2018.10.27
Өдрийн хоолоо идчихээд найзууд маань өнөөдөр фестивал үзнэ гэж байснаа сануулаад бид хэд оройн 20 цагт эхлэх фестивалд сургуулиасаа 15 цагт хөдөллөө. Гарах гэж байхад дотуур байрны багш хүн ихтэй, аюултай гээд явуулахгүй гэж байснаа азаар дээд ангийн нэг эгч хамт явж байсан болохоор зөвшөөрөв. Явахдаа 2 том хөнжил, нэг дэвсгэр аваад, автобусанд суухаасаа өмнө 3 pringles аваад л хөдөлсөн дөө~
Далайн эрэг дээр болох тэр фестивал руу бараг Бүсан дахь бүх хүн явсан байх аа:)) Аймар олон хүнтэй, бүр метро дүүрэн хүн зөвхөн тэр далайн эрэг рүү л явж байсан. Бид хэд 3 өнгөрөөж метронд суухад бүр битүү хүн. Аан тийн, бас Жиминий төрсөн өдрийн мэндчилгээтэй самбар одоо хүртэл байна лээ❤
Очоод харсан чинь хүмүүс бүр аль хэдийн очоод эрэг дээр нь бүтээлгээ дэвсээд сууцгаачихсан,бид хэд шууд гутлаа тайлаад хайж хайж яг гоё далайтайгаа ойрхон газар суугаад дэвсгэрээ дэвсээд сууж авсан. Ирэх замдаа бас шарсан тахиа авчихсан байсан болохоор суугаад шарсан тахиа, pringles-ээ идэнгээ хөзөр тоглоод л. Яг тэр үед оройны жавартай үе болоогүй байсан болохоор үнэхээр тухтай байсан :>
YOU ARE READING
Life in Korea
RandomСолонгос ахлах сургуульд сурдаг монгол охины тэмдэглэл~ P.S. Зохиомж, өгүүллэг биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Хичээлээ хийх урам, motivation хэрэгтэй бол, солонгост сурахыг хүсдэг бол уншаарай. Instagram: @enku__ Эхлэсэн: 2018 оны 2-р сарын 08