Study tips <1>

1.4K 153 17
                                    

2018.10.24

Бүгд сайн уу?~ Өнөөдөр би энэ удаагийн улирлын дундах шалгалт (midterms-г орчуулсан чинь яасан сонин болчихов оо:)) )-ынхаа бүх байгалийн ухаантай холбогдолтой хичээлүүдийнхээ шалгалтыг өгчихөөд, ватт дээрээ бүр удаан бичээгүй юм шиг санагдаад шинэ бичвэртэйгээ эргэж ирлээ~ Хүмүүс надаас study tips оруулна гээд байсан яасан бэ гээд асуугаад байсан, үнэхээр уучлаарай, завгүй байсан болохоор бүр бичих санаа байсан ч яг бичих гээд суухаар нэг л биш санагдаад байсан юм. Тэгээд өнөөдөр бүр яг бодож явж байгаад л.. :)

Ер нь шалгалтанд тулгаж бэлдэх шиг хэрэггүй зүйл байдаггүй. Улирлын явц дундаа даалгавраа хүн амьтнаас хуулалгүй, багшийнхаа зааж байгаа зүйлсийг сайн сонсоод, тэмдэглэл сайн хөтлөөд явах хэрэгтэй. Манай багш нар бид нарыг асуулт асуухгүй бол хичээлээ ойлгохгүй байна гээд байдаг юм. Та нар ч бас бодоод үзээрэй, багшаасаа хичээлээс гадуур ер нь би асуулт асууж байсан бил үү гээд. Яг хичээлээ сонсоод, анхаарлаа маш сайн төвлөрүүлээд суувал асуултууд ундраад л гараад ирдэг. 

Би ер нь энд тэндэхийн хичээл хийх зөвлөгөө, хичээлийн тэмдэглэл хөтлөхийг зааж байгаа бичлэг, яаж А авах вэ гэсэн ном уншаад л явж байдаг юм. Угаасаа та нар ч намайг одоо хүртэл цаг төлөвлөлтийн өөрт тохирсон системээ олоогүй, янз бүрийн юм туршаад л яваад байдаг гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр одоо миний доош нь жагсаах tip-үүд бол одоохондоо над дээр "маш сайн" хэрэгжиж байгаа тул та хэд юу ч гэсэн туршаад үзээрэй. 

1. Хичээл хийх үедээ дуу сонсох хэрэггүй

Магадгүй элдэв тойрны чимээг дараад, хөгжим сонсохоор гоё байдаг байж магадгүй ч яг сонсоод хичээлээ хийнэ гэж байхгүй. Хэрвээ үнэхээр чимээтэй газар суухаас өөр аргагүй байдаг бол Youtube дээрээс white noise for studying гээд хайгаад сонсоод үзээрэй. Хэчнээн та өөрөө хичээлдээ мундаг төвлөрөөд байна гэж бодож болох ч, яг үнэндээ хүний тархи multitasking буюу олон зүйлсийг нэг дор төвлөрч хийхдээ маш муу байдаг. Дуртай дуугаа сонсоод хичээлээ хийх бол бүр ч биш, тархи чинь өөрийн эрхгүй тэр дууны дараа нь дуулах үгсийг бэлдээд байж байдаг юм. Тэгэхээр үггүй, анх удаа сонсож байгаа аялгуу байвал л юу юм гэхээс хамаг анхаарлыг чинь сарниулна. Анхаарлаа төвлөрүүлээгүй суусан цаг бүрээ та нар зүгээр гарынхаа салаагаар урсгаж байна л гэсэн үг... Би бүр дуу сонсоод хичээл хийх гээд суухаараа цаг хүрэхгүй фб инста нтрээ шалгаад явчихдаг.

2. Анхаарал анхаарал анхаарал

Миний анхаарал төвлөрүүлэх аргууд гэвэл, цаасан дээр наймын тоо маш олон удаа зурах, цагийн зүүний хөдөлгөөнийг ширтэх, өвөр дээрээ хөнжил тавих, meditation хийх. :)) Хачин юм бэ гэж бодох хэрэггүй шүү, би одоо тайлбарлах гэж байна. Цаасан дээр наймын тоо бичээд юм бодохоор бүр өөрийн мэдэлгүй л анхаарал төвлөрчихсөн, бодож байгаа бодолдоо уусчихсан явж байдаг. Үзэгний яг тэр давтагдсан хөдөлгөөнөөс шалтгаалдаг байх. Цагийн зүүний хөдөлгөөн бас яг нэг ижил давтагдсан хэмнэлтэй байдаг болохоор яг тэр наймын тоо шиг үр дүнтэй. Өвөр дээрээ хөнжил тавихыг би энэ улирал л олж мэдсэн. Анх яахав хөл сэвэлзээд, даараад байгаа юм шиг мэдрэмж төрөөд өвөр дээрээ хөнжил тавьдаг байсан чинь сүүлдээ бүр яг тэгээд суухаар тухтай мэдрэмж төрөөд, нэг л гоё, хичээлээ хийгээд суугаад л баймаар. Энэ бол зузаан хувцас өмсөхөөс өөр зүйл шүү. Meditation хийхээрээ би жаахан унтчих гээд байдаг юм л даа. Гэхдээ meditation өдөртөө нэг хийхээр байгаа орчноо мэдрээд, бодлоо цэгцлээд, сэтгэл санаагаа тайвшруулаад, бүр янз бүрийн юманд уур хүрэхээ ч больчихдог. Та нар headspace гээд аппыг татаад туршаад үзээрэй. 

Life in KoreaTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon