Тэтгэлэг?

4K 253 81
                                    

Энэ хэсэгт зөвхөн тэтгэлгийн тухай бичсэн тул үргэлжлүүлэн уншихаасаа өмнө өөрөөсөө нэг асуултыг заавал асуугаарай. "Би үнэхээр Солонгост сурахыг хүсч байна уу? Үнэхээр сурах хүсэл эрмэлзэл байна уу? Би нийгмийн ухааны хичээл, хэл шинжлэлээс илүүтэйгээр байгалийн ухааны хичээлд үнэхээр дуртай юу? Шинжлэх ухаанаар л дагнаж явах бил үү?" Тэтгэлэг өгч байгаа хүмүүс яг хэн нэгэнд тус болж, амьдралд нь өөрчлөлт хийхийн тулд л тэтгэлэгт хөтөлбөр зарладаг тул дээрх асуултын аль нэгэнд нь л "Үгүй" гэж хариулж байвал энэ тэтгэлэгт биш өөр тэтгэлэг хайхыг зөвлөж байна. Энэ тэтгэлгийн хэсэгт яг юу юу бүрдүүлснээ бичээд, дараагийн хэсэгт нь яаж тэр шатуудыг давж, ямар хариулт өгснөө зөвлөгөө маягаар оруулна. Ер нь ихэнх тэтгэлгүүд адил хэсгүүдтэй байдаг тул 2 хэсэг тэтгэлгийн тухай мэдээлэл уншаад тэтгэлгийн тухай суурь мэдлэгтэй болно гэдэгт итгэлтэй байна. Жаахан урт болсон ч гэсэн уншаарай, баярлалаа~

Энэ тэтгэлэг 2 шаттай. Жил бүрээсээ хамаарч шалгаруулалтын өдрүүд нь өөр өөр товлогддог ч ойролцоогоор 3-8 сарын хооронд 1-р шат нь, 9-10 сарын хооронд 2-р шат нь болж 11-р сарын эхээр хариу нь зарлагддаг. Солонгосоос бусад бүх улс орны ахлах сургуулиа төгсөөгүй сурагчид бүртгүүлэх боломжтой ба дэлхийн бүх улс орноос нийтэд нь хамгийн ихдээ 15 хүүхэд шалгаруулж 3 жилийн сургалтын төлбөр, дотуур байр, хоолны зардлыг нь багтаасан тэтгэлэг олгодог.

1-р шат.

Энэ шатыг бичиг баримтын шалгалт гэж нэрлэдэг. http://admission.ksa.hs.kr/iphak_eng/ линкээр орвол бүрдүүлэх бичиг баримтыг шалгаж болно. Онлайнаар бичиг баримтуудаа оруулаад, заримыг нь шуудангаар солонгос руу илгээдэг. Бүртгүүлэхээр шийдсэн бол албан ёсны дээрх сайт руу ороод хаяг нээгээд бүртгүүлээрэй. Би бүртгүүлэх материалуудыг нь мөн доор жагсаая.

A. Онлайн бүртгэл
Аpplication form (Нэр нас иргэншил гэх мэт ерөнхий мэдээлэл)
Personal statement (Намайг бүртгүүлж байхад буюу 2016 онд ерөнхий хүсэл мөрөөдөл, зорилго асуусан 7 асуулт байсан. Энэ жил бас тийм байгаа байх. Ер нь эсээ гэж ойлгож болно.)
Recommendation Letters : (a) from Math or Science teacher (b) from English or Homeroom teacher (Энэ нь багш нараас бичиж өгдөг чамайг тодорхойлсон захидал ба багш нараас асуудаг асуултууд нь энэ сурагчтай ямар харилцаатай байдаг вэ, манай сургуульд сурагчаа санал болгож байна уу, яагаад гэсэн төрлийн асуултууд байдаг. Энэ захидлыг хичээл амрахаас өмнө буюу 5 сараас өмнө багш нараасаа асуугаад бичүүлэхийг зөвлөж байна. Зуны амралт эхлэх юм уу, зуны амралттай тулгаж бичиж өгөөч ээ гэж гуйвал багш нар дүнгээ гаргаад завгүй байдаг тул авах боломж нь багасчихдаг. Энэ асуулт ер нь тэтгэлэг бүрт заавал байдаг хэсэг.)

Life in KoreaWhere stories live. Discover now