2018.05.22 Мягмар гараг
Маргааш хичээл орох нь. Энэ амарсан 7 хоногтоо цагийг хөгжилтэй өнгөрүүлж, хангалттай амарч авлаа.:) Эхнээс нь эхлээд хийсэн зүйлсээ оруулъя~
Эхлээд дугуй унах төлөвлөгөөтэй байсан ч цаг агаарын улмаас мөсөн дээр гулгахаар болов. Энэ тунелээр явах болгонд BTS-н run санаанд ороод байдаг ㅋㅋ
Уулаар ийм их манантай, тэнгэр бүрхэг, хаашаа л харна зүгээр л манан харагдаж байв.
Очих газраа буугаад хамгийн түрүүнд харсан зүйл нь энэ. Үнэхээр эгдүүтэй. Бүгд адилхан улаан цагаанаар хослосон хувцастай, өөрөөсөө ч бараг том цүнх үүрчихсэн цэцэрлэгийн хүүхдүүд😍
YOU ARE READING
Life in Korea
RandomСолонгос ахлах сургуульд сурдаг монгол охины тэмдэглэл~ P.S. Зохиомж, өгүүллэг биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Хичээлээ хийх урам, motivation хэрэгтэй бол, солонгост сурахыг хүсдэг бол уншаарай. Instagram: @enku__ Эхлэсэн: 2018 оны 2-р сарын 08