн хөгжмийн багш ингээд жил бүр оркестр зохион байгуулдаг юм. Зөндөө сурагчид хөгжим тоглодог болохоор ээж аавууд зөндөө их ирнэ, бүр багш нар өөрсдөө ч тоголно. Энэ дээд талын зурган дээр баруун талынх нь хүмүүс бүгд багш нар.

Зөндөө олон хүүхдүүд тоглоно, энэ жил бүр бараг анх удаагаа байх дуурийн дуучин уригдаж ирсэн

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

Зөндөө олон хүүхдүүд тоглоно, энэ жил бүр бараг анх удаагаа байх дуурийн дуучин уригдаж ирсэн. Оркестр үзэхээр бүр нэг тийм цаанаасаа тайвшраад, бүр ховсдуулаад байгаа юм шиг санагдаад байдаг юм. Нэг тийм тайван, өөр ертөнцөд оччихож байгаа юм шиг. Хүчтэй, хурдан явж байснаа гэнэт бүгд чимээгүй болоод зөвхөн хийлийн намуухан аялгуу сонсогдохоор бүр тийм гоё мэдрэмж аваад л. Би ер нь иймэрхүү урлаг, хөгжимд сонирхолтой, гэхдээ яг өөрөө тоглох ч юм уу, бүтээдэг биш л дээ:)) Нөгөө сөүл рүү явдаг аяллын үеэр инсадун ороход би шууд найзуудаасаа тасраад ганцаараа handmade юмнууд зардаг дэлгүүрүүдээр ороод. Угаасаа хүнтэй хамт дэлгүүр хэсэхээр бүр тухгүй байгаад байдаг болохоор. Тэр гудамж нээрээ үнэхээр гоё юм байна лээ, орж үзээрэййй. Мёндун нтр орж үзээгүй ээ би:)) Номын үнэртэй ус, зөвхөн өөрт чинь зориулж хийх post card, баасны хэлбэртэй шоколадтай талх, зөвхөн муурны зурагтай юмс зардаг дэлгүүр, жижигхээн удаан ургадаг цэцэг, хатаасан цэцэгтэй ээмэг гээд л. Зураг үзүүлмээр байгаа ч алга аа, би бүр тийм юм үзэхээрээ зураг ч авахаа мартчихдаг болохоор :P

Life in KoreaOnde histórias criam vida. Descubra agora