2018.06.22 Баасан
Энэ долоо хоног бүр зүгээр галан дундуур гүйж байгаа юм шиг сандарч гүйсээр байтал таарлаа,нээрээ шүү😂😂 Юу ч гэсэн шалгалтаа өгөөд дууссан, одоо бүр өмнө маань бүүүүррр том даваанууд хүлээж байдаг яана даа:( Дараа нь энэ бичвэрүүдээ жилийн дараа ч юм уу уншихдаа тэр үедээ одоогийн өөрөөрөө бахархаад сууж байх юмсан.
Энэ семестрийн сүүлийн судлагааны ажлаа хийсэн өдөр. Энэ өмнө 7 хоногийн бямба гаргийн зураг. Гэхдээ 1 дэхээс дахиад л хийнэ дээ.. Судлагааны ажил гэхдээ ном уншаад суухаас илүү сонирхолтой шүү. Гэхдээ ном уншиж байж л судлагааны ажлаа ойлгодог л доо. Ер нь хийхэд хэцүү юмнаас зугтана гэж байхгүй гэдгийг одоо л ойлгож байна.
1 семестер дуусах бүрт дотуур байр, багш, хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа хэр байсан талаар байнга судлагаа авдаг.
Бас хичээл бүр дээр ямар байсан талаараа үнэлгээ өгнө. Багшийгаа хэр хичээл заасныг нь үнэлж, таалагдсан зүйлс таалагдаагүй зүйлсийг нь бичдэг. Хэрвээ багш нар сурагчдаасаа сайн үнэлгээ авбал нэмэлт цалин авдаг гэж сонссон юм байна.
VOUS LISEZ
Life in Korea
AléatoireСолонгос ахлах сургуульд сурдаг монгол охины тэмдэглэл~ P.S. Зохиомж, өгүүллэг биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Хичээлээ хийх урам, motivation хэрэгтэй бол, солонгост сурахыг хүсдэг бол уншаарай. Instagram: @enku__ Эхлэсэн: 2018 оны 2-р сарын 08