2018.11.03
Энэ 7 хоног ер нь л жаахан азгүй байлаа. 1-5 дахь өдрүүдэд за яахав ийм юм байх гээд өөрийгөө азгүй биш гэж итгүүлэх гээд хэрэндээ хичээсэн ч өнөөдөр бүр тэрийг минь батлаад өгөх шиг л болсон. Өглөө 07:40 гэж босоод ирцээ өгчихөөд, буцаад орондоо ороод жаахан хэвтчихье гэсэн чинь нэг мэдсэн чинь унтчихсан байсан! Shoot. Өөрөө унтчихсан байснаа ч мэдээгүй байсан болохоор сэрүүлэг ч тавиагүй, 09:40өөс багштай уулзаад их сургууль руу явах байсныг ч хэлэх үү. Өрөөний хаалга гэнэт хүчтэй онгойгоод, гүйгээд амьсгаадсан найз маань "ЭНКҮ!! 09:55!!" гэж орилж сэрээгээгүй байсан бол би бүр хэд хүртэл унтах ч байсан юм... Тэгээд 4 хүнийг 20 минут хүлээлгэсэн дээ. Өнөөдөр хэдэн ч удаа уучлаарай гэж хэлэв...
Тэр ч яахав, дараа 7 хоногоос бүх юм хэвэндээ орно гэж найдъя.
Энд halloween-ээр янз бүрийн юм сургуульд зохиогдоогүй, би ч бас завгүй байсан болохоор гадуур гараагүй. Тэгтэл 10 сарын 31ны өглөө эмэгтэй дотуур байрны үүдэнд том сав дүүрэн чихэр, хичээл хийдэг өрөөний гадаа бас ийм ууттай чихэр тавиад "happy halloween" гэсэн байсан.❤ Багш нар ийм юм хийгээгүй сурагчид хийсэн гэдэгт би бүр 100% итгэлтэй байна. Манай сургуульд бүр бараг сурагчид нь л сургуулиас гадуурх бүх үйл ажиллагааг хариуцна. Хичээлийн нээлтийн үеэр, янз бүрийн уулзалтын үеэр сурагч нар англи орчуулга хийнэ, зуны camp-д сурагч нар бүх camp-н сурагчидыг зохицуулна, orchestra болонгуут сурагч нар л бүх хөгжмөө тоглоно, фестивалын бүх төлөвлөгөөг сурагч нар өөрсдөө гаргаж зохион байгуулна, янз бүрийн ширээ сандал, багийн хуваарилалт гээд 300+ сурагчидын хуваарилалтыг бас л сурагчид л хийнэ. Багш нар чиглүүлэх, сургууль харин санхүүгээр дэмжиж хэрэгтэй зүйлсийг нь худалдаж авч өгөх л үүрэгтэй байдаг байх. Тэгээд солонгосчууд өөрсдөө үнэхээр бүтээлч болохоор үнэхээр гоё гоё шинэлэг санаанууд гаргана. Сургууль дээр зохион байгуулагддаг шинжлэх ухааны үзэсгэлэн, фестивалуудын үеэр бүр том гэгч нь постер гаргаад сургуулийн гол барилгын урд, сургуулийн эргэн тойронд хаа сайгүй наадаг байхгүй юу. Тэрийг ч гэсэн сурагчид л санаа гаргаж, дизайныг нь хариуцна.
Энэ зургийг миний инста дээрээс харсан уу?:)) (Миний инста @enhnarann) Үнэхээр гоё өнгөтэй байгаа биз? 부경대 бүр үнэхээр гоё моднуудтай болохоор хавар намартаа үнэхээр үзэсгэлэнтэй. Сүүлийн хэд хоног нэлээн хүйтэн байсан ч өнөөдөр дажгүй дулаахан байсан. Ер нь энд их сургуулиуд нь хотын төвдөө биш жаахан зайдуу, тэгээд мод уулаар хүрээлэгдсэн байдаг. Би нөгөө 추석-н үеэр Сөүл их сургууль руу очиход бүр campus нь үнэхээээр том, тэгээд нов ногоон уул мододтой, том гэгч нь хөлбөмбөгийн талбай, усан цөөрөмтэй, өөрийн гэсэн бичиг хэргийн дэлгүүр, төрөл бүрийн хоолны газар, номын дэлгүүртэй байсан. Яг л жижигхэн хот шиг. Висконсин их сургууль, KAIST ч гэсэн яг л тийм. Жижигхэн хот шиг, хотоос зайдуу, ногоон моддоор дүүрэн. Монголын их сургуулиуд ч гэсэн тийм болоосой!
Нээрээ удахгүй дараа 7 хоногийн 5 дахь, хагассайн, бүтэнсайнд SAC болно! Би SAC-н тухай бараг 2 хэсэг оруулах байх аа, миний бүр хамгийн дуртай фестивал!❤❤
STAI LEGGENDO
Life in Korea
CasualeСолонгос ахлах сургуульд сурдаг монгол охины тэмдэглэл~ P.S. Зохиомж, өгүүллэг биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Хичээлээ хийх урам, motivation хэрэгтэй бол, солонгост сурахыг хүсдэг бол уншаарай. Instagram: @enku__ Эхлэсэн: 2018 оны 2-р сарын 08